Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Хиам Консервийн Үйлдвэр ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

“ХКҮ”ХХКОМПАНИЙН ТАНИЛЦУУЛГА

Үйлдвэрлэл худалдааны “ХКҮ” ХХК нь 2004 оны 03 сарын 01-ний өдрөөс эхлэн төрөл бүрийн хиам болон махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр бие даасан компани болон үйл ажиллагаа явуулж байна. Тус компани нь хэдийгээр саяхан байгуулагдсан боловч 1946 оноос одоо хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа “Махимпэкс” ХК-ийн салбар үйлдвэр хэлбэрээр ажиллаж байсан ба 90-ээд он хүртэл нийслэл хотыг төрөл бүрийн хиам, консерв болон бусад хагас бэлэн махан бүтээгдэхүүнээр дангаараа хангаж байсан баялаг туршлагатай компани юм.

Анх хиам үйлдвэрлэх цех хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байгаад 1968 онд хуучнаар БНАГУ-ын техник эдийн засгийн тусламжтайгаар өдөрт 15-20 тонн хиам, 30-40 мянган ширхэг консерв болон консервын лааз үйлдвэрлэх хүчин чадалтай тоног төхөөрөмж бүхий үйлдвэр болон ажиллаж эхэлсэн.

Зах зээлийн эдийн засгийн системд шилжсэнээс хойш томоохон улсын үйлдвэрийн газрууд хувьчлагдаж эхэлсний жишгээр Махкомбинат нь 1992 онд төрийн өмч давамгайлсан “Махимпэкс”хувьцаат компани, 1999 оны 8 сард Женко корпораци нийт хувьцааны 71%-ийг худалдаж авснаар 100% хувийн өмч хувьцаат компани болон өөрчлөгдсөн. Энэ үед бүтцийн өөрчлөлт, тоног төхөөрөмжийн хуучралт болон ижил төрлийн үйлдвэрлэл эрхэлдэг хувийн аж ахуйн нэгж зах зээлд түрэн орж ирэх гэх мэт нэлээд хэдэн хүчин зүйлээс шалтгаалан зах зээлд дангаар ноёрхох байр сууриа алдсан байдалтай байсан.

Хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг бүрэн хангах амт чанар, сав баглаа бүхий хиамыг дэвшилтэт технологийн дагуу үйлдвэрлэх, бүтээгдэхүүний борлуулалтыг нэмэгдүүлэх талаар тодорхой үр дүнтэй ажилласнаар жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг Улаанбаатар түншлэл үзэсгэлэн яармагаас 2000 онд “Нийслэл” утлагат хиам хүрэл медаль, 2001 онд “Хөвч” чанамал хиам алтан медальт бүтээгдэхүүнээр тус тус шалгарч байсан бөгөөд 2004 онд “Аянчин” хагас утлагат хиам “Ард түмний хүнс-2005” бүтээгдэхүүнээр шалгарсан.

Хиам консервын үйлдвэр нь Махимпэкс ХК-ын дотоодын зах зээл дэх байр суурийг илтгэх стратегийн нэгж бөгөөд нэг талаас дотоодын зах зээлд борлуулах компанийн нэрийн бүтээгдэхүүний борлуулалтыг нэмэгдүүлж байр суурийг бэхжүүлэх, нөгөө талаас стратеги нэгжүүдийн бие даасан байдлыг хангах, ашигт ажиллагааг дээшлүүлэх зорилготойгоор “ХКҮ”ХХКомпани болон өөрчлөн зохион байгуулагдсан.

“ХКҮ”ХХК нь 2007 оны 11 сард үйлдвэрийн тоног төхөөрөмжөө Австри, Германы LASKA, BASTRAMAT, TIPPER TIE, WEBOMATIC, VEMAG зэрэг дэлхийд нэртэй брэндүүдийн тоног төхөөрөмжөөр шинэчлэн үйл ажиллагаагаа явуулж байна.

  • Алсын хараа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Эрхэм зорилго

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Уриа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Үйл ажиллагааны чиглэл

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Үнэт зүйлс

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Байгуулагдсан он

    2004

  • Ажилтны тоо

    Мэдээлэл оруулаагүй байна.

Холбоо барих

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.