Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Setsed XXK

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
"СЭЦЭД " ХХК нь 2002 оны 2 сарын 18 нд байгуулагдан хайрган болон хатуу хучилттай авто зам засах, арчлах, авто замын төмөр хийц бетон эдлэл, замын тэмдэг, тэмдэглэлийн үйлдвэрлэл чиглэлээр 8 дахь жилдээ үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байгаа бөгөөд Монголын авто замын салбарт өөрийн гэсэн байр сууриа бүрдүүлж хөгжин дэвшиж байгаа компани юм. Тус компани нь өнөөгийн байдлаар, Япон, БНХАУ болон Оросын холбооны улсын хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологи бүхий авто замын зориулалттай машин механизм ашиглаж байна. Мэргэжлээрээ олон жил ажилласан дадлага туршлага бүхий 13 инженер техникийн ажилтантай бөгөөд нийтдээ 20 гаруй мэргэжлийн чадварлаг замчдаас хамт олноо бүрдүүлэн үйл ажиллагаагаа явуулж байна. Манай хамт олон нь 2010 онд Нийгмийн Даатгалд Даатгуулагчдын эрх ашгийг хамгаалах холбоо” ТББ-аас “Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч аж ахуй нэгж” байгууллагаар, Нийгэмд стандарт хэвшүүлэх холбооноос “Нийгэмд стандартыг хэрэгжүүлэгч хамт олон”, 2010 оны Орхон Булган аймгийн Худалдаа аж үйлдвэрийн танхимийн Хүнд үйлдвэрлэлийн салбарын оны онцлох байгууллагаар тус тус шалгарсан. Мөн бид олон нийтийн үйл ажиллагааг дэмжин нийгмийн тустай үйлсэд зориулан хүүхэд залуучууд, ахмадууддаа дэмжин Булган аймгийн чөлөөт бөхийн холбоо байгуулагдахад 5 сая төгрөг, Эрдэнэт хотын ахмад волейболчдын улсын аварга шалгаруулах тэмцээнд Эрдэнэт хотын багийг 1,2 сая төгрөгөөр, Монголын Авто Замчдын Ахмадын хорооны үйл ажиллагааг дэмжиж 2 сая төгрөгийг тус тус хандивласан. Авто замын ажил улирлын чанартай байдгаас шалтгаалж зуны цагт хөдөө орон нутгаас гэрээт ажилтан авч ажиллуулан дотооддоо ажлын байрыг нэмэгдүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулан ажиллаж байна. Манай компанид Монгол улсад анхны авто замчнаар бэлтгэгдсэн ажлын арвин туршлагатай зөвлөх болон чадварлаг инженерүүд ажилладаг.
  • Алсын хараа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Эрхэм зорилго

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Уриа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Үйл ажиллагааны чиглэл

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Үнэт зүйлс

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Байгуулагдсан он

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Ажилтны тоо

    Мэдээлэл оруулаагүй байна.

Холбоо барих

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.