Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

"МОНГОЛЫН САНХҮҮГИЙН ГРУПП" ББСБ

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
БИДНИЙ УРИА Make Your Future Great Та агуу ирээдүйг бүтээж чаднаЭРХЭМ ЗОРИЛГО Бидний эрхэм зорилго нь олон улсын стандартад нийцсэн, шинэ үеийн санхүүгийнбүтээгдэхүүн үйлчилгээг орчин үеийн техник технологид тулгуурлан харилцагчдад шуурхай хүргэж,тэргүүлэх санхүүгийн байгууллага болоход оршиноЗОРИЛТУУДКомпанийн хүчтэй засаглалтай болноОлон улсын санхүүгийн шилдэг стандарт бүхийн санхүүгийн байгууллага болно o Томоохон санхүүгийн зөвлөх компаниудтай түншлэх o Орчин үеийн техник технологи нэвтрүүлнэШинэ санааг шилдэг үйлчилгээ болгохОлон улсын зах зээлээс хөрөнгө босгоно. o Хувьцаа o Бонд o ФорексСанхүүгийн сүлжээнд тулгуурласан жижиг дунд үйлвэрлэл бүхий ERP систем бүтээхMFG брэнд үүсгэн франчайзингийн үйлчилгээгээр үйл ажиллагаагаа тэлэхҮНЭТ ЗҮЙЛС· Чадварлаг хүний нөөц· Бизнесийн шинэлэг санаа· Санхүүгийн цогц үйлчилгээ· Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч· Харилцагчийн эрх ашгийг дээдэлсэнБИДНИЙ ТУХАЙ “Монголын санхүүгийн групп ББСБ” ХХК нь анх 2009 оны 10-р сарын 29-ний өдөр байгуулагдаж, мөн оны 12-р сарын 23-ны өдөр Санхүүгийн зохицуулах хорооноос Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл аван үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд харилцагчдадаа дараах бүтээгдэхүүн үйлчилгээг үзүүлж байна. Үүнд:Зээлийн үйлчилгээ o Бизнесийн зээл -Эхлэлийн зээл - Эргэлтийн хөрөнгийн зээл - Жижиг дунд бизнесийн зээл - Зээлийн шугамo Хэрэглээний зээл - Өрхийн хэрэглээний зээл - Сургалтын төлбөрийн зээл - Авто машины зээл - Гэр ахуйн тавилга, цахилгаан барааны зээл - Шуурхай зээл - Цалингийн зээГадаад валютын арилжааo Дотоод арилжаа o Гадаад арилжаа /Forex/Тус банк бус санхүүгийн байгууллага нь Хөрөнгийн удирдлагын хэлтэс, Санхүү тайлан бүртгэлийн хэлтэс, Хөгжил төлөвлөлтийн хэлтэс гэсэн бүтэцтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд бид бизнес эрхлэгчдэд болон өрх гэрт шаардлагатай аливаа санхүүжилтийг богино хугацаанд уян хатан нөхцлөөр түргэн шуурхай олгохоос гадна тэдний санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, бизнесийн үр ашгийг нь нэмэгдүүлэх зорилгоор санхүүгийн зөвлөгөө, мэдээллийн цогц үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлж байна.ЗОРИЛТОТ ЗАХ ЗЭЭЛ“Монголын санхүүгийн групп” ББСБ нь хувь хүн, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор тэдэнд санхүүгийн болон оюуны хөрөнгө оруулалт хийж ажиллах болно. Тухайлбал иргэдийн хэрэглээнд тулгуурласан бүх төрлийн зээлүүд болон эдийн засаг, нийгмийн чиг баримжаатай жижиг дунд үйлвэрлэлийн бүх түвшинд санхүүжилт хийнэ.Хэрэглээний зах зээл“Иргэн бүрийн хэрэглээг цаг алдалгүй санхүүжүүлнэ”Эдийн засгийн өсөлтийг тодорхойлогч гол хүчин зүйлүүдийн нэг болох иргэдийн ХЭРЭГЛЭЭГ дэмжих замаар тэдний сэтгэл хангалуун амьдрах нөхцлийг бүрдүүлэх болно.Жижиг дунд үйлдвэрлэлийн зах зээл“Шинийг санаачлагчдыг дэмжин үйлдвэрлэлийн эрин үеийг бүтээлцэнэ”Жижиг дунд үйлдвэрлэлийг санхүүжүүлэх замаар нэмүү өртөг бүхий бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгож, улс орны эдийн засгийн хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулахад чиглэгдэнэ.Цаашид дээрх зорилтот зах зээлийн хүрээнд зээл болон гадаад валютын арилжаанаас гадна нэмэлт үйл ажиллагаа болох итгэлцлийн үйл ажиллагаа, төлбөр тооцооны хэрэгсэл, цахим мөнгөний үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлүүдийг Санхүгийн зохицуулах хорооноос авч, зах зээлд нэвтрүүлэх замаар өөрийн байр суурийг бэхжүүлэн улмаар тэргүүлэгч санхүүгийн байгууллагуудын эгнээнд орохоор ажиллаж байна.
  • Алсын хараа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Эрхэм зорилго

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Уриа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Үйл ажиллагааны чиглэл

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Үнэт зүйлс

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Байгуулагдсан он

    2009

  • Ажилтны тоо

    Мэдээлэл оруулаагүй байна.

Холбоо барих

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.