Мобинет нь 2001 оноос хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт интернэтийн технологийг Монгол улсад нэвтрүүлэн интернэтэд суурилсан төрөл бүрийн үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэж эхэлсэн билээ.
Бид Монголд анх удаа өндөр хурдны GPON сүлжээний технологийг нэвтрүүлсэн ба энэ нь 1Gbps хүртэлх хурдны интернэтийг хэрэглэгчдэд хүргэх боломжтой юм.Монгол Улсад анх удаа шилэн кабелийн хамгийн сүүлийн үеийн шийдэл болох дундын ямар нэг төхөөрөмж дайралгүйгээр шилэн кабелийн холболтыг өрх гэрт шууд хүргэх FTTH технологийг нэвтрүүлэв. Мөн өрхийн интернэтийн хэрэглэгч хүссэн үедээ өөрийн интернэтийн хурдаа 100Mbps хүртэл өсгөх боломжтой “Booster” буюу хурдасгуур үйлчилгээг зах зээлд нэвтрүүлж, Монголын хамгийн анхны тоон кабелийн телевиз СуперВижн ХХК-тай хамтран цоо шинэ “Тринити” гурвалсан үйлчилгээг өрхийн хэрэглэгчдэд хүргэж байна. Өрхийн интернэтийн үйлчилгээг Улаанбаатар хотын бүх дүүрэгт болон Дорнод, Өвөрхангай аймгуудын хэрэглэгчиддээ зориулан хүргэж байгаа билээ.
Интернэт сүлжээнд суурилсан суурин утасны үйлчилгээ буюу Мобинетфон үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэв. Дэлхийн банкны санхүүжилтээр Харилцаа холбооны зохицуулах хорооноос хэрэгжүүлсэн “Сумдын төвд интернэт хүргэх” төслийн гүйцэтгэгчээр ажиллаж 5 аймгийн 17 сумын ард иргэдэд зориулсан олон нийтийн интернэтийн төв байгуулан өндөр хурдны интернэтийн үйлчилгээг үзүүлсээр байна.