“МОНРОУД” ХХК нь 2001 оны 1-р сарын 24-нд зам, замын байгууламж барих, машин механизмын түрээсийн үйл ажиллагаа явуулах чиглэлээр байгуулагдсан 100%-ийн үндэсний хөрөнгө оруулалттай компани юм. Тус компани үйлдвэрлэлийн ажлын гараагаа Цэцэрлэг-Тосонцэнгэл чиглэлийн замын хэсэг “Солонготын давааны НТ-07 А, Б Хэсгийн нийт 22.1 км хэсэгчилсэн хайрган замын ажлыг амжилттай гүйцэтгэж, байгаль орчны нөхөн сэргээлтийг зохих ёсоор хийж, хүлээлгэн өгсөн. “МОНРОУД” ХХК “Мянганы зам” төслийн хүрээнд Багануур-Өндөрхааны чиглэлд баригдах Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын нутагт орших Дуутын даваанаас Мөрөн сум хүртэлх “50 км асфальт бетон хучилттай зам”-ын барилгын ажлын Ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж, нийт 6.368.083.744 /Зургаан тэрбум гурван зуун жаран найман сая наян гурван мянга долоон зуун дөчин дөрвөн/ төгрөгийн төсөвт өртөг бүхий замын ажлыг өөрийн хөрөнгөөр гүйцэтгэж, байгаль орчны нөхөн сэргээлтийг хийж хүлээлгэн өгсөн. Мөн Монгол улсад анх удаа Баян-Өлгий аймгийн Нисэх онгоцны буудлын хөөрч буух хатуу хучилттай зурвас, үерийн далан барих төслийн ажлыг 2011 оны 09-р сарын 27ны өдөр хүлээлгэн өгсөн. “МОНРОУД” ХХК нь дэлхийд нэртэй, уул уурхай, зам барилгын салбарт хүчирхэгт тооцогддог CAT, KOMATSU, HYUNDAI фирмийн 60-аад нэр төрлийн машин механизм, тоног төхөөрөмжтэй. Эдгээр өндөр бүтээмжтэй, найдвартай, аюулгүй ажиллагааны дээд зэргийн үзүүлэлт, стандартыг хангасан, яман ч хүнд нөхцөлд ажиллах хүчин чадалтай машин механизмуудыг Монгол улсад анх ашиглаж эхэлснээр зам барилгын салбарт томоохон хөрөнгө оруулалт болсон бөгөөд парк шинэчлэлийг жилээс жилд эрчимтэй хийж байна.
2001