Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Naran Mandal Enterprises LLC

Манай хамт олон
Наран мандал
  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
Уурхайн орчуулагч /Англи хэл/

Компанийн удирдлага, хэлтсийн ахлах менежерууд болон бусад ажилтнуудаас ирүүлсэн аман болон бичгийн орчуулгыг түргэн шуурхай, мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэж, тогтоосон хугацаанд хүлээлгэн өгөх; Шаардлагатай тохиолдолд нэр томьёоны болон мэргэжлийн тайлбар толь, толь бичиг зэргийг ашиглан орчуулгын ажлыг утга, найруулга зүйн болон зөв бичих дүрмийн алдаагүй, үнэн зөв, нягт намбай хийж гүйцэтгэх; Орчуулгын ажлыг гүйцэтгэхдээ интернэт сүлжээ ашиглан шаардлагатай судалгаа шинжилгээг хийх, холбогдох мэдээ мэдээлийг олж цуглуулах, тухайн салбарын үг хэллэгийг түлхүү ашиглахыг зорьж ажиллах; Ажил үүргээ гүйцэтгэх явцад олж мэдсэн компанийн нууцад хамаарах аливаа мэдээллийг чанд хадгалах; Бусдын орчуулсан материал, бичиг баримтын агуулга, найруулга зүйн болон зөв бичих дүрмийг хянах, шаардлагатай нэмэлт өөрчлөлт оруулах, засварлах, улам сайжруулах; Хурал уулзалтын үед аман орчуулга хийхдээ ярилцагчийн яриаг тасалж орчуулах, хэлэх гэж буй санааг дохио зангаагаар тайлбарлах зэрэг ярианы агуулгыг бүрэн хадгалж орчуулах; Ажлын гүйцэтгэлийн өдөр тутмын тайланг шууд удирдах албан тушаалтанд тухай бүр илгээж, дүгнүүлэх.

Хоол зүйч

Сар тутам / улирал тутам цэс боловсруулалт, шим тэжээлийн тайлан, ажилчдын судалгаа Ажилчдын эрүүл хооллолтод хяналт тавих, зөвлөгөө өгөх Ажилтнуудын хоол, хүнсэнд хэрэглэх түүхий эд, бараа бүтээгдэхүүнийг урьдчилан захиалах, захиалсан бүтээгдэхүүнийг шалгаж, хүлээн авах, ажлын байрны ариун цэврийг сайтар сахиж, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг ханган, зохих орчин, нөхцөлд хадгалах, ажилтнуудын хоолыг төлөвлөгөөт цэс болон захиалгын дагуу бэлтгэж, хоолыг амт чанартай, өнгө үзэмжтэй, технологийн дагуу бэлтгэн, үйлчилгээнд шилжүүлэх, өөрийн ажлын байрны хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн аюулгүй байдлыг хангаж ажиллах Технологийн карт боловсруулах, хэрэгжилтэнд хяналт тавих Бүтээгдэхүүний дээжийг авч, лабораторын шинжилгээнд явуулах Хоол үйлдвэрлэлийн процессын эрүүл ахуй, стандартыг хангаж ажиллуулах

Цахилгаанчин /өндөр хүчдэл/

Сэлгэн залгалтын үйлдэл (тусгаарлалт) хийх. Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж тогтмол үзлэг, шалгалт хийх. Засвар үйлчилгээг чанартай хийх Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм, техник ашиглалтын дүрэм, нэгдсэн сүлжээний дүрэм, ажилтныг сургаж бэлтгэх ажилтны үндсэн дүрэм болон бусад холбогдох дүрэм, журмыг мөрдөж ажиллах. Удирдлагаас өгсөн үүрэг, даалгавар чиглэлийн дагуу ажиллах.

Бүрдүүлэлт хариуцсан хүний нөөцийн ажилтан

Компанийн гаднах нөөцөд тулгуурлан нээлттэй ажлын байранд тавигдсан шаардлагыг хангасан тохирох ажилтныг хайж, сонгон шалгаруулах, ажлын ярилцлага хийх, компанийн хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор шинээр хүний нөөц бүрдүүлэх ажлыг нэгдсэн бодлого, зохион байгуулалттайгаар хэрэгжүүлэх Сонгон шалгаруулалттай холбогдолтой хөдөлмөрийн харилцааг хариуцах Бусад хүний нөөцийн функц дээр ажиллах

Лабораторийн туслах ажилтан /эрэгтэй/

Лабораторийн хэвийн үйл ажиллагааг хангах үүднээс лабораторийн химичид туслах; Судалгаа шинжилгээг үр дүнтэй явуулах; Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн стандарт, дүрэм журам, зааварчилгааг чанд мөрдөж ажиллах; Шаардлагатай үед бусад ажилтнуудтай хамтран ажиллах, хэлтэс, үйлдвэрийн хэвийн үйл ажиллагааг хангахад туслах.

Ахлах геологич

Компанийн эзэмшлийн хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд явуулах геологи, хайгуулын ажлын урт болон богино хугацааны төлөвлөлт, стратеги бодлогыг тодорхойлох, судалгаа шинжилгээ хийх; Геологи, хайгуулын ажлыг батлагдсан төлөвлөгөөний дагуу хэвийн тасралтгүй явуулах нөхцөлийг бүрдүүлэх, геологийн багийг мэргэжлийн удирдлага арга зүйгээр хангах, ажлын гүйцэтгэлд хяналт шаардлага тавьж ажиллах; Геологи-хайгуулын ажлын үр дүнгээр орд, илрэлийн геологийн нөөцийг тогтоох, техник, эдийн засгийн урьдчилсан судалгаа хийх, удирлагад тайлагнах. Геологи,хайгуулын ажлын тайлан төлөвлөгөөг хуульд заасан хугацаанд үнэн зөв гаргаж, төрийн эрх бүхий байгууллагад тайлагнах ажлыг удирдан зохион байгуулах, хяналт тавих; Бусад үйл ажиллагаа.

Геологич

· Компанийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайд (уурхайн талбайд) ордын эрэл-хайгуул, нарийвчилсан хайгуулын үе шатанд компанийн зүгээс боловсруулсан үйл ажиллагааны болон чанарын стандарт журмын дагуу геологийн өдөр тутмын үйл ажиллагааг хангах, хайгуулын ажлыг гүйцэтгэх, дээжлэлт хийх, өгөгдлийг цуглуулах, боловсруулах, тайлал хийх, тайлагнах болон шууд удирдлагаас хариуцуулсан нэмэлт ажлуудыг гүйцэтгэнэ.

ХАБЭА-н сургагч багш

Сургалтын хуваарь төлөвлөгөөг боловсруулж батлуулах, батлагдсан сургалтын хөтөлбөрийн дагуу шинэ ажилтнуудад ХАБЭА-н хууль болон компаний дотоод дүрэм журмын дагуу сургалт орж, шалгалт авах баталгаажуулах, байгууллагын ХАБЭА-н зөв соёлыг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх Шинээр ажилд орж буй ажилтнуудад компаний тухай үндсэн ойлголт ХАБЭА-н тухай ойлголтуудыг сургалтаар өгч, шалгалтаар баталгаажуулах, ажилтнуудын архивыг үүсгэж хадгалах, Тусгай сургалт /эрх олгох, сунгах/-ын захиалгыг авч, сургалтанд ажилтнуудыг хамруулах ажлыг зохион байгуулах,

Далд Уурхайн ХАБ-н ажилтан

Компаний хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үйл ажилагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэхдээ ажиллагсдыг ажлын байранд  үйлдвэрийн  осолд өртөхөөс урьдчилан сэргийлж, тэдгээрт хөдөлмөрийн аюулгүй байдал  эрүүл ахуйн дотоод дүрэм журам, мөрдүүлэх талаар  хяналт тавьж заавар зөвлөлгөө өгөх, ажиллагсдыг хөдөлмөрийн аюулгүй, эрүүл ахуйн таатай орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлэх Ажиллагсдыг үйлдвэрлэлийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлж, ажлын байрны үзлэг шалгалтыг хийж хяналт тавих шаардлагатай журам, хэлтэсийн төсвийг боловсруулахад санал оруулах; Хариуцсан хэсгийн ажилтнуудад төлөвлөгөөт сургалт болон, төлөвлөгөөт бус сургалтад ажилтнуудыг хамруулах үйл ажиллагаанд зохион байгуулалтд дэмжлэг үзүүлэх; Өөрийн гүйцэтгэж байгаа хуваарьт ажил болон удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын мэдээг өдөр бүр шууд удирдлагад  тайлагнах; Ослын үед осолдогчид яаралтай эмнэлгийн тусламж үзүүлэх боломжийг яаралтай бүрдүүлнэ. Мөн ослын судалгааны анхан шатны материалын бүрдүүлэлт хийх; 

Туслах маркшейдер /шинэ төгсөгч байж болно/

Ил болон далд уурхайд хийгдэх төрөл бүрийн маркшейдерийн ажлын хэмжилт, боловсруулалтын ажлыг маркшейдрийн зааварын дагуу  зураглал хийхэд туслах.  Ил болон далд уурхайн малталт нэвтрэлтэд чиглэл өгөх, маркшейдрийн график зураг бэлтгэх, гаргах уулын болон маркшейдрийн ажлыг гүйцэтгэхэд туслах.  Цаг үеийн асуудлаар удирдлагаас гаргасан тушаал, шийдвэрийг биелүүлэх, биелэлтийг тайлагнах зэргээр эргэх холбоог үүсгэх;  Ажил үүрэгтээ хариуцлагатай хандаж, идэвх санаачилгатай, үнэнч шударгаар ажиллах, хувийн зохион байгуулалттай байх;  Мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, хөдөлмөрийн бүтээмж, ажлын гүйцэтгэлийн чанар, үр дүнг нэмэгдүүлэх арга замыг эрэлхийлэх; 

Уулын инженер

Уулын ажлыг мэргэжлийн болон зохион байгуулалт, удирдлагаар хангаж, үйл ажиллагааг компаний эрхэм зорилго, зорилттой уялдуулан төлөвлөж хэрэгжилтийг хангах.  Ашиглалтын технологийг боловсруулах, сайжруулах.  Агааржуулалт, геотехник, тэсэлгээ болон уурхайн бусад үйл ажиллагаанд техникийн зааварчилгаа өгөх.  Тэсэлгээтэй холбоотой Монгол улсын хууль дүрэм, журам стандарт, тэсэлгээний ажлын аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрмийг чанд мөрдөн ажиллах, хяналт тавих хэрэгжилтийг хангаж ажиллах. 

Суурин тоног төхөөрөмжийн мэргэжилтэн

Уурхайн үйл ажиллагаанд ашиглагдах цахилгаан үүсгүүрийн /Генератор/ хэвийн найдвартай ажиллагааг хангаж ажиллах; Генератор болон бусад төрлийн хүчин чадалтай цахилгаан үүсгэх болон дамжуулах төхөөрөмжүүдийн цахилгаан угсралтыг хийх, хянах, засварлах; Дизель генераторуудын засвар үйлчилгээнд шаардлагатай сэлбэг хэрэгслийн захиалга хийх; Засварын ажил эхлүүлэхээс өмнө анхааруулах самбар, дуут дохио, гэрлэн дохио зэргийг журмын дагуу өгөх, бусдад ил харагдахуйцаар байршуулж, өөрийн болон бусад ажилтнуудын аюулгүй байдлыг хангаж, ажиллах; 

Геологичийн туслах /уурхайд/

· Компанийн эзэмшлийн хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий уурхайн талбайд явуулах геологи, хайгуулын ажлын богино хугацааны төлөвлөлт, стратеги бодлогыг хэрэгжүүлэх, судалгаа шинжилгээ хийх, ажлыг гүйцэтгэхэд дэмжлэг үзүүлж ажиллах; · Геологи, хайгуулын ажлыг батлагдсан төлөвлөгөөний дагуу хэвийн тасралтгүй явуулж, геологийн багийг мэргэжлийн мэдээлэл, зөв стандарт дээжлэлт гүйцэтгэж, геотехникийн бичиглэл, сорьцлолтын баримтжуулалт хийх; · Уурхайн дарга, ахлах геологич болон геологийн инженерээс даалгасан үүрэг даалгаврыг чанд биелүүлэх, биелэлт гүйцэтгэлийг тайлагнах; · Бусад үйл ажиллагаа;

Хамгаалалт хариуцсан менежер

Уурхайн лицензийн талбайд ажиллаж буй бүх ажилтан, лицензийн талбайн орчны хамгаалалтын аюулгүй байдлыг хангах, харуул хамгаалалтын ажил гүйцэтгэгчдэд хяналт тавьж, заавар зөвлөгөө өгөх, харуул хамгаалалтын аюулгүй байдлын тухай холбогдох хууль, дүрэм, тогтоомж, стандарт, шаардлагад нийцсэн дүрэм журмын боловсруулан батлуулах, хэрэгжилтийг хангуулахад энэхүү ажлын байрны зорилго оршино.  

Худалдан авалт, тээвэр хариуцсан мэргэжилтэн

Уурхайн үйл ажиллагаанд шаардлагатай техник тоног төхөөрөмж, багаж, сэлбэг хэрэгсэл, бараа материалын худалдан авалт, хангамжийн ажлыг төлөвлөх, удирдан зохион байгуулах; Гадаад зах зээлээс хийх худалдан авалтыг бүрэн хариуцаж гүйцэтгэх, холбогдох баримт бичгийн бүрдлийг хангах; Худалдан авах үйл ажиллагааны төлөвлөгөө, тайланг бичиж, хянуулж баталгаажуулан, удирдлагад тогтоосон хугацаанд тайлагнах.

Засварын туслах ажилтан

Баяжуулах үйлдвэрийн гагнуурын ажилд туслах Багаж, тоног төхөөрөмжийн урсгал засвар хийх' Хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн дүрэм журмыг чанд мөрдөж ажиллана. Зааврыг дагаж, шаардлагатай бол бусад үүргийг гүйцэтгэнэ.

Далд уурхайн дамп оператор /эрэгтэй/

Ажиллаж буюу техник тоног төхөөрөмжийг зориулалтын дагуу ашиглаж, далд уурхайн дампаар уурхайгаас газрын гадарга руу хүдэр болон хоосон чулуулаг тээвэрлэлт хийх; Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт, журам, зааварчилгаа болон замын хөдөлгөөний дүрмийг чанд мөрдөн ажиллах; Ээлжийн ахлагч, инженер болон удирдлагаас өгөгдсөн үүрэг даалгаврыг чанд биелүүлэх, биелэлт гүйцэтгэлийг тайлагнах.

Сантехникч

Кемп менежерийн хуваарилсан обьектын сантехникийн ажлыг бүрэн хариуцаж, обьектуудад өдөр бүр үзлэг хийх, засвар үйлчилгээ хийх шаардлагатай хэсгүүдийг тодорхойлох, ажлын жагсаалт гаргах; Сантехникийн ажлыг хийж гүйцэтгэх үед эрүүл ахуй, ариун цэвэр, аюулгүй ажиллагааны стандарт, бусад холбогдох дүрэм журмыг мөрдөж ажиллах; Кемп доторх тохижилтыг сайжруулах, ая тухтай цэвэр орчин бүрдүүлэхэд анхаарч ажиллах, мод ургамлыг арчлан хамгаалах. Кемп болон оффисын тохижилтын ажлуудыг гүйцэтгэх, кемп болон бусад хэлтсийн хэвийн үйл ажиллагааг явуулахад шаардагдах аж ахуйн бүхий л засвар үйлчилгээний ажлуудыг гүйцэтгэх:

Хууль, Комплайнсын хэлтсийн дарга

Компанийн Хууль, Комплайнсын хэлтсийг удирдлага, зохион байгуулалтаар хангах, Компанийн дүрэм журам, гэрээ хэлэлцээр, баримт бичгийг хууль тогтоомж болон дотоод хэм хэмжээнд нийцүүлэн боловсруулах, хянах үйл ажиллагааг удирдлагаар хангах, шаардлагатай баримт бичгийг хянах, Компанийн үйл ажиллагаа хууль тогтоомж, дүрэм журам, дотоод хэм хэмжээ, гэрээгээр хүлээсэн үүрэгтэй нийцэж байгаа эсэхэд хяналт тавих, хуулийн нийцлийг хангуулах ажлыг удирдан зохион байгуулах, Удирдлагад хууль эрх зүйн үүднээс дүгнэлт, тайлбар, зөвлөмж өгөх, Компанитай холбоотой хэрэг, маргаанд Компаний эрх ашгийг хамгаалан оролцох, хэлэлцээр хийх, Компанитай Хууль зүйн үйлчилгээний гэрээгээр ажиллаж байгаа гэрээт хуульч, өмгөөлөгч, хуулийн фирмүүдийг удирдлагаар хангах, шаардлагатай заавар, зөвлөгөө, чиглэл өгөх, ажлын явц, үр дүнд тухай бүр хяналт тавих, Болзошгүй асуудлуудаас зайлсхийх, компанийн ашиг сонирхолд нийцүүлэн асуудлыг шийдвэрлэхээс гадна цаг тухайд нь, үнэн зөв, хараат бус, бизнесийн мэдрэмж бүхий хууль эрх зүйн зөвлөгөөг удирдлагад өгөх, Төрийн байгууллагатай холбоотой асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэсэн төрөл бүрийн нөхцөл байдлын талаар хууль эрх зүйн санал дүгнэлт өгөх, Ажиллагсдад хууль, хууль зүйн хариуцлагын талаар мэдлэг олгох зорилгоор сургалтыг зохион байгуулах, Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад чиг үүргийг хэрэгжүүлэх зэрэг болно.

Уурхайчин 14/14

Далд уурхайн үндсэн болон бэлтгэл малталтыг олборлолтын блокт хэрэглэгдэх хөдөлгөөнт болон хөдөлгөөнт бус тоног төхөөрөмж, гар багажийг ашиглан Ээлжийн ахлагчаас өгөгдсөн ажлын наряд, даалгаврыг биелүүлж ажиллах, үйл ажиллагаандаа хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм, журам, заавар, стандартыг чанд мөрдөж ажиллах.

Бичиг хэргийн ажилтан /Ростер/

 ХАБЭА-н ажилтанууд, уурхайн эмч, эрүүл ахуйч, байгал орчны мэргэжилтэнгүүдээс өдөр тутмын үйл ажиллагааны тайланг хүлээн авч нэгтгэж өдөр тутам, сар, хагас жил, жилийн үр ашигтай тайлан мэдээг бэлтгэж гаргах Хэлтсийн баримт бичгийг боловсруулах, шинэчлэн сайжруулах, бүртгэх, ангилах, мэдээлэл боловсруулахад бэлтгэх, ХАБЭА-н үйл ажиллагааны мэдээллийг үр дүнтэй цуглуулах, бүртгэх, хадгалаж архивлах Албан хэрэг хөтлөлтийн чиглэлээр гарсан дүрэм, журмын дагуу баримт бичиг зохиох, бүрдүүлэх, байгууллагын хэмжээнд мөрдүүлж ажиллах, ажилтнуудад албан хэрэг хөтлөлт, баримт бичгийн стандартын хэрэгжилтийн талаар арга зүйгээр хангах, сургалт явуулах. Хөдөлмөрийн харилцааны чиглэлээр хэлтсийн үр дүнтэй ажиллах нөхцөл бололцоогоор хангахад чиглэгдсэн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажиллах ба харъяалагдах хэлтсийн ажилтан өвчтэй чөлөөтэй үед “Орлон ажиллах хуваарь”-ыг гаргаж шууд удирдлагад танилцуулж мөрдүүлж ажиллах Хэлтсийн урт болон дунд, богино хугацааны төлөвлөгөөнд тусгагдсан ажлын гүйцэтгэлийг тогтмол хянаж тоон утгаар удирдлагад мэдээлж ажиллах Төрийн болон дотоод хяналт шалгалтанд хэлтсийн үйл ажиллагаанд хамаарал бүхий бичиг баримтын бүрдэлийг хийх ажлыг зохион байгуулах, Компаний ажилтнуудын ХАБЭА-н сургалтын болон шалгалтын материалуудыг нэгтгэж хүн тус бүрээр архив үүсгэж данс бүртгэлд хөтлөлт хийх Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогийн үед ослын сэрэмжлүүлэг болон судалгааг нэгтгэж бэлтгэх, компютерт шивэх, холбогдох хүмүүст электрон шуудангаар илгээх, Удирдлагаас өгсөн аливаа бусад ажлуудыг гүйцэтгэх.

Гэрээ хариуцсан ажилтан

Уурхайн Дарга, Төслийн Хэлтэсийн Даргын өгсөн чиг үүрэг, заавар зааварчилгааны дагуу компанийг төлөөлж, харилцагч, хамтран ажиллагч байгууллагуудтай харилцах, уулзалт хийх, тэдгээртэй байгуулах гэрээ хэлцлийн эхийг засч бэлтгэх;  Уурхай дээр үйлчилгээ үзүүлж буй гэрээт компаниудын үйл ажиллагаад хяналт тавьж үнэлгээ өгөх, тайлагнах;  Уурхайн Дарга, Төслийн Хэлтэсийн Даргын өгсөн чиг үүрэг, зааварчилгааны дагуу хэрэгжүүлэх төслийн тооцоо, судалгаа хийх;  Барилгын ажилтай холбоотой өдөр тутмын тайланг холбогдох байгууллага, гүйцэтгэгчээс хүлээн авч, удирдлагад мэдэгдэн тайлагнах;   Уурхайн Дарга, Төслийн Хэлтэсийн Даргын өгсөн чиг үүрэг, зааварчилгааны дагуу төрөл бүрийн бүтээгдэхүүн, бараа үйлчилгээний тухай судалгаа хийх;  Төслийн хүрээнд шаардагдах гэрээ болон гэрчилгээ авах, сунгах ажлыг бусад хэлтэстэй хамтран хийх;  Удирдах албан тушаалтнуудаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь, зохих ёсоор хийж гүйцэтгэх, ажлын гүйцэтгэл, үр дүнгийн талаар удирдлагад мэдэгдэх, тайлагнах; 

Дугуйт ачигчийн оператор (Ковш)

Уулаас олборлосон хүдэр болон хар шороог  баяжуулах үйлдвэр ба харын отвал руу тасралтгүй зөөж, тээвэрлэхэд автосамосвал дээр ачих үйл ажиллагааг хэвийн явуулахад энэхүү ажлын байрны зорилго оршино.

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Олимп 5 гудамж, Аюуд тауэр, 605 тоот

Фэйсбүүк хуудас

Жиргээ

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.