Бидний тухай: “Mongolian Updating Group” ХХК нь 2008 онд улсын бүртгэлд бүртгэгдсэнээр үйл ажиллагаагаа албан ёсоор явуулж эхэлсэн. Бид орчин үеийн дэвшилтэд арга барилыг ашиглан маркетингийн бүх төрлийн үйлчилгээг үзүүлж байна. Бид 2009 оноос Монголын маркетингийн хөгжлийн төлөө Монголын анхны маркетингийн мэргэжлийн "МАРКЕТИНГ" сэтгүүлийг эрхлэн гаргаж байна. Эрхэм зорилго: Бид үйлчлүүлэгчдийнхээ бизнесийн үйл ажиллагаанд дэмжлэг болохуйц чанартай үйлчилгээг үзүүлж өөрийн салбартаа тэргүүлэгч байх. Бидний уриа: Бид үргэлж шинийг эрэлхийлдэг... Бидний үнэт зүйлс: Шинийг санаачлагч.Бид үргэлж шинийг эрэлхийлж, маркетинг менежментийн хамгийн сүүлийн үеийн аргуудыг өөрийн бизнесийн үйл ажиллагаандаа ашиглах болно.Боломжит үнэ.Бид үйлчлүүлэгчиддээ үргэлж үнийн боломжит хувилбарыг санал болгоно.Хэрэглэгчдээ халамжлах.Бид үйлчлүүлэгчиддээ цаас өгөхгүй харин боломжийг бүрдүүлж өгнө.Хараат бус байдал.Үйлчлүүлэгчдийнхээ хүсэл сонирхлоос өөр ямар ч зүйлийн нөлөөнд автахгүй гүйцэтгэж буй ажлаа үнэнч шудрага, нягт нямбай гүйцэтгэх болно. Яагаад “Mongolian Updating Group” ХХК гэж? Бид үйлчлүүлэгчиддээ цаас өгөхгүй харин боломжийг бүрдүүлж өгдөг учраасНийт зах зээлд хандсан судалгааг хийх үед гадны судалгааны байгууллага илүү итгэлтэй, үнэн зөв мэдээллээр хангадаг учраасТухайн байгууллагын маркетингийн алба өдөр тутмын ажлын хажуугаар чанартай, өргөн цар хүрээтэй судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэх хүний нөөц, цаг хугацаа хомс байдаг учраас консалтинг компанийг сонгох нь илүү давуу талтай учраас… Та манай компанийг сонгох нь өөрийн компанийхаа ирээдүйд маш том хөрөнгө оруулалт хийж чадах болно. Үйл ажиллагааны чиглэлүүд: Бүх төрлийн судалгааЗах зээлийн төлөв хандлагын судaлгааХэрэглэгчдийн хүсэл хандлагын судaлгааБүтээгдэхүүн, үйлчилгээний судaлгааҮнийн судалгааИдэвхижүүлэлт, PR-ын судалгааБайгууллагын гадаад болон дотоод орчны судалгааБусад төрлийн судалгааМаркетингийн төлөвлөгөөБизнес төлөвлөгөөХөрөнгө оруулалтын болон зээлийн төсөл боловсруулахРеклам сурталчилгаа, PR-ын кампанит ажилШинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгохГэрээт маркетингийн үйлчилгээМаркетингийн зөвлөгөө Та бүхэнтэй хамтран ажиллахад таатай байх болно. Та бүхнийг хүндэтгэсэн “Mongolian Updating Group” ХХК
Алсын хараа
Эрхэм зорилго
Уриа
Үйл ажиллагааны чиглэл
Үнэт зүйлс
Байгуулагдсан он
2008
Ажилтны тоо