Манай ND компани нь улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд чухал нөлөө бүхий дэд бүтцийн салбар болох авто зам, замын байгууламж, засвар, арчлалтын ажлыг 2007 оноос хойш хийж гүйцэтгэж байгаа үндэсний компани юм. Хэдийгээр бид долоон нас хүрч байгаа ч Монгол улсын авто замын салбарт багагүй хувь нэмэр оруулж ирлээ. Монгол улс өнөөдөр эдийн засгийн үсрэнгүй хөгжлийн тавцан дээр ирээд байна. Энэ хөгжлийг улам эрчимжүүлэх үүднээс МУ-ын Засгын Газар 2021 он хүртэлхи үндэсний хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд аймгийн төвүүдийг хатуу хучилттай авто замаар холбох, мянганы замыг хийж дуусгах, хурдны зам бий болгох, нийслэлийн замыг өргөжүүлж нэмэгдүүлэх зэрэг томоохон ажлуудыг төлөвлөж байгаа билээ. Энэхүү бүтээн байгуулалтын ажилд “ Үндэсний хөгжилд хүргэх замыг БИД баръя “ уриатай манай ND компани маш идэвхитэй оролцож үндэсний хөгжилийг эрчимжүүлэгч нэгэн байхын төлөө үргэлж зүтгэж ажиллах болно. Үүний тулд салбарын хамгийн шилдэг хамт олныг бүрдүүлж, орчин үеийн дэвшилтэт техник технологийн тусламжтайгаар хамгийн чанартай автозамын байгууламжийг бүтээх болно.
Монгол Улсын хөгжил дэвшил мандан бадрах болтугай !
2007