Мачворкс ХХК нь сүүлийн 3 жилийн хугацаанд хувийн хэвшлийн болон төрийн 30 гаруй байгууллагатай хамтран ажиллаж, мэргэжлийн түвшинд мэдээлийн технологийн зөвлөгөө, үйлчилгээг үзүүлж ирсэн.
Хэрэглэгчиддээ найдвартай мэдээллийн систем, мэдээллийн технологийн дэд бүтэц, цахим бизнесийн шийдлүүдийг бүрдүүлэх талаар бодлогын төвшний мэргэжлийн зөвлөгөө өгч, мэдээллийн технологийн цогц үйлчилгээ үзүүлэн амжилтанд хүргэх замд найдвартай түнш нь байхыг Мачворкс ХХК эрхэм зорилго болгон ажилладаг.
Мэдээллийн технологийн хөгжлийн олон улсын чиг хандлагад хөл нийлүүлэх, компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд дэлхийн төвшний шилдэг технологийн дээжийг хамгийн хурдан нэвтрүүлэх, компанийн боловсон хүчний чадавхийг байнга хөгжүүлэн сайжруулах зорилгоор мэдээллийн технологийн салбарт гадаадын нэр хүнд бүхий томоохон компаниудад ажиллаж буй мэргэжлийн боловсон хүчнүүдийг зөвлөхөөр авч ажиллуулж байна.
2010