Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Монгол Ви.И.Ти. Нет ТББ

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
Монгол ВИ.И.ТИ НЕТ ТББ нь улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах үүднээс мал аж ахуйн салбар болон боловсролын салбарт цогц байдлаар үйл ажилгаагаа явуулж байна. Манай байгууллага хот, хөдөө орон нутгийн малын эмч нарын мэдлэг боловсролыг нэмэгдүүлж хувийн мал эмнэлгийн бизнес удирдлагад сургах, техник хангамжийг сайжруулах чанартай, аюулгүй малын эм бэлдмэлээр тогтмол хангах, мөн хөдөө орон нутгийн багш нарт орчин үеийн сургалтын арга барил эзэмшүүлэх, сургууль завсардсан хүүхэд залуучуудад сургалт явуулах зэрэг үйл ажиллагааг явуулдаг. Бидний гол зорилго бол хүн малын эрүүл мэндийг хамгаалах, ялангуяа малаас авах ашиг шимийн гарцыг нэмэгдүүлж, малчин өрхийн амжиргааг дээшлүүлэх, тэдний үр хүүхдийн боловсролыг дээшлүүлэх явдал юм. Дээрх зорилгод хүрэх үүднээс манай байгууллага Швейцарийн Хөгжлийн Агентлаг, Мерси Корпс, Дэлхийн Зөн зэрэг санхүүжүүлэгч байгууллагуудтай хамтран олон төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж байна. Эдгээрээс “Мал Эмнэлгийн Үргэлжилсэн Сургалт Хөтөлбөр” болон “Загвар Малчин Өрх Хөтөлбөр” нь хамгийн олон аймаг, сумдын малын эмч, малчдыг хамарч амжилттай хэрэгжиж байгаа юм. Тус сургалтыг жил бүр зохион явуулж, сургалтанд хамрагдсан, мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх эрх бүхий малын эмч нарт чанартай, үр дүнтэй, аюулгүй малын эм бэлдмэлээр тогтмол хангаж байна. Мэдлэг чадвар сайтай малын эмч нар малчидтай ойртон ажиллан аюулгүй, чанартай эм тариагаар үйлчилгээ үзүүлсэнээр мал сүрэг эрүүлжиж, ашиг шимийн гарц нэмэгдэн малчдын ашиг орлого, амжиргаанд нөлөөлж чадна. Хамгийн гол нь үүний цаана улс орны хүнсний хэрэгцээг хангагч малчин таны үйлдвэрлэж буй мах сүүн бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал нь хүний хэрэгцээнд нийцэх явдал юм.
  • Алсын хараа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Эрхэм зорилго

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Уриа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Үйл ажиллагааны чиглэл

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Үнэт зүйлс

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Байгуулагдсан он

    2003

  • Ажилтны тоо

    Мэдээлэл оруулаагүй байна.

Холбоо барих

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.