Манай компани нь анх 1995 онд хувиараа эрхлэх аж ахуйгаас Хязгаарлагдмал Хариуцлагатай Компани болон өргөжиж барилга угсралт болон сантехник цахилгааны угсралт чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд барилга угсралтын ажил хийж гүйцэтгэх тусгай зөвшөөрөл авснаас хойш одоог хүртэл 21 дэх жилдээ барилга угсралтын ажил хийж гүйцэтгэж байна.
Энэхүү хугацаанд компанийн үйл ажиллагаа өргөжин тэлж Барилга угсралтын ажлаас гадна гадаад худалдаа болон зочид буудал, зоогийн газрын салбаруудаа нээн ажиллуулж амжилттай ажилласаар ирлээ.
Манай компани нь олон жилийн арвин туршлагатай инженер, мэргэшсэн инженер, ерөнхий инженер болон мэргэжлийн ажилчидаас бүрдсэн баг хамт олонтой бөгөөд төмөр бетон каркас болон бүрэн цутгамал хийцтэй барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэхэд шаардлагатай кран, механизм, багаж тоног төхөөрөмж, угсармал хэв буюу пум, /сапуд/ төмөр тулаас зэрэг шаардлагатай бүх тоног төхөөрөмжөөр хангагдсан болно.
Энгийн хийцлэлтэй иргэний барилгуудаас гадна мэргэжлийн нарийн хийцлэл бүхий үйлдвэрийн барилга болон инженерийн барилга байгууламжуудыг мэргэжлийн өндөр түвшинд чанартай хийж гүйцэтгэх чадвартай хамт олон болно.
1. Барилга, Үл хөдлөх хөрөнгө
1995
50