"Сонжин групп" ХХК нь БНСУ-ын SUNJIN CMC компаний хөрөнгө оруулалттайгаар 2006 онд байгуулагдсан. Зочид буудал, газар тариалан, уул уурхай, гадаад худалдаа, авто тээвэр зэрэг үйлдвэрлэл үйлчилгээний салбарт хөрөнгө оруулан амжилттай ажиллаж байна.
Сонжин Групп дотор "Сонжин Гранд" зочид буудал, "Сонжин Агро" ХХК, "Хотгор Шанага" ХХК, "Стандарт Майнинг Транс " ХХК гэсэн компаниуд багтана.
"Сонжин Гранд" зочид буудал нь 2007 оны 5-р сарын 25 нд албан ёсоор нээлтээ хийж үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Солонгос улсын 100% хөрөнгө оруулалттай. Монгол улсын олон улсын нисэх онгоцны буудлаас 23км, төмөр замын өртөөнөөс 6км, төв талбайгаас 3 км зайтай нийслэл хотын зүүн хэсэгт байрладаг.
Манай буудал нь иж бүрэн тоноглогдсон хурлын заал, уулзалтын өрөө, 90 авто машины багтаамжтай ил зогсоолтойгоос гадна үйлчлүүлэгчиддээ 5 төрлийн 110 зочны өрөө, Франц маягийн үйлчилгээг Европ, Монгол зоогтой "Pharos" ресторан, "Harry's" паб бар, "Кумжанди" солонгос ресторан, Солонгос улсын уламжлалт саун болон ЖимЖилБанг, бүтэн биеийн болон хөлийн массаж, интернэт компьютерийн үйлчилгээний төв, фитнесс клуб, 3D гольфийн клуб, ноолууран эдлэл, бэлэг дурсгалын дэлгүүр, 24 цагийн харуул хамгаалалтын алба зэрэг олон төрлийн үйлчилгээг нэгэн зэрэг хүртэх боломжийг нийт зочиддоо олгож байна.
2007