Манай компани хүн амын дунд хийн зуух халаагуурын, хэрэглээг өргөнөөр нэвтрүүлэх, хүн амын дунд байсаар байгаа айдсийг арилган хийн түлшний ашиг тусыг хүн ардад мэдүүлж, улс орныхоо хөгжил цэцэглэлтэнд хувь нэмрээ оруулахаар зорин ажиллаж байна."ЭМ ЖИ ДИ СИ" ХХК БНСУ, БНХАУ-аас ахуйн болон зоогийн газар рестораны зориулалттай өндөр хүчин чадал бүхий хийн зуух, өрөө тасалгааг халаах зориулалттай хийн халаагуурууд, зэрэг тоног төхөөрөмжийг импортлон борлуулж байна. Мөн манай компани төрөл бүрийн загвар дизайнтай, БНСУ болон БНХАУ-н тэргүүлэгч үйлвэрүүдийн хийн плиткаг өргөн сонголттойгоор худалдаалж байна.Бидэнтэй холбоо барих хаяг:11-322848Бидний тухай: “ЭМ ЖИ ДИ СИ” ХХК нь 2006 онд байгуулагдсан. Монгол улсын Засгийн газраас 2000 онд “Шингэрүүлсэн Хийн Түлш” хөтөлбөрийг бөгөөд энэ хөтөлбөрийн хүрээнд хууль эрх зүйн болон бизнесийн таатай орчныг бүрдүүлэх, нийтийн хэрэгцээнд /ахуйн хэрэглээ, үйлдвэрлэл үйлчилгээ, дулаан хангамж, автотээвэр г.м/ өргөн нэвтрүүлэх чиглэлээр багагүй ажил хийгдэж хийн түлшний хэрэглээ нь 15 дахин нэмэгдсэн байна. Экологийн хувьд цэвэр түлш болох хийн түлшний хэрэглээг цаашид нэмэгдүүлэх хийн хангамжийн сүлжээг бий болгох аюулгүй ажиллагааны түвшинг дээшлүүлэх үүднээс уг хөтөлбөрийг Монгол улсын Засгийн газраас 2006-гаас 2010 он хүртэл үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн юм.Цаашид өсөн нэмэгдэх хэрэгцээгээ дагаж нийтийн орон сууц, үйлдвэрлэл үйлчилгээ, дулаан хангамж системд хийн түлш өргөн нэвтрэх тусам ШШХ-н барилга байгууламж, хийн хангамжийн сүлжээний зураг төсөл, барилга угсралтын ажлыг мэргэжлийн өндөр түвшинд хийх шаардлага бий болж байна. ШШХ нь галын аюултай, тэсрэмтгий, мөн өндөр даралт үүсгэдэг тул хийн хангамжийн сүлжээ, барилга байгууламжийн зураг төсөл, барилга угсралтын ажил нь өөрийн гэсэн онцлогтой, тавигдах аюулгүй ажиллагааны шаардлагууд өндөртэй байдаг. Одоогоор энэ чиглэлээр мэргэшсэн, ажлын туршлага бүхий аж ахуйн нэгж, мэргэжлийн боловсон хүчин цөөн байгаа төдийгүй цаг үеийн шаардлагыг хангаж чадахгүй байгаа юм. Иймээс тус компанийг үүсгэн байгуулагчид нь хийн түлшний салбарт ажиллаж байсан өөрийн туршлага, мэдлэг боловсрол, мэргэжлийн ур чадварт тулгуурлан ШШХ-н барилга байгууламж, хийн хангамжийн сүлжээний зураг төсөл, барилга угсралтын ажлыг холбогдох норм, стандартын дагуу мэргэжлийн өндөр түвшинд аюулгүй ажиллагааны шаардлагад нийцүүлэн гүйцэтгэхийн тулд “Mongolian Gas Development Company” компанийг байгуулсан болно.Манай компани 16 кгс/см2 даралт бүхий сав шугам хоолойг сууриллуулах, угсрах, засвар үйлчилгээ хийх тусгай зөвшөөрлийг ТЭХЯ-наас авсан бөгөөд 2007 оноос шингэрүүлсэн хийн түлшний чиглэлээр зөвлөгөө өгөх, зураг төсөл боловсруулах, даралтат сав, шугам хоолойг сууриллуулах угсрах, хийн тоног төхөөрөмж нийлүүлэх зэрэг үйл ажиллагааг явуулж байна.Манай инженер техникийн ажилтнууд нь нефть хийн салбарт олон жил ажиллаж байгаа, салбарын хаа онцлогийг сайн мэддэг туршлагатай, чадварлаг мэргэжилтнүүд бөгөөд хийн түлшний чиглэлээр хийсэн ажилтай арвин туршлагатай.
Алсын хараа
Эрхэм зорилго
Уриа
Үйл ажиллагааны чиглэл
Үнэт зүйлс
Байгуулагдсан он
2006
Ажилтны тоо