РТТ ХХК буюу "Резин Техник Технологи" компани нь резин эдлэлийн засвар, үйлчилгээний салбарт мэргэшсэн, туршлагатай тусгай мэргэжлийн байгууллага юм. Манай компани нь бүх төрлийн дугуй засвар, конвейерийн тууз засвар болон элэгдэл хамгааллын чиглэлээр уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулдаг бөгөөд эдгээр үйлчилгээнээс гадна засварын бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж нийлүүлдэг. Мөн бид дугуй засвар болон конвейерийн тууз засварын техникийн сургалтыг явуулж, харилцагч байгууллагуудынхаа инженер, техникийн ажилчдыг чадваржуулах цогц шийдлийг санал болгогч юм.
1998 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш бид Германы РЕМА ТИП ТОП ХХК-ийн Монгол улс дахь бүрэн эрхт төлөөлөгч болон сервис партнераар тасралтгүй амжилттай ажиллаж, салбарын өндөр стандарт, чанарын шалгуурыг дагаж мөрдөж ирсэн. Бид 2023 онд OTR дугуй засварын чиглэлээр олон улсын тусгай мэргэжлийн сертификат авч, олон улсын зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн найдвартай засварын түнш байгууллага гэдгээ хүлээн зөвшөөрүүлсэн юм.
Мөн РТТ ХХК нь ажлын гутал үйлдвэрлэлийн салбарт дэлхийд тэргүүлэгч компаниудын нэг болох Италийн КОФРА компанийн албан ёсны төлөөлөгч юм. Бид өндөр чанартай ажлын гутлыг шууд үйлдвэрлэгчээс ханган нийлүүлэх төдийгүй, Монгол улсын хамгийн том ажлын гутлын дэлгүүрийг эрхлэн үйл ажиллагаа явуулж байна.
Бидний үйл ажиллагаа, туршлага, мэргэшсэн үйлчилгээ нь хэрэглэгчиддээ найдвартай, чанартай шийдлийг санал болгодог бөгөөд үргэлж шинэчлэл, дэвшилд анхаарал хандуулж, салбартай хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэхэд зорилготой ажиллаж байна.
Резинэн эдлэлийн технологит сэтгэлгээнд суурилсан засвар, үйлчилгээг Монгол Улсдаа бүтээн, нутагшуулж түгээнэ.
Резинэн эдлэлийг засч, холбоотой үйлчилгээг үзүүлнэ.Резинэн эдлэлийн засварын материалыг худалдан борлуулна. Резинэн эдлэлийн засварчдыг засварын арга технологид сургана
1. Үйлчилгээ
Аливаа ухамсарлахуй Хариуцлагатай эзэн байх Өөрийгөө болон бусдыг хүндэтгэх Үргэлж үнэнийг эрхлэмлэх Минийх биш бол бусдыг зүйлсийг авахгүй
1998
24