
“САНДЭЙ” ГРУПП нь 1994 оны 05 дугаар сард байгуулагдсанаас хойш 17 дахь жилдээ ажиллаж байна.
Тус групп нь дотроо “САНДЭЙ КОНСТРАКШН”, “САНДЭЙ ПЛАЗА” гэсэн 2 охин компанитай болно.
Манай групп нь шинэ үеийн иргэний болон тусгай зориулалт бүхий барилга барих техник, тоног төхөөрөмж, материаллаг бааз, мэргэжлийн өндөр ур чадвар, арвин туршлагатай боловсон хүчний бүрэлдэхүүндээ тулгуурлан үйл ажиллагаагаа явуулж ирлээ.
Тус групп Барилгын салбарын 30 гаруй инженер техникийн ажилтан, барилгын нарийн мэргэжлийн 70 гаруй, 60-аад туслах ажилчин, Худалдааны салбарын 40 гаруй, Харуул хамгаалалт, Рестораны чиглэлийн 80 гаруй нийт 300 гаран ажилтан албан хаагчтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.