Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Меру ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Манай компани Монгол улсад Солонгос улсын лифт, урсдаг шатыг нийлүүлж ирсэн ба 2007 оноос БНХАУ-ын Шанхай хот дахь “CANNY ELEVATOR” үйлдвэрийн Монгол улс дах албан ёсны дистербютерээр ажиллаж байна.

Canny elevator үйлдвэр нь лифт, эскалатор буюу урсдаг шат, auto walk-ны бүх төрлийн мотор үйлдвэрлэж Азийн бусад орнуудын лифт, урсдаг шатны үйлдвэрүүдэд ханган нийлүүлдгээрээ алдартай.

Canny elevator үйлдвэр нь Герман технологитой ба бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд 100 гаруй улсад 48 төлөөлөгчийн газраараа дамжуулан экспортлодог ба олон улсын ISO9001, ISO14001, EN81, Солонгос, Орос, Европын холбооны улсын чанарын стандартын сертификаттай.

Бид тус үйлдвэрийн олон улсын стандартад нийцсэн дэлхий нийтэд брэнд болсон бүтээгдэхүүнийг нийлүүлж тэдгээрийн угсралт, суурилуулалт, автомат тохиргоо, туршилт, цаашдын засвар техникийн үйлчилгээг тогтмол хариуцаж, мэргэжлийн зөвлөгөө өгч зорчигчдын аюулгүй ажиллагааг ханган ажилладаг.

Манай хамт олон Солонгос улс болон БНХАУ-ын Шанхай хотод мэргэжил дээшлүүлсэн инженер техникийн ажилчидын 8-12 багийн бүрэлдэхүүнтэй ба үйл ажиллагаандаа ажлын гүйцэтгэлийн үнэлгээний систем, олон улсын чанарын QC100, Q Mix загвар стандартыг нэвтрүүлэн амжилттай ажиллаж байна.

Business Initiative Directions(BID) олон улсын байгууллагаас жил бүр дэлхий даяар бизнесийн байгууллагуудын дунд олон улсын чанарын QC100, QMix үндсэн шалгуур үзүүлэлтээр судалгаа явуулдаг ба 2015 онд Монгол улсаас манай компани удирдлагын менежмент, үйлчилгээний чанар төрлөөр Лондон хотноо International Quality Crown шагналыг хүртсэн юм.

Бид дотоодын барилгын 30 гаруй байгууллагатай байнгын хамтын ажиллагаатай, эргэх холбоотой ажиллаж үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлж байна.

Байгууллагын эрхэм зорилго:

  • Шилдэг технологи
  • Чадварлаг боловсон хүчин
  • Чанартай үйлчилгээ

Үйл ажиллагааны чиглэл:

  • Цахилгаан шат, урсдаг шат, auto walk Монгол улсад нийлүүлэх
  • Цахилгаан шат, урсдаг шатыг угсарч суурилуулах
  • Цахилгаан шат, урсдаг шатны тохиргоо, туршилт хийх
  • Техникийн ээлжит магадлал хийх
  • Техникийн засвар үйлчилгээ үзүүлэх
  • Мэргэжлийн зөвлөгөө өгөх
  • Алсын хараа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Эрхэм зорилго

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Уриа

    Elevators Lift Your Dreams

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Барилга, Үл хөдлөх хөрөнгө

  • Үнэт зүйлс

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Байгуулагдсан он

    2004

  • Ажилтны тоо

    20

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 10 давхарт 1004

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.