Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Монгол Айдия Групп ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

БИДНИЙ ТУХАЙ

“Монгол АйДи” компани нь цахим бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэгч үндэсний интернэт компани юм. Бид хэрэглээний хамгийн энгийн, хялбар шийдлийг агуулсан эх хэл дээрх Монгол апплекэйшн хөгжүүлж, цахим хэрэглээг илүү ойртуулах, дижитал амьдралын шинэ хэв маягийг бий болгох бэрх зорилгын төлөө өөдрөг тэмүүлэлтэйгээр цуцашгүй ажиллаж байна.

ИНТЕРНЭТ БИЗНЕС

Бид цахим бүтээгдэхүүн, үйлчилгээ болох мэдээллийн хайлт, спортын таавар, бүх төрлийн онлайн худалдаа үйлчилгээ болон захиалгын системийг агуулсан нэгдсэн платформуудыг хөгжүүлэх төслийг 2015-2016 оны богино хугацааны стратегийн төлөвлөгөөндөө тусган ажиллаж байна. Мөн дээрх төслүүдийн хүрээнд нэг хэрэглэгч – нэг цахим iD-тай байх, түүнд суурилсан шинэ төлбөр тооцооны нэгдсэн системийг бий болгох цогц шийдлийг хэрэгжүүлнэ.

КОНТЕНТ БИЗНЕС

Бид уран бүтээлийн үнэ цэнийг өсгөх, эерэг жишиг түгээх төслүүдэд анхаарлаа хандуулж байна. Үүний эхлэл болох зөвхөн энтертэйнмент контентыг хүргэх зорилготой МАNKI HD төлбөрт сувийг цацаж эхлээд байгаа ба тун удахгүй цахим орчинд жилдээ 3000 гаруй цагийн контентыг сонгон үзэх боломжтой платформ болгон өргөжүүлэхээр төлөвлөөд байна. Үүнээс гадна нийгмийн сүлжээ, дижитал контентын нэгдсэн санг хослуулсан шинэ урсгалын ARTIST платформыг бэлэн болгохоор ажиллаж байна.

ЭРХЭМ ЗОРИЛГО

“Монгол АйДи” компанийн эрхэм зорилго бол хэрэглэгчид үнэ цэнэ авчрах бүтээгдэхүүн, үйлчилгээг цахим орчинд хүргэнэ.

Бид апплекэйшн хөгжүүлэлтээр, цахим бүтээгдэхүүн үйлчилгээгээр, мөн хэрэглэгчийн бодит сэтгэл ханамжаар салбартаа үргэлж тэргүүлэгч нь байх болно. Бидний хөгжүүлж буй эх хэл дээрх Монгол апплекэйшн хэрэглэгчийн бодит хэрэгцээ шаардлагатай огтлолцсон, түүнээс ч илүү давсан боломжуудыг олгоно гэдэгт бид итгэдэг.

  • Алсын хараа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Эрхэм зорилго

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Уриа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Үйл ажиллагааны чиглэл

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Үнэт зүйлс

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Байгуулагдсан он

    2014

  • Ажилтны тоо

    Мэдээлэл оруулаагүй байна.

Холбоо барих

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.