Физик, математик, Англи хэлний ЭЕШ-нд бэлтгэх сургалтандаа элсэлт авч байна.
"АГУУ БҮХЭН ЭНГИЙНЭЭС ЭХЭЛДЭГ"
2011 онд манай сургалтын төвийн бэлдсэн бүх хүүхэд маань улсын хүссэн сургуульдаа орлоо. Бид 2012 оны ээлжилт элсэлтээ зарлаж байна.
СУРГАЛТЫН ДАВУУ ТАЛ:
1. МУИС-ийн физик, математикийн багш нар чанарын өндөр түвшинд заадаг
2. Сургалтын гарын авлагаар хангана.
3. Сурагчдын түвшинг тогтоож, тохирсон ангид нь системтэйгээр сурах боломжийг олгодог.
ДАРААХ ТӨРЛИЙН СУРГАЛТЫГ ЯВУУЛЖ БАЙНА:
1. Их дээд сургуульд элсэгчдэд зориулсан сургалт
Энэ сургалт нь ерөнхий боловсролын дунд сургуулийн төгсөх ангийн сурагчдыг элсэлтийн ерөнхий шалгалтанд бэлдэх сургалт юм.
2. Физик математикийн суурь мэдлэг олгох сургалт
Энэ сургалт нь физик математикийн суурь мэдлэг олж амжаагүй буюу хоцорсон сурагчдад зориулсан сургалт юм. Ерөнхий боловсролын дунд сургуулийн 8,9,10 дугаар ангийн сурагчид хамрагдахаас гадна 11 дүгээр ангийн сурагчид үзсэн мэдлэгээ бататгах зорилгоор сууж болно.
3. Оюутнуудад зориулсан сургалт
Их дээд сургуулийн оюутнуудад зориулан физик математикийн хичээлийн хоцрогдол арилгах ганцаарчилсан болон бүлгийн сургалтаа явуулж байна.
4. Физикийн дугуйлан
Энэхүү дугуйлан нь физикийн хичээлийг сонирхдог, байгалийн зүй тогтол, юмс үзэгдлийн учир шалтгааныг тайлахыг оролддог мөн түүнчлэн шинэ техник зохион бүтээх сонирхолтой хүүхэд залууст зориулсан сургалтын нэг хэлбэр юм.
5. Ганцаарчилсан сургалт
Энэхүү сургалтанд тодорхой сэдэв хичээлийн мэдлэг эзэмших, зөвлөгөө авах сурагч, оюутнууд хамрагдаж болно. Хичээлийн цаг болон хугацааг суралцагчтай тохирно.
6. Физикийн хичээлээр олимпиадад бэлтгэх сургалт
Физикийн хичээлээр гүнзгийрүүлэн судлах сонирхолтой цаашдаа, байгалийн шинжлэх ухаан, инженерийн шинжлэх ухааны чиглэлээр мэргэжил сонгох хүүхдүүдийг олимпиадад бэлтгэнэ.
Алсын хараа
Эрхэм зорилго
Уриа
Үйл ажиллагааны чиглэл
Үнэт зүйлс
Байгуулагдсан он
2010
Ажилтны тоо