Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Sealy Mongolia

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Пи Жэй Брос ХХК-ийн тухай:

Пи Жэй Брос ХХК нь 2013 оны 06-р сард Гадаад худалдаа, худалдааны зуучлал чиглэлээр Улаанбаатар хотод байгуулагдсан ба өөрийн бизнесийн үндсэн чиглэл болон матрасс, тавилга, дагалдах хэрэглэлүүдийн импорт худалдааны чиглэлээр АНУ, БНХАУ, Итали, Унгар, Малайз, Турк, Тайланд гэх мэт улсуудын компаниудтай хамтран үйл ажиллагаа явуулж байна. Компанийн гол бизнесийн үйл ажиллагаа нь Sealy Mongolia ба Пи Жэй Брос ХХК нь АНУ-ын Tempur Sealy International, Inc. корпорацийн Монгол улс дахь албан ёсны онцгой эрхт худалдааны төлөөлөгч, дистрибьютор байгууллага юм. 2024 оноос нэмээд PJ Interiors нэрийн олон төрлийн бусад тавилга худалдаалах шоурүүм дэлгүүрээ зах зээлд танилцуулан ажиллаж байна.


Sealy брэндийн тухай:

Sealy гэдэг нь АНУ-ын Техас мужийн Хьюстон хотоос зайдуу орших нэгэн жижиг хот бөгөөд тус хотод энэхүү Sealy брэндийг үндэслэгч Daniel Haynes хамгийн анх хөвөнтэй матрассыг 1881 онд зохион бүтээсэн ба тэр цагаас эхлэн дэлхийд алдартай “Sealy матрасс” гэсэн нэр бий болжээ. Sealy нь дэлхийн матрасс үйлдвэрлэгчдийн гол төлөөлөл брэнд ба салбартаа үргэлж анхдагч, шилдэг нь байсаар ирлээ. Одоо Tempur Sealy International, Inc. нь дэлхийн матрассны үйлдвэрлэлийн зах зээл дэх тэргүүлэгч тоглогч ба дэлхийд худалдаа, борлуултаараа сүүлийн 40 гаруй жилийн турш хамгийн шилдэг нь байж, 60 гаруй жилийн туршид АНУ-ын шилдэг нуруу, нугасны эмч нарын судалгаа шинжилгээтэй хослуулсны үр дүнд худалдан авагчдын хамгийн зөв сонголт болж дэлхийн 100 гаруй улс оронд үйл ажиллагаагаа явуулсаар байна. АНУ-ын ерөнхийлөгчийн Цагаан Ордон –оос эхлээд дэлхийн хамгийн тансаг зэрэглэлийн Дубай дахь Burj Al-Arab болон Four Seasons, Ritz-Carlton, St.Regis, Venetian, Grand Hyatt, Marina Bay Sands зэрэг таван одтой зочид буудлууд түүний сүлжээ болон талын Монгол айлын эрхэмсэг хэрэглээ болсон билээ. Sealy брэнд нь анх 2001 оноос эхлэн Азийн зах зээлд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. 2013 оны эхээр салбартаа тэргүүлэгч хоёр брэнд болох Sealy болон Tempur-Pedic нь нэгдэж Tempur Sealy International, Inc. корпорацийг байгуулсан ба хоёр компани нэгдснээр салбарынхаа хамгийн том корпораци болсон билээ. Компанийн Ази дахь зах зээлд тэлэх бодлогын хүрээнд Пи Жэй Брос ХХК-тай хамтран 2013 оны сүүлээр Монгол улсад Sealy брэндийг танилцуулах төслийг эхлүүлэн 2014 оны 4-р сард Sealy брэндийн анхны тансаг зэрэглэлийн салбар дэлгүүр Sealy Gallery-г Улаанбаатар хотод нээсэн ба 2015 оны 3-р сард хоёр дахь шоурүүм дэлгүүр Sealy Sleep Studio дэлгүүрээ нээж байв. Улмаар брэндийн Монгол дахь салбарын 10 жилийн ойгоо тохиолдуулан 2024 оны 4-р сард гурав дахь шоурүүм Sealy Select дэлгүүрээ нээсэн билээ.

  • Алсын хараа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Эрхэм зорилго

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Уриа

    Sealy® - Дэлхийн №1 матрасс, ор, дагалдах хэрэглэлийн брэнд

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Худалдаа борлуулалт, маркетинг

  • Үнэт зүйлс

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Байгуулагдсан он

    2014

  • Ажилтны тоо

    20

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Хан-Уул Цамхаг 901A тоот

Фэйсбүүк хуудас

Жиргээ

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.