Манай компани нь 2010 онд вэбсайт хийх, вэб аппликэйш хөгжүүлэх чиглэлээр байгуулагдсан бөгөөд одоогийн байдлаар чадварлаг боловсон хүчин, туршлагатай залуусыг эгнээндээ нэгтгэн үйл ажиллагаагаа явуулж байна.
Бид вэб хөгжүүлэлтийн сүүлийн үеийн технологиуд болох
- PHP5 Symfony framework, Spring Framework
- jQuery, Java, prototype, dojox
- MySQL5, PostgreSQL зэргийг үйл ажиллагаандаа өргөнөөр ашиглаж байна.
Өнгөрсөн хугацаанд бид
- Байгууллагын танилцуулга вэбсайт
- Интернэт худалдааны вэбсайт
- Social networking вэбсайт
- Вэбэд суурилсан програм хангамж зэрэг бүтээлүүдийг түлхүү гарган ажилласан билээ.
Ирээдүйд бид үйл ажиллагааныхаа чиглэлийг мэдээллийн технологийн олон салбар луу чиглүүлэн ажиллах зорилго тавин ажиллаж байна.
2010