Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Нэүксус Зон ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
NexusZone ХХК нь Монголын мэдээллийн орон зайг автоматжуулах, төвлөрсөн мэдээллийн сан үүсгэх эрхэм зорилготой бөгөөд орчин үеийн шинэ дэвшилтэт техник, технологи дээр суурилсан мэдээллийн систем, програм хангамжийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг мэдээллийн технологийн мэргэшсэн компани юм. Бид програм хангамжийн үйлдвэрлэл, мэдээллийн технологийн үйлчилгээ үзүүлэх, тоног төхөөрөмжийн автоматжуулалт, удирдах програм хангамжийг зохион бүтээх гэсэн хэд хэдэн чиглэлээр ажиллаж зах зээлийн хэрэгцээг хангах зорилгоор эрчимтэй ажиллаж байна. www.adnet.mn вэбд суурилсан мэдээлэл харилцааны програм нь маркетинг, зар сурталчилгааны зах зээлд зар сурталчилгаа захиалагч, бүтээгчдийн хооронд мэдээлэл харилцааны гүүр болохоос гадна зар сурталчилгааны төлөвлөлт, гүйцэтгэл, хяналтад зарцуулдаг илүүдэл ажиллагаа, үр ашиггүй цаг хугацаа, мөнгийг хэмнэхэд чиглэсэн мэргэжлийн төлөвлөлт, мэдээллийн цогц бааз бүхий шийдэл юм. Зах зээлд шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлэх, түүнийгээ тогтворжуулах, идэвхижүүлэх зорилгоор маркетингийн төлөвлөлт хийж, олсон санаагаа олон нийтэд хүргэхийн тулд зар сурталчилгааны тодорхой аргаар, мэдээллийн олон янзын сувгаар олон нийтэд хүрэх болдог. Гэвч хэрхэн оновчтой шийдлээр, бага зардлаар их үр дүнд хүрэх талаар мэдлэг мэдээлэл муутайгаас болж үр дүнгүй сурталчилгаа хийх, хэт их цаг алдах, хэт их зардал гаргах зэрэг алдаа дутагдал оршсоор байна. Зар сурталчилгаа ашиглагчид гэхэд л зар сурталчилгаа бүтээгчид болон мэдээллийн сувгуудыг олох, сонгох, харилцах ажилд ихээхэн цаг зарцуулдаг тул www.adnet.mn сайт нь advertising networking буюу зар сурталчилгааны нэгдсэн сүлжээ үүсгэж, зар сурталчилгаа бүтээгчид болон мэдээллийн сувгуудын мэдээллийн өргөн баазад нэвтэрч, тэдэнтэй шууд холбогдох, тэдний мэдээллийн баазад тулгуурласан төлөвлөлтийн цогц програмыг ашиглах боломжийг олгох болно.
  • Алсын хараа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Эрхэм зорилго

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Уриа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Үйл ажиллагааны чиглэл

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Үнэт зүйлс

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Байгуулагдсан он

    2011

  • Ажилтны тоо

    Мэдээлэл оруулаагүй байна.

Холбоо барих

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.