Стефорд ХХК нь орон сууцнуудын цахилгаан шатанд байрлах А3 хэмжээтэй сурталчилгааны самбар болон ЛЭД дэлгэц түрээс, Автобусны гадна стикер, Биллбоард самбар, Телевизийн рекламны хөнгөлөлттэй үйлчилгээ зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Зах зээлийн өрсөлдөөн өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа өнөө үед маркетинг, зар сурталчилгаа нь маш чухал байр суурь эзлэх болсон билээ. Бид дэвшилэт технологи, цоо шинэ зар сурталчилгааны хэрэгсэл, маркетингийн шинэ өнгө аясыг авчрахын төлөө ажиллаж байна. Манай улс эдийн засгийн хувьд өсөлтийн шатандаа яваа, нөөц боломж ихтэй орон бөгөөд энэхүү боломжийг бодит байдал болгохын төлөө бид ажиллаж байна. Стефорд ХХК нь дээрээ 2 салбар компанитай. 2004 оноос Аялал жуулчлал , 2012 оноос Авто сервис, сэлбэг захиалгын үйлчилгээ үзүүлэн ажилладаг. Мөн хүн амын эрүүл мэндийг дэмжихэд хувь нэмэрээ оруулах үүднээс Спиннинг клуб нээн 2 салбар ажиллуулж байна.
2015