Хятад-Монгол-Хятад хэлний аман болон бичгийн орчуулгыг чанарын өндөр түвшинд шаардлагатай цаг хугацаанд нь хурдан шуурхай, үнэн зөв орчуулж бэлтгэх; Бичгийн болон ярианы орчуулгаар мэдэж авсан байгууллагын мэдээллийн нууцлалыг үнэнч шударгаар чандлан хадгалах; Ажлын цагийг үр бүтээлтэй ашиглаж, өөрийн хэлний мэдлэгийг дээшлүүлэхэд байнга анхаарч ажиллах; Хийсэн ажлынхаа талаар болон хийхээр төлөвлөсөн ажлынхаа талаар бичгээр тайлан гаргаж танилцуулах; Удирдлагаас өгсөн бусад үүрэг даалгавруудыг хийж гүйцэтгэх.
Тэрбум мод хөтөлбөрийн хүрээнд компанийн хэрэгжүүлэх төслийг хариуцан, төслийн үе шатыг төлөвлөх, гүйцэтгэл хэрэгжилтийг хангах, гэрээт компанийн ажлын гүйцэтгэлд хяналт тавьж, шаардлагатай сайжруулах арга хэмжээг авч ажиллах, төслийн тайлан мэдээг боловсруулах, танилцуулах ажлыг хариуцна.
Компанийн гадаад, дотоод харилцаа, хэвлэлийн тайлбар, нийгмийн сүлжээний удирдлагыг хариуцан ажиллах. PR стратегийг боловсруулж, хэрэгжүүлэх, мөн компанийн хэвлэлийн мэдээ, нийтлэл, блог болон бусад контентыг удирдаж, олон нийтийн суурь харилцааг бэхжүүлэх. Мэдээллийн хэрэгслүүдтэй харилцаа тогтоож, бэхжүүлэх, хэвлэлийн бага хурал, арга хэмжээнүүдийг зохион байгуулах, компанийг төлөөлж ярилцлага өгөх