МОНГОЛЫН ХӨГЖЛИЙН ГАРЦ ТББ нь улс орны тогтвортой хөгжлийг дэмжих, ядуурлыг бууруулахад мэдээллийн технологийг өргөнөөр ашиглах, хамтын түншлэлийг бэхжүүлэх зорилгоор 2002 онд байгуулагдсан ашгийн бус, бие даасан төрийн бус байгууллага юм.
МХГ нь Дэлхийн 50 гаруй орныг эгнээндээ нэгтгэсэн Дэлхийн Банкны Хөгжлийн Гарц сүлжээний Монгол дахь төлөөлөл юм.
Үйл ажиллагаа
o Мэдээллийн технологийн хэрэглээний сургалт, зөвлөгөө
o Вэб дизайн, програмчлал
o Вэбийн агуулга хөгжүүлэлт
o Судалгаа явуулах
o Төслийн баримт бичиг боловсруулах
o Уулзалт, семинар зохион байгуулах
o Сурталчилгааны кампанит ажил
“Гарц” сургалтын төв
Гарц сургалтын төв нь 2005 онд байгуулагдсан бөгөөд ТББ-ууд, бизнес эрхлэгчид, хамтран ажиллагч байгууллага, хувь хүмүүс болон олон нийтэд зориулж компьютер, Интернэтийн сургалтуудыг тогтмол зохион байгуулан, дагалдах үйлчилгээг үзүүлж байна. Өнгөрсөн хугацаанд нийт 800 гаруй хүн Гарц сургалтын төвд суралцаж төгсөөд байна.
Бид дараах сургалтуудыг явуулж байна:
Вэб дизайны сургалт (48 цаг)
Вэбийн дизайны үндсэн ойлголт, Вэб төлөвлөлт, HTML, Adobe Photoshop, Macromedia Dreamweaver, Macromedia Flash, FTP
Joomla Агуулга Удирдах Системийн сургалт (20 цаг)
Вэб програмчлалын үндэс, Joomla АУС хэрэглээ, Дизайныг гаргах, CSS, Компонент, Модуль, Мамботуудын тохиргоо, FTP
Хэвлэлийн эх бэлтгэлийн сургалт (48 цаг)
Эх бэлтгэлийн үндсэн ойлголт, Adobe Photoshop, Corel draw, Adobe
Pagemaker, Adobe In Design
Интернэтийн хэрэглээний сургалт (12 цаг)
Интернэтийн тухай, вэб браузэртай ажиллах, мэдээлэл хайх, хадгалах, и-мэйл хаяг нээх, ашиглах, мессенжер ашиглах
Компьютерийн хэрэглээний сургалт (48 цаг)
Компьютерийн бүтэц, Windows үйлдлийн систем, MS-Office-ийн програмууд, интернэтийн хэрэглээ
Мэдээллийн Технологийн Оны Хүн шалгаруулалт
Мэдээллийн Технологийг Монголд хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан, мөн оруулсаар ч байгаа хувь хүнийг сонгон шалгаруулж, олон нийтэд таниулан алдаршуулах зорилготой “Мэдээллийн Технологийн Оны Хүн” шалгаруулалтыг Монголын Хөгжлийн Гарц ТББ-аас санаачлан 2003 оноос эхлэн жил бүр зохион байгуулж байна. Шалгаруулалт нь манлайлагч, програм зохиогч, судлаач, инженер, техникч, анхдагч, бизнесмэн-дэмжигч, түшээ-дэмжигч, гадаад-дэмжигч гэсэн 9 номинациар мэдээллийн технологийн шилдгийн шилдгүүдийг жил бүрийн 12-р сард тодруулдаг (http://www.gateway.mn/itprize/).
Алсын хараа
Эрхэм зорилго
Уриа
Үйл ажиллагааны чиглэл
Үнэт зүйлс
Байгуулагдсан он
2002
Ажилтны тоо