Компанийн товч танилцуулга
Сото Капитал ХХК нь 2015 оны 5-рсарын 12-ны өдөр улсын бүртгэлийн гэрчилгээ авч, нийслэл Улаанбаатар хотод гадаад худалдаа, хүнс барааны худалдаа гэсэн үндсэн үйл ажиллагааны чиглэлээр үүсэн байгуулагдсан бөгөөд 2016 оны 4-р сараас өнөөг хүртэл нийтийн хоол тэр дундаа рестораны үйл ажиллагааг амжилттай эрхлэн явуулж байна. Сото Капитал ХХК нь рестораны үйл ажилгааг эрүүл хүнс, чанартай хоол, ая тухтай үйлчилгээ гэсэн гурван эрхэм зүйлийг үндсэн зорилгоо болгон, улс эх орныхоо нийтийн хоолны салбарт өөрийн хувь нэмэрээ оруулах тал дээр чармайлт гарган хичээнгүйлэн ажиллаж байна. Бид “Эрүүл хүнс-Эрүүл монгол хүн-үндэсний үйлдвэрлэл” гэсэн уриан дор эх орныхоо эрүүл чийрэг хөрсөнд ургасан хүнс, хүнсний ногоог бүтээгдхүүн дээ хэрэглэж, бүтээгдэхүүний чанар болон хоолны хэмжээг эрүүл мэндэд нэн чухал зүйлд үздэг.
Манай ресторан нь хамгийн сүүлийн үеийн интерьер дотоод засал бүхий заалтай, стандартыг чанд мөрдөж барьсан галтогоотой бөгөөд хоолны гол төрөл нь ил гал дээр болгодог төрөл бүрийн грил хоолоор үйлчилдэг.
Бид үргэлж үйлчлүүлэгч нартаа эрүүл чанартай хоол хүнс хүргэхэд анхаарч ажилладаг.
“Эрүүл хүнс-Эрүүл монгол хүн-Үндэсний үйлдвэрлэл”
1. Аялал жуулчлал, зочид буудал, нийтийн хоолны үйлчилгээ
2015
15