Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Просолид Стандарт ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Эх орондоо ихийг бүтээе...

“Просолид Стандарт” ХХК нь бетон зуурмаг, бетон эдлэлийн үйлдвэрлэл, барилга угсралт8 барилгын материалын худалдааны чиглэлээр үйл ажиллагаа эрхлэн явуулдаг.
Барилгын салбарт техникийн дэвшлийн нэг хэлбэр болох цутгамал төмөр бетон каркас бүхий барилгын технологи өргөн нэвтэрч байгаа өнөөгийн нөхцөлд барилгын даацын бетон, төмөр бетон бүтээцийг чанарын баталгаатай гүйцэтгэхэд бетон зуурмагийг зориулалтын үйлдвэрт үйлдвэрлэх шаардлага нэн тэргүүний нөхцөл болж байна.
Манай хамт олон 2012 онд БНХАУ - ын Канад-Хятадын Хамтарсан ZOOMLION-CIFA-н үйлдвэрлэсэн шинэ дэвшилтэт технологи бүхий бүрэн автомат, олон улсын ISO9001 чанар стандартын шаардлага хангасан үйлдвэрийг 100 хувь дотоодын хөрөнгө оруулалттай ашиглалтанд оруулж үйл ажиллагаагаа явуулж байна.
Бетон хольц бэлтгэх үйлдвэр ашиглалтанд орсноор зуурмагийг зохих марк, төрлөөр нь стандартын шаардлага хангасан, чанарын баталгаатайгаар үйлдвэрлэн нийлүүлэх боломжийг бодитойгоор бүрдүүлж чадсан юм.
Бид хэрэглэгчийн захиалгын дагуу стандартын шаардлага хангасан БМ100-500 маркын бетон зуурмагийг орц нормын дагуу үйлдвэрлэн тухайн захиалагчийн хүсэлтийг харгалзан цаг уурын байдалд тохируулан үйлдвэрлэж хэрэглэгчдэд түргэн шуурхай нийлүүлнэ.
“Просолид Стандарт” ХХК-ийн инженер техникийн ажилтнууд нь барилгын салбарын болон техник технологийн шинэ мэдээ, мэдээллийг цаг алдалгүй авч, сургалт, семинарт хамрагдан, орчин үеийн технологийн дэвшилт, ололт бүхнийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажилладаг.
Манай бүтээгдэхүүний чанар нь Монгол Улсын барилгын материалын стандартыг бүрэн хангасан гэдгийг нотолж 2013 онд тохирлын гэрчилгээг олгосон.
Бидний эрхэм зорилго
Хөгжигч хүний нөөцийг эрхэм болгон хэрэглэгчиддээ чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээг тасралтгүй найдвартай хүргэх салбартаа тэргүүлэгч компани болох.
Тогтвортой, мэргэшсэн хүний нөөц
Чадварлаг мэргэшсэн хүний нөөц бол бидний оршин тогтнох үндэс билээ. Бизнесийн үйл ажиллагааг амжилттай эрхлэн явуулах нь мэргэшсэн чадварлаг хүний нөөцийг хэрхэн бүрдүүлж тогтвортой ажиллуулж байгаагаар хэмжигддэг. Тиймээс энэ салбарт тогтвор суурьшилтай мэргэшин ажиллаж буй чадварлаг боловсон хүчнээр хамт олноо бүрдүүлэн ажиллаж байна. Манай инженер техникийн ажилтнууд шаардлагатай мэргэжлийн сургалтуудад хамрагдаж зохих ур чадварыг эзэмшсэн. Мөн түүнчлэн хүний нөөцийг зөв үнэлэн ажилласнаар тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлдэг.
Бизнесийн тулгуур зарчим
• Чанартай бүтээгдэхүүн үйлчилгээг тохирсон үнээр хэрэглэгчид хүргэх.

• Байгаль экологод хор хөнөөл учруулахгүй үйл ажиллагаа явуулах.
• Нийгэм олон нийтийн өмнө хүлээх хариуцлага гэдэг бол аливаа аж ахуйн нэгжид зайлшгүй хамааралтай асуудлуудын нэг юм.
Бетон зуурмагийн үйлдвэр
Бид хэрэглэгчийн захиалгын дагуу стандартын шаардлага хангасан БМ100-500 маркийн бетон зуурмагийг орц нормын дагуу цагт 120 м3 үйлдвэрлэн хэрэглэгчдэд түргэн шуурхай нийлүүлэх орчин үеийн техник, тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон.
Бетон хучилт хийгдсэн түүхий эдийн агуулах талбай, машин техникийн угаалгын хэсэг зэргийг тусгайлан засаж тохижуулсан.
Лаборатори
Тус компани нь үйлдвэрийнхээ хажууд бүтээгдэхүүний чанарын хяналтын иж бүрэн тоног төхөөрөмж бүхий лабораторитой. Энэхүү лабораторид ISO-2009 стандартын дагуу бетон зуурмагийн гол түүхий эд болох цемент, элс, хайрганы чанар болон зуурмагийнхаа чанарт хяналт тавьж байнгын туршилт, сорилт, шинжилгээг явуулдаг. Ингэснээр манай бүтээгдэхүүн нь төгс чанартай үйлдвэрлэгдэн гарах нөхцөл бүрдэнэ. Мөн өөрийн лаборатори дахь туршилтаас гадна бусад итгэмжлэгдсэн лабораторид бүтээгдэхүүн болон түүхий эдийн шинжилгээг давхар хийлгэж бүтээгдэхүүний чанарыг баталгаажуулдаг. Энэ нь бетоны чанарт хэлбэлзэл гарахгүй байх нөхцөлийг бүрдүүлдэг юм.
Манай лабораторид дараахь туршилтуудыг хийдэг:
• Цементийн (эвийн өтгөрөлт, барьцалдаж эхлэх, дуусах хугацаа, 0,08мм шигшүүр дээрх үлдэгдэл- нунтаглалт, шахалт, гулзайлтын бат бэх-3, 7, 28)
• Элсний (чийглэг, асгаасан нягт, нягт, ширхэглэлийн бүрэлдэхүүн, тоосорхог хольцын хэмжээ, ширхэгийн модуль, элсэн дээрх хайргын хэмжээ, ус шингээлт, ширхэг хоорондын зай)
• Хайрганы (чийглэг, асгаасан нягт, нягт, ширхэг хоорондын зай, нимгэн үзүүрлэг хэсэг, ширхэгийн хэмжээ-бүрэлдэхүүн, элэгдэх чанар, хайрган дахь элсний хэмжээ, эс шингээлт, тоосорхог хольцын хэмжээ)
• Бетон зуурмагийн (Барилгын талбай дээр конусын суултын хэмжээ, агаарын агууламж-нүх сүвийн хэмжээ, температур
• Бетоны (Шахалтын бат бэх -3,7,28 хоног)
Түүхий эд, материал
Cайн чанарын, өндөр маркийн бетон үйлдвэрлэхэд түүхий эд материал стандартын шаардлага хангаж байгаа эсэх нь хамгийн чухал. Манай байгууллагын хувьд МNS стандарт хангасан, бүрэн угаагдсан түүхий эд материалаар бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг.
Түүхий эдийн агуулахыг тусгайлан барьснаар боловсруулагдсан түүхий эд материал дахин бохирдохгүйгээр үйлдвэрлэлд шилжих боломжийг нээж өгдөг юм.
Дайрга
Бид дотоодын томоохон нийлүүлэгчидтэй гэрээ байгуулан угаасан дайрга авч үйлдвэрлэлдээ ашигладаг. Эдгээр нийлүүлэгчдээс нийлүүлж буй дайрганы хэврэг хэсгийн агуулга нь барилгын хүнд бетон эдэлхүүний стандартыг бүрэн хангасан. Үүнд:
- 0,5-10 мм;
- 10-20 мм;
- Угаагдсан;
- МNS 2803:2004 стандартыг хангасан.
Элс
Чанар, стандартын шаардлага хангасан элсийг дотоодын нийлүүлэгчдээс авч ашиглагдаг бөгөөд эдгээр элс нь дараах шаардлагыг бүрэн хангасан байдаг.
- 0-2 мм;
- 2-8 мм;
- Угаагдсан;
- MNS0392:1998 стандартыг бүрэн хангасан, тохирлын гэрчилгээтэй.
Цемент
MNS3091:2008 стандартыг хангасан бүтээгдэхүүнийг авч үйлдвэрлэлдээ ашигладаг.
Нэмэлт бодис
Бид бетон зуурмагийн бэхжих хугацааг богиносгох, өвлийн цагт хөлдөхөөс хамгаалах, шаардлагатай бол шингэрүүлэх үйлчилгээтэй нэмэлт бодисууд ашиглаж байна. Энэ нэмэлт бодисууд нь ISO9001 стандартыг хангасан байдаг.
Ус
MNS3821:85 стандартыг хангасан ундны цэвэр усыг өөрийн үйлдвэрийн гүний худгаас усаа авч үйлдвэрлэл явуулдаг.
Тээвэрлэлт
Бид өөрсдийн 4 ширхэг миксер машинаар захиалгат бүтээгдэхүүнийг тээвэрлэн нийлүүлдэг. Мөн шаардлагатай тохиолдолд гэрээт харилцагчдын миксер машинуудыг тээврийн үйлчилгээндээ ашигладаг.
Бүх миксер машинд GPS, богино долгионы станц суурилагдсан нь захиалагчийг захиалсан бүтээгдэхүүнээ хэдийд ямар хэмжээтэйгээр хэрхэн нийлүүлэгдэхийг хянах боломжийг бүрдүүлдэг.
Бид тээврийн асуудлыг бүрэн шийдэж чадсанаар хэрэглэгчиддээ тээвэрлэлтээс шалтгаалсан түр зогсолт, саатал гаргахгүй байх нөхцөлийг бүрдүүлэн өгдөг.
Бетон цутгалт
Цагт 120м3 бетон зуурмагийг 38 м хүртэлх зайд шахах хүчин чадалтай Isuzu-Zoomlion, Цагт 180м3 бетон зуурмагийг 52 м хүртэлх зайд шахах хүчин чадалтай Hyundai-Junjin помп машинуудаар үйлчилнэ.
  • Алсын хараа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Эрхэм зорилго

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Уриа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Үйл ажиллагааны чиглэл

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Үнэт зүйлс

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Байгуулагдсан он

    2012

  • Ажилтны тоо

    Мэдээлэл оруулаагүй байна.

Холбоо барих

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.