”СИОН-ИНТЕРНЕЙНШЛ” ХХК нь 2012 оноос гадаад, дотоод худалдаа, уул уурхайн бэлтгэн нийлүүлэгч, хангамжийн чиглэлээр нийт хоёр гишүүнтэйгээр байгуулагдсан. Манай компани байгуулагдсанаасаа хойш амжилттай ажилласаар ирсэн ба уул уурхайн компаниудад мэдээллийн технологийн ажлыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэж харилцагч байгууллагууддаа өөрийн нэр хүнд, байр сууриа улам бэхжүүлэн ажиллаж байна. Бид байгуулагдсан цагаас хойш уул уурхайн томоохон компаниудад түлшний хяналтын систем, тээврийн хэрэгслийн хяналтын систем, харуул хамгаалалтын систем, ERP нэгдсэн програм хангамжийн систем дээр хамтран ажиллаж тухайн байгууллагын захиалсан бараа бүтээгдэхүүнийг цаг тухайд нь нийлүүлсээр ирсэн. Манай компани нь өөрийн бизнесийн цар хүрээг нэмэгдүүлэхийн тулд 2013 оны 8 сараас эхлэн дэлхийд алдартай "LG" corporation-тай хамтран уул уурхайн GPS tracker үйлчилгээг монгол улсад албан ёсоор суурилуулах эрхийг авхаар ажиллаж байгаа бөгөөд уул уурхайн компаниудтай хамтран ажиллах гэрээ хэлэлцээрүүд, урьдчилсан захиалга хийн ажиллаж байна.
”ЛУТ-ГҮН-ИНТЕРНЕЙНШЛ” ХХК нь 2009 оноос гадаад, дотоод худалдаа, уул уурхайн бэлтгэн нийлүүлэгч, хангамжийн чиглэлээр нийт дөрвөн гишүүнтэйгээр байгуулагдсан. Манай компани байгуулагдсанаасаа хойш амжилттай ажилласаар ирсэн ба уул уурхай ханган нийлүүлэлт, авто замын тэмдэг тэмдэглэгээ, засвар үйлчилгээ гэх мэт ажлыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэж харилцагч байгууллагууддаа өөрийн нэр хүнд, байр сууриа улам бэхжүүлэн ажиллаж байна. Бид байгуулагдсан цагаас хойш Монголын алт корпараци, Алтайн хүдэр ХХК, Хишиг арвин ХХК, Эрдэнэс МЖЛ ТӨК гэх мэт томоохон компаниудад хөдөлмөр, аюулгүй ажиллагааны хангамж дээр хамтран ажиллаж тухайн байгууллагын захиалсан бараа бүтээгдэхүүнийг цаг тухайд нь нийлүүлсээр ирсэн. Манай компани нь өөрийн бизнесийн цар хүрээг нэмэгдүүлэхийн тулд 2010 оны 9 сараас эхлэн дэлхийд алдартай Францын Michelin брендийн уул уурхай ачааны болон авто машины дугуйг монгол улсад албан ёсоор худалдаалах эрхийг авч уул уурхайн компаниудтай хамтран ажиллах гэрээ хэлэлцээрүүд хийн ажиллаж байна.
2010