Манай сургууль нь 2024 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд хүүхэд бүрийг өөрийнхөө хүч чадлыг нээж, ёс суртахуунтай, мэдлэгтэй, бие даасан иргэн болж төлөвшихөд чиглэсэн орчин бүрдүүлэх зорилготой боловсролын байгууллага юм.
Манай хамт олон хүүхдийн хөгжлийг бүх талаас нь дэмжих, багш – эцэг эх – сурагчийн гурвалсан харилцааг бэхжүүлэх, эрдэм мэдлэг, хүмүүжил, бие бялдар, сэтгэл зүйн тэнцвэртэй хөгжлийг цогцлоох зорилгоор ажилладаг.
Монгол ухаан, зан заншил, уламжлалт хүмүүжлийн ухааныг орчин үеийн боловсролын арга барилтай хослуулсансургууль юм.
Бид хүүхэд бүрийг үндэснийхээ үнэт зүйл, зан заншлыг ойлгодог, өөртөө эзэн байж, бусдад тусч, бүтээлч монгол иргэн болгон төлөвшүүлэх зорилготой.
Монгол уламжлал, орчин үеийн боловсролыг хослуулсан, өөрийгөө болон орчноо удирдан чиглүүлдэг шинэ зууны хүнлэг, хариуцлагатай Монгол иргэн бэлтгэх сургууль болно.
Бид хүүхдийг зөвхөн мэдлэг бус — амьдралын эв дүй, сэтгэлзүй, хүмүүжлийн ухамсартай иргэн болгон төлөвшүүлнэ.
Өөртөө эзэн– Бүтээлч Монгол
1. Боловсрол, Шинжлэх ухаан
Ухамсар — Өөрийгөө танин мэдэж, зөв бурууг ялгах оюуны гэрэл
Хариуцлага — Өөрийн үг, үйлдэлдээ эзэн болох хүмүүжил
Тусч байдал — Бусдын төлөө сэтгэл гаргах энэрэнгүй чанар
Өсөлтөд чиглэсэн сэтгэлгээ — Сурах, алдаанаас ухаарах итгэл
Нийцэл ба эв дүй — Аливаад уян хатан, бүтээлч хандах чадвар
Энгийн бөгөөд гүн — Гаднах чимэглэл биш, дотоод үнэ цэнийг эрхэмлэх
2024
12