Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

ТБД Андууд групп

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
“ТБД Андууд” ХХК 1992 онд үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр үүсэн байгуулагдаж, хүнсний болон өргөн хэрэглээний нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг импортлон үйл ажиллагаагаа эхэлсэн. “ТБД Андууд” групп нь байгуулагдсан цагаасаа эхлэн шинэлэг бүхнийг эрэлхийлэн, ХБНГУ-ын хүнсний бүтээгдэхүүний “Edeka” зэрэг томоохон фирмүүдээс хүний эрүүл мэндэд чиглэсэн хүнсний бүтээгдэхүүн, баруун Европын нэр хүндтэй фирмүүдээс өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг импортлон Монголын ард түмний өдөр тутмын хэрэглээ болгохыг зорин ажиллаж байв. Улмаар Монголд анхны өөртөө үйлчлэх худалдаа үйлчилгээний төвийг нээж, Европын орнуудын бараа бүтээгдэхүүнийг, үйлчилгээний соёл, хэрэглэгчийг дээдлэх зарчмын хамт нэвтрүүлсэн нь худалдаа үйлчилгээний салбарын компаниудад үлгэр дуурайлал болсон юм. Энэхүү шинэлэг, идэвхтэй үйл ажиллагааны үр дүнд Монголын худалдааны байгууллагын түүхэнд шинэ үеийг эхлүүлж, барааны нэр төрөл, чанар эрс өөрчлөгдөн, хүн амын хэрэглээний бүтцэд үндсэн өөрчлөлт гарч Монголын ард түмэн олон улсын стандарт, дэлхийн төвшинд нийцсэн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг авах үйл хэрэгт чухал үүрэг гүйцэтгэсэн билээ. Тус компанийн үйл ажиллагаа өргөжихийн хирээр бизнесийн чиглэлээ дагнасан охин, хараат, хамтарсан компаниуд үүсэн байгуулагдаж 2002 оноос “ТБД Андууд” групп болон зохион байгуулагдаж, зах зээлд өөрийн байр суурийг нэмэгдүүлсээр байна.
  • Алсын хараа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Эрхэм зорилго

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Уриа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Үйл ажиллагааны чиглэл

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Үнэт зүйлс

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Байгуулагдсан он

    1992

  • Ажилтны тоо

    Мэдээлэл оруулаагүй байна.

Холбоо барих

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.