НАРАН ЭЛО ХХК
Наран Эло ХХК 1992 оноос Японы алдарт Sony корпорацитай хамтран ажиллаж эхэлсэн билээ. Тасралтгүй 5 жил амжилттай ажилласаны дүнд 1997 оны 7-р сард Монголд анх удаа хамгийн орчин үеийн дизайны шийдэл бүхий SONY SHOW ROOM – SERVICE CENTER нээгдсэн юм. SONY брэндийн шинэ технологи, шилдэг загварын бараа бүтээгдэхүүнийг хамгийн өргөн сонголттойгоор Монголын хэрэглэгчиддээ танилцуулсан нь бидний бахархал юм. Өнөөдөр хамт олон Японы SONY, Солонгосын Samsung, Испанийн Mastercook брэндийн Монгол дахь албан ёсны төлөөлөгчөөр ажиллаж байгаа бөгөөд засвар үйлчилгээ үзүүлж, Голландын Philips, Princess, Sony-ын мэргэжлийн студийн тоног төхөөрөмжүүдийг худалдаалах албан ёсны төлөөлөгчөөр ажиллаж байна.
Манай компани дэлхийд нэртэй брэндийн гэр ахуйн хэрэглээний цахилгаан барааг Улаанбаатар хотод гурван томоохон салбар дэлгүүрээр худалдаалдаг бөгөөд худалдан авсан бараа бүтээгдэхүүндээ баталгаа олгохын зэрэгцээ засвар үйлчилгээ хийлгэх боломжийг олгодог. Мөн Дархан, Эрдэнэт хот болон хөдөө орон нутгийн хэрэглэгчиддээ шинэ бараа бүтээгдэхүүнийг танилцуулах томоохон үзэсгэлэн худалдааг тогтмол зохион байгуулдаг билээ. Наран Эло ХХК Монголын электрон барааны зах зээлд өөрийн байр сууриа эзэлсэн анхдагчдын нэг юм.
Манай хамт олон үргэлж биднийг дэмжин, хамтран ажилдаг байгууллага аж ахуйн нэгж, байнгын хэрэглэгч та бүхэндээ талархал илэрхийлэхийн ялдамд ажлын өндөр амжилтаар бэлэг барихаа амлаж байна.
Наран Эло ХХК 3-н салбар дэлгүүрээр хэрэглэгчиддээ үйлчилж байна.
• Наран Молл худалдааны төв“World of electronics 2 ”
• УИД-ийн баруун талд байрлах “World of electronics 3”
• Наран плаза худалдааны төв “World of electronics”
Веб сайт:www.enaran.mn
1997