“Стандарт проперти групп” ХХК нь 2011 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд 2013 онд Групп компани болон өргөжин тэлж өнөөг хүртэл Барилга угсралт, Үл хөдлөх хөрөнгө зуучлал барилгын материалын үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж Монгол улсынхаа хөгжилд тодорхой хувь нэмрээ оруулж ирсэн билээ.
Эрхэм зорилго: “Стандарт проперти групп” ХХК Барилгын салбарт хөрөнгө оруулалтаас эхлэн түлхүүр гардуулах хүртэл цогц үйлчилгээг чанартай, шуурхай, найдвартай байдлаар харилцагч, хэрэглэгч нарт хүргэхэд чиглэсэн байна.
“Стандарт проперти групп” ХХК барилга угсралт, үл хөдлөх хөрөнгийн зуучлалыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэхийн зэрэгцээ барилгын менежмент, хөрөнгө оруулалтын салбарт “Стандарт проперти” ХХК, барилга угсралтын салбарт “Нобел Констракшин”, үл хөдлөх хөрөнгийн худалдаа зуучлалийн салбарт “Нобел рийл эстэйт” зэрэг салбар компаниуд байгуулан багагүй туршлагыг хуримтлуулан ажиллаж байна. Манай компани нь удирдлага зохион байгуулалт, ажиллах хүч, материаллаг баазын хувьд нэлээд бэхжиж, барилга угсралтын ажлыг өөрийн хүчээр болон хөрөнгө оруулалтад түшиглэн гүйцэтгэж ирсэн. Стандарт проперти групп ХХК нь олон нийтийн болон ажилчиддаа хандсан нийгмийн олон төрлийн ажил зохион байгуулж идэвхитэй оролцохын хажуугаар байгууллагын зүгээс ажилчиддаа үзүүлэхээр төлөвлөж буй нэг томоохон бодлого нь орон байрны асуудлаа шийдвэрлэж чадаагүй ажилчид, шинэ залуу гэр бүл болж байгаа залуустаа орон байрны асуудлыг нь шийдвэрлэж өгөхөөр төлөвлөж байна. Цаашид манай хамт олон орчин үеийн чанарын стандарт, шаардлагад бүрэн нийцсэн шинэлэг шийдэлтэй барилга орон сууцнуудыг барьж байгуулан салбартаа тэргүүлэгч компани байхыг зорилт болгон ажиллаж байна.
2011