Тайшэн Девелопмент ХХК нь анх 2003 онд гадаад худалдааны чиглэлээр гадаадын хөрөнгө оруулалттайгаар байгуулагдаж байсан бөгөөд 2005 онд үйл ажиллагаагаа өргөжүүлэн, уул уурхайн салбар луу орж, Дундговь аймгийн Баянжаргалан сумын нутагт орших Эрээний төмрийн орд болон Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт орших Дарцагтын төмрийн ордын төсөл дээр ажиллаж байгаа билээ. Одоогоор бид Эрээний уурхайг эдийн засгийн эргэлтэнд оруулахаар гол анхаарлаа хандуулан ажиллаж байна. 2017 онд баяжмал экспортлож эхлэхээс өмнө ашиглалтанд оруулахаар төлөвлөн ажиллаж байна.
Манай төсөл бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэхэд нийтдээ 600 хүний байнгын ажлын байр бий болж, говийн бүсийн хамгийн том төмрийн уурхай болж хөгжих юм. Эрээний уурхайн нөөцийн тухайд 2015 онд ЭБМЗ-өөр батлуулсан нөөцийн тайланд тусгагдсан хүдрийн геологийн нөөц нь 92 (B+C) сая тонн, үүнээс эдийн засгийн үр ашигтай нөөц нь 86 сая тонн байна. Дээрхи прогнозоор бид Эрээний уурхайг ашиглавал ашиглалтын нийт хугацааг 2017 оноос эхлэн тооцоход 20 жил байна.
1. Уул уурхай
2005
800