Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Саусгоби сэндс ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
Радио холбооны инженер

Радио инженер нь радио холбооны өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллана. Шинэ тоног төхөөрөмж, удирдлагын өрөө болон оффист радио төхөөрөмж, антен, цахилгаан хангамжийг суурилуулж, давтамжийг тохируулна. Шинээр ирсэн радио төхөөрөмжүүдийг тохируулж, ажилтнуудад хэрэглээний заавар, сургалт өгнө. Одоо ашиглаж буй радио төхөөрөмж болон дахин дамжуулагчийн гэмтэл, доголдлыг оношилж, засвар үйлчилгээ хийнэ. Сүлжээ болон утасгүй холбооны ажиллагааг тогтмол хянаж, техник болон програм хангамжийн саатлыг илрүүлэн, тухай бүр арга хэмжээ авна. Радио тоног төхөөрөмжийг тогтмол шалгаж, бүрэн бүтэн байдлыг бүртгэх журнал хөтөлнө. Компанийн радио холбоотой холбогдолтой бүх тоног төхөөрөмж, хөрөнгийн бүртгэл, төлөв байдлыг хариуцан хадгална. Радио, дахин дамжуулагч, антен зэрэг тоног төхөөрөмжийн урьдчилан сэргийлэх засвар үйлчилгээний төлөвлөгөө гаргаж, хэрэгжилтийг хангана. Шинэ болон хуучин жилтнуудад радио ашиглах аргачлал, зөв дадал, аюулгүй ажиллагааны талаар сургалт зохион байгуулна. Мэдээллийн технологийн баг болон гэрээт гүйцэтгэгч нартай хамтран холбогдох ажлуудыг гүйцэтгэнэ. Хэлтсийн даргын чиглэлийн дагуу ажлын тайлан, хүлээлгэн өгөх баримт, үүрэг гүйцэтгэлийн тайлангуудыг боловсруулна. Компанийн аюулгүй ажиллагааны заавар журмыг мөрдөн, мэдээлэл технологийн хэлтсийн даргын даалгасан бусад ажил, үүргүүдийг үр дүнтэй гүйцэтгэнэ.

Үйлдвэрийн цахилгаанчин

Агаарын дэд станц, бүрдмэл дэд станц, цахилгаан дамжуулах агаарын шугамд үзлэг, засвар, үйлчилгээний ажил гүйцэтгэхдээ хангагч талд урьдчилан мэдэгдэж тэдний өгсөн заавар, зөвлөмж, Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй холбогдох дүрмийг мөрдлөг болгон ажиллана. Баяжуулах үйлдвэрийн цахилгаан хангамж, засвар үйлчилгээг хариуцан хийх, Өндөр, бага, дунд хүчин чадлын дизель цахилгаан үүсгүүрийн цахилгаан генератор, цахилгааны тоног төхөөрөмжүүдийн аюулгүй ажиллагааг хангаж ажиллуулах. Хэрэглэгчийн ашиглаж байгаа цахилгаан тоног төхөөрөмжид шаардагдах сэлбэг, материалын бэлэн байх болон байвал зохих материалын жагсаалтыг гаргаж, захиалуулах арга хэмжээ авах. Цахилгааны газар доорхи байгууламж, шугам сүлжээ байрласан бүсэд кабелийн засвар, угсралттай холбоотой газар шорооны ажлыг гардан зохион байгуулж гүйцэтгэнэ.

Сэлбэг материал хариуцсан ажилтан

Нүүрс баяжуулах үйлдвэрийн агуулахын ажлын зохион байгуулалт, сэлбэг материалын бүрэн бүтэн байдал, хадгалалт хамгаалалт, аюулгүй ажиллагааг хангах,  үйлдвэрт ирж байгаа бараа, сэлбэг материалыг хүлээн авах, бүртгэх болон олгох, зарцуулалтыг хянах, хадгалалтын үйл ажиллагааны аюулгүй байдлыг хангаж ажиллах.

Засварчин

Уул уурхайн хүнд машин механизм болон уурхай дээр ашиглагдаж байгаа техник, тоног төхөөрөмж (Дизель цахилгаан үүсгүүр, зөөврийн гэрэлтүүлэг болон зөөрийн дизель хөдөлгүүртэй усны насос г.м)-д засвар үйлчилгээ хийх; шаардагдах сэлбэгийн захиалгыг гаргах. Засвар үйлчилгээтэй холбоотой бичиг баримт хөтлөх Орон нутгийн болон улсын хэмжээний хууль, дүрэм, журмыг хангаж ажиллах. Ачааг оосорлон, аюулгүй өргөх, буулгах, зөөх, үйл ажиллагааг аюулгүй найдвартай дохих, оосорлох

Мэдээллийн технологийн систем, үйлчилгээний инжене

Мэдээллийн технологийн хэлтсийн даргад тайлагнаж, системийн инженер нь уурхайн талбайн хэрэглэгчдэд техник хангамж, програм хангамж, сүлжээний асуудлыг хамарсан өдөр тутмын IT хэрэгцээнд техникийн дэмжлэг үзүүлэх үүрэгтэй. Суурин болон зөөврийн компьютер, принтертэй холбоотой асуудлыг оношлон шийдвэрлэх. Програм суулгах, и-мэйл тохируулах, системд нэвтрэхэд хэрэглэгчдэд тусламж үзүүлэх. Байршил дээрх серверүүд болон виртуал машинуудыг хянах, арчлах, дэмжлэг үзүүлэх. Системийн шинэчлэлт, серверийн нөөц хуулбарыг тогтмол гүйцэтгэх. Камерын холболт болон DVR/NVR-ийн тохиргоог оролцуулсан хяналтын камерын системийн анхан шатны оношилгоо, засвар хийх. Хяналтын системийн суурилуулалт, арчилгаа болон хяналтанд туслах. Суулгалтын явцад нийлүүлэгчийн техникчидтэй хамтран ажиллах. Шилэн кабелийн анхан шатны асуудал (жишээ нь холболт тасрах, дохио суларсан гэх мэт)-ыг оношлох. Шилэн кабелийн дэд бүтцийн суурилуулалт болон тестлэх ажилд туслах. Хяналтын камер, шилэн кабелийн сүлжээ, принтер зэрэг IT дэд бүтцийн суурилуулалт, тохиргооны үед IT инженерүүдэд тусламж үзүүлэх. Компьютер, принтер, сүлжээний төхөөрөмж болон програм хангамжийн лиценз зэрэг IT хөрөнгийн бүртгэлийг үнэн зөв хөтлөх. Нөөц сэлбэг болон зарцуулалтын материалын хэрэглээг хянах, нөөцийн удирдлага хийх. IT систем, дэд бүтцэд тогтмол шалгалт хийж, үйл ажиллагаанд нөлөөлөхөөс өмнө асуудлыг илрүүлэн шийдвэрлэх.。 Дотоод хэрэглээ болон мэдлэг хуваалцах зорилгоор IT үйл ажиллагааны заавар, гарын авлага, шалгах хуудас боловсруулан бүртгэх.

Богино хугацааны төлөвлөлтийн инженер

Уурхайн үйлдвэрлэлийн богино хугацааны төлөвлөлтийг оновчтой төлөвлөх Бүтээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн тооцоо судалгаа хийх, Уурхайн өдөр тутмын үйлдвэрлэлийн гүйцэтгэлд хяналт тавих, тайлагнах

Усны мэргэшсэн зөвлөх

Компанийн байгаль орчин болон усны бодлого, үр ашигтай менежмент зохицуулалтын хэрэгжилтийг хангах, хянах зөвлөмж гаргах, Байгаль орчин болон усны хууль тогтоомж, дүрэм журам, стандартын биелэлтийг хангах, Компанийн усны талаар баримтлах бодлого, менежментийн төлөвлөгөө, хөтөлбөрийг боловсруулах, батлуулах, хэрэгжилт дээр мэргэжлийн зөвлөмж өгч хэрэгжүүлэлтийг хариуцах, хянах, Компанийн байгаль орчин болон усны менежментийн талаар шинэ санал, санаачлага дэвшүүлэх, шууд харъяалах удирдлагадаа танилцуулах, Гадаргын болон газрын доорхи усны хяналт, шинжилгээний хөтөлбөрийг боловсруулах, биелэлтийг хангах, үр дүнг тайлагнах Ахуйн болон үйлдвэрлэлийн хэрэглээний ус, бохир усны чанар, эрүүл ахуйн шинжилгээ, тоо бүртгэл, тайлан мэдээг гаргах, хянах, бичиг баримтын бүрдэлд зөвлөмж өгөх, хариуцах,    Компанийн гэрээт байгууллага, зөвлөх, мэргэжилтнүүдийн гүйцэтгэх усны судалгааг удирдан зохион байгуулах, үр дүнгийн тайланг хянаж шууд харъяалах удирдлагадаа танилцуулах,

Засварын тосолгооны опeратор

Тусгай тоноглогдсон тосолгооны машин ашиглан уурхайд ажиллаж байгаа бүх тоног төхөөрөмжийн тосолгоо хийх тослох материал цэнэглэх. Овоот Толгой уурхайн бүх техникүүдийн үйлдвэрлэгчээс заасан хувиарын дагуу тосолгоо үйлчилгээг чанартайгаар цаг тухайд нь хийх. Шаардлагатай тохиолдолд нэмэлт тоног төхөөрөмж дээр Овоот толгойн уурхайн жолооны үнэмлэхийн ангилалын дагуу ажиллах. Аюулгүй Ажиллагааны бүх заавар зааварчилгааг мөрдөх. Тухайн тосолгооны техникийг цэвэр, эмх цэгцтэй байлгах, цэвэрлэх. Ээлж солихдоо техникийн бүрэн бүтэн байдлыг хүлээлцэх. Дунд оврын машины жолоодох чадвар эзэмшсэн туршлагатай байх. Шаардлагатай тохиолдолд удирдлагаас өгсөн зааврын дагуу засварын бусад ажилд оролцох. Техникүүдийн агаар шүүгчийг цэвэрлэх,солих, бэлэн байдалд хяналт тавих Хариуцсан тосолгооны машиныг бэлэн байдлыг хангах.

Бульдозерчин /Гинжит, дугуйт/

Экскаваторын ул талбай болон овоолгын түвшинг төлөвлөсөн хэмжээнд бариулж ажиллах Нүүрсний тааз цэвэрлэхдээ экскаваторын оператортой найдвартай харилцаа холбоотой ажиллах Анжис буюу соёог зөв ашиглах Шимт хөрс хуулахдаа байгаль орчны стандарт шаардлагын дагуу заагдсан төвшин бариулж ажиллах Овоолгын, зам талбайн хөмсөгүүдийг стандартын дагуу (1,7 метр) тавих Овоолгыг нээж дууссаны дараа грейдерийн операторт мэдээлэх Өрмийн талбайг стандартын дагуу бэлтгэх

Хятад хэлний орчуулагч

Монгол хэлнээс хятад хэл рүү, хятад хэлнээс монгол хэл рүү бүх төрлийн бичгийн болон аман орчуулга хийх.

Өрөмдлөг, тэсэлгээний инженер

Өрөмдлөг, тэсэлгээний схем, тэсэлгээний өрмийн цооногийн зүсэлтийн зураг, Майн сайт болон Автокад ашиглан цооногийн холболт зэргийг боловсруулах Тэсэлгээний аюулгүй байдал болон тэсэлгээнд бэлтгэх ажилд чухал үүрэг гүйцэтгэх Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад үүрэг даалгавар

Дугуй засварчин

Уурхайд ашиглагдаж буй бүх төрлийн дугуй/обудын засвар үйлчилгээг хариуцан аюулгүй хийнэ. Дугуйны хий ба хээг тусгай хэрэгслээр байнга хэмжиж бүртгэл хийж байх; Өдөр бүр ажил эхлэхээс өмнө тоног төхөөрөмжүүд болон дугуй угсрах машиныг шалгаж байх. Дараагийн ээлжийн ажилчиддаа хүлээлгэж өгдөг байх; Шаардлагатай жижиг засварыг ажлыг aюулгүйгээр хийж гүйцэтгэх, шаардлагатай сэлбэгийн захиалгыг гаргаж өгдөг байх; Бартаат замаар явагч ачааны машины дугуйны тохиргоо хийх үед механикуудад туслах; Дугуй задалж угсрахад ашиглагдаж буй техникийн ТТ болон aжлын байрны эмх цэгц, бүрэн бүтэн байдлыг хариуцаж ажиллах (Ашиглагдах болон ашиглагддаггүй дугуй болон обудыг ялган ангилдаг байх)

Галын машины жолооч

Галын машины бэлэн байдлыг ханган, аливаа онцгой байдал үүсэхэд түргэн шуурхай арга хэмжээ авах, онцгой байдал үүссэн газарт галын машин болон аврах, гал унтраах багийг аюулгүй хүргэх, аврах, гал унтраах үйл ажиллагаанд оролцох

Хүнд машин механизмын цахилгаанчин

Хүнд машин механизмын цахилгааны системд гарсан эвдрэлийг оношлох, засварлах, цахилгаан эд ангийг солих.

Хөдөлгүүрийн ахлах механик

Уурхайд ашиглагдаж буй техник тоног төхөөрөмжийн бензин болон дизель хөдөлгүүрийн засвар үйлчилгээний ажилд бусад механик, засварын багийг ахалж ажиллах; Эд анги засварлах, өөрчлөх, бэлтгэх, шинээр солих, орлуулах; Шаардлагатай сэлбэг хэрэгслийн бэлэн байдлыг хангах зорилгоор захиалга хийхэд туслах; Уурхайд ажиллаж байгаа бензин болон дизель хөдөлгүүрийн засварын хуваарь хийж төлөвлөгөө гаргах; Улирал тутам хөдөлгүүрийн нөхцөл байдлын тайланг гаргаж удирдлагад танилцуулах Машин механизмын аюулгүй ажиллагаа, гаднах үзэмжийг сайжруулах засвар үйлчилгээ хийх; Засварын төлөвлөлтийн хэсэг болон бусад ажилтнуудын өдөр тутмын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж хамтарч ажиллах; Ээлж ахалж ажиллах үедээ засварын мастерын ажил үүргийг гүйцэтгэх бөгөөд ээлжийн аюулгүй ажиллагааг хангаж ажиллана. Хэлтсийн бүх ажлыг аюул осолгүй байдлаар явуулах;

Бичиг хэргийн ажилтан

Олборлолтын хэлтсийн үйл ажиллагааны функцуудыг гаргаж туслах, Хүний нөөцийн асуудлууд дээр холбогчийн үүрэг гүйцэтгэх, өдөр тутмын бүртгэл, цаг бүртгэл, уурхайд хоол хүргэлтийн асуудал, оффисын эд хөрөнгийн засвар үйлчилгээг хариуцах,  хурал болон аялал  зохион байгуулах. Хэлтсийн ажлын цагийн бүртгэл, бусад ажлын холбогдолтой бичиг хэргийн ажлыг хариуцан хийх. Өдөр бүрийн албан болон үйл ажиллагаатай холбоотой баримт, бичиг хэргийн бүртгэл хөтлөх. Хэлтсийн сургалтын материалыг сургагч нартай хамтран бэлтгэх, бусад холбогдолтой бичиг хэргийн ажил дээр тусалцаа өгөх. Долоо хоногийн, сар тутмын тайлангуудыг цаг хугацаанд нь бүрэн гаргана. АХ систем дээр хийгдэх бүх төрлийн захиалга болон холбогдох шаардлагатай ажлыг гүйцэтгэж хянах. Ажилчдын цагийн бүртгэлийг (өвчтэй, чөлөөтэй, ээлжийн амралттай,  ажиллаж байгаа болон бусад шалтгаанаар уурхайн талбайд байхгүй байгаа ажилтнуудын) өдөр бүр хөтөлж батлагдсан цагийн бүртгэлийг хүний нөөц, санхүүд өгөх.

Аюулгүй ажиллагааны мэргэжилтэн

Компанийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэх, үүсч болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэх, гарцаагүй үүссэн аюул ослын хор, нөлөөллийг бууруулах ажлыг зохион байгуулах, арга хэмжээ авах, удирдлагадаа тайлагнах; Уурхайн үйл ажиллагааны хүрээнд мөрдөгдөж байгаа ХАБЭА-н журмын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллах; Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад чиг үүргийг гүйцэтгэх.

Ачих төхөөрөмжийн операторчин

Экспортын машинд жин тонныг тохируулж ачих Шигшүүрээс гарсан нүүрс болон хаягдалыг эмх цэгцтэй овоолго үүсгэх Нүүрсний чанарыг алдагдуулалгүй ялган ачих Экспортын машины замын нөхцөлийг байнга шалгах засах Экспортын машинд технологийн дагуу ачилт хийх Ямар нэгэн гэмтэл, эвдрэл илэрсэн тохиолдолд удирдлагадаа энэ тухайгаа яаралтай мэдэгдэх Удирдлагаас өгсөн бусад үүрэг даалгаврыг биелүүлэх Шаардлагатай тохиолдолд бусад операторуудыг нөхөж ажиллах Хариуцан ажиллаж байгаа тоног төхөөрөмж дээр ээлж хүлээлцэхдээ нөгөө ээлжийн хүлээлцэж буй оператортой хамт байлцаж, үзлэг шалгалтыг хийх бөгөөд техникийн ээлж хүлээлцсэн бүртгэлийн хуудсанд хоёулаа гарын үсэг зурж баталгаажуулна.

Пүүний оператор

Нүүрс тээврийн хүнд даацын автомашинуудын ачаатай болон ачаагүй үеийг авто жингээр пүүлэх, Холбогдох мэдээллийг бүртгэх, хөтлөх, удирдлагыг мэдээллээр хангах,  

Механикч

Уул уурхайн зориулалтын авто самосвал болон бусад техник, тоног төхөөрөмжийн төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус засвар үйлчилгээг хийх, эвдрэл гэмтлийг оношлох, засварлах; Шинийг санаачлагч байж ажлын бүтээмж, чанарыг сайжруулах, зардал бууруулах ажлыг санаачлан хэрэгжүүлэх; Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад чиг үүрэг ;

Гагнуурчин

Төрөл бүрийн металл боловсруулалт, түүний дотор уурхайн тоног төхөөрөмжид засвар, өөрчлөлт хийх, төлөвлөх, ажлын зураг схем гаргах, бэлтгэх (техникийн зурагтай болон зураггүй) Хийн болон цахилгаан гагнуурын хэрэгслээр гагнуурын төрөл бүрийн ажиллагаа гүйцэтгэх, халуун ба хүйтэн гагнуурын ажил хийх, цахилгаан таслагч, өнгөлөгч, өрөм зэрэг багаж хэрэгслийг ашиглах Гагнуурын холбогдолтой багаж, ТТ-ийн өдөр тутмын үзлэг болон бүртгэлийг хийх, хүлээлцэх. ТТ-ийн шаардлагатай сэлбэгийн болон хийцийн материалын захиалгыг гаргах Засварын ажлын үр дүнгийн талаар мэдээлэх, өдөр тутмын ажлын журнал хөтлөх Эвдэрсэн машин техникийг засварын цехэд хүргэх, чирэх зорилгоор хүнд даацын машин, чиргүүл ажиллуулах, ашиглахад туслах Техникийн зураг схем, заавар, гарын авлага унших, ойлгох, ашиглах Засварын ажлын байрыг цэвэрхэн, эмх цэгцтэй, багаж төхөөрөмжийг хэрэглэхэд бэлэн, байнгын ажиллагаатай байлгах Даралтат сав, шугам хоолойн ажилтны чиг үүргийг гүйцэтгэнэ. Шаардлагатай үед механикийн ажил үүрэгт туслах, өөрийн ур чадварт үндэслэн механикийн ажил үүргийг гүйцэтгэх

Холбоо барих

Монгол улс, Өмнөговь аймаг, Гурвантэс сум, Нарийн сухайт, Овооттолгой уурхайн анги

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.