Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

МИНФО ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
Минфо компани нь Монголын уул уурхайн салбарын анхдагч портал сайт www.MINING.mn -ийг ажиллуулж эхлээд хагас жил гаруйн хугацаа өнгөрчээ. Тус сайт нь уул уурхайн үнэн бодит мэдээллийг олон нийтэд хүргэх, салбарын техник технологи, менежментийн ололт амжилт, нийгмийн хариуцлагын туршлагыг сурталчилан таниулахын зэрэгцээ уул уурхайн үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгч, хүний нөөцийн мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлж, салбарт оролцогч талуудын үр ашигтай харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой. Та Mining.mn сайтад зочилж уул уурхайн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг Англи, Монгол хэл дээр үзэх боломжтойгоос гадна салбарын хууль эрх зүй, дүрэм журам, эрдэс бүтээгдэхүүний зах зээл, үнэ ханшийн судалгаа, уул уурхайн компаниудын бүтээгдэхүүн үйлчилгээ, хөрөнгө оруулалт, санхүүжилт шаардагдаж буй төсөл, орд газруудын цогц мэдээллийг авч чадна. Бидний уйгагүй хөдөлмөрийн үр дүнд веб сайтын хэрэглэгчдийн тоо өсөн нэмэгдэж өдөрт 8000-10000 хүн зочилдог боллоо. Түүнчлэн Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд mining.mn веб сайтыг эх сурвалж болгон мэдээлэл бэлтгэж эхэлсэн нь уул уурхайн талаар үнэн бодит мэдээллийг олон нийтэд хүргэх үүд хаалгыг нээж байна. Мөн тус сайт нь уул уурхайн салбарын мэдээллийн эх сурвалж болсон www.infomine.com, www.chinamining.com сайтуудтай хамтран ажилладаг. Бид гадаад, дотоодын мэдээллийн агентуудтай хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, хэрэглэгчдийнхээ тоог нэмэгдүүлэх талаар томоохон зорилтууд тавьж ажиллаж байгаа бөгөөд тун удахгүй www.MINING.mn вебийн илүү сайжруулсан хувилбарыг танд толилуулах болно. Таныг бидний үйл ажиллагааг дэмжиж, хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна. Лүндэгийн Наранбаатар Гүйцэтгэх захирал
  • Алсын хараа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Эрхэм зорилго

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Уриа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Үйл ажиллагааны чиглэл

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Үнэт зүйлс

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Байгуулагдсан он

    2008

  • Ажилтны тоо

    Мэдээлэл оруулаагүй байна.

Холбоо барих

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.