Манай групп нь 1992 оноос оёдлын үйлдвэр, экспорт импортын транзит чиглэлээр бизнесийн гараагаа эхлэн үйл ажиллагааныхаа цар хүрээг өргөжүүлсээр өнөөдрийн байдлаар зам, барилга, уул уурхайн тоног төхөөрөмж, хүнд машин механизмын худалдаа, ХАА-н зориулалттай тоног төхөөрөмжийн худалдаа түрээс, засвар, сэлбэг нийлүүлэлт, үл хөдлөх хөрөнгийн зуучлал, ашигт малтмалын хайгуул, судалгаа, олборлолт, зочид буудал, тээвэр зууч, бизнесийн зориулалт бүхий талбайн түрээс, барилга угсралт, Гаалийн баталгаат агуулах зэрэг салбар чиглэлээр 23 дэх жилдээ амжилттай ажиллаж байна.
2011 оноос эхлэн группын зохион байгуулалтанд орж, толгой компани буюу төв оффисийн багаар удирдуулсан 5 салбар компанийн 200 гаруй ажиллагсадтайгаар Монгол Улсын бизнес, эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулж байна.
МХАҮТанхим болон МУУҮАссоциацийн гишүүн байгууллага бөгөөд МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ БИЗНЕСМЕН КОМПАНИ, НАЙДВАРТАЙ ТАТВАР ТӨЛӨГЧ ТҮНШ БАЙГУУЛЛАГА, МОНГОЛЫН ТОП-150 компани зэрэг өргөмжлөл шагналуудыг хүртсэн нь бидний нөр их ажлын амжилт гэж дүгнэдэг.
Манай групп салбартаа тэргүүлэгч байж, анхдагч хийгээд шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн, бизнесийн аливаа төслүүдийг хөхүүлэн дэмжиж, байгууллага, хувь хүмүүстэй хамтран эх орныхоо хөгжилд хамтдаа хувь нэмрээ оруулахыг зорьж ажилладаг.
1. Үйлчилгээ
2001
10