Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Тэнгэр Даатгал ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
Дата аналист

Компанийн дотоод болон гадаад мэдээлэлд анализ хийж, бизнесийн шийдвэр гаргалтад шаардлагатай тайлан, дүгнэлт боловсруулах Хувийн болон байгууллагын гүйцэтгэлд суурилсан дата анализ, тайлагнал хийх BI (Business Intelligence) болон дата дүрслэлийн хэрэгслүүд ашиглан мэдээллийг хялбаршуулан харуулах Мэдээллийн чанарт дүн шинжилгээ хийж, зөрүүг илрүүлэх, сайжруулах санал боловсруулах Өгөгдөл цуглуулах, боловсруулалт хийх автоматжуулсан процессуудыг хөгжүүлэхэд оролцох Салбар, зах зээлийн судалгаа хийхэд дата ашиглан шийдэл боловсруулах

Бизнес хөгжлийн менежер

Гүйцэтгэх үндсэн үүрэг: Компанийн бизнесийн хөгжил, процесс оновчлол, цахим шилжилттэй холбоотой төсөл, үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, хэрэгжилтийг хангах. Даатгалын зах зээл, хэрэглэгчийн хэрэгцээг судлан: Шинэ даатгалын бүтээгдэхүүн, үйлчилгээ боловсруулах санал дэвшүүлэх. Одоогийн бүтээгдэхүүнийг сайжруулах, өргөтгөх шийдэл боловсруулах, батлуулан хэрэгжүүлэх.

Санхүүгийн шинжээч

  Санхүүгийн шинжилгээ, тайлагнал: Компанийн санхүү, үйл ажиллагааны тайлан бэлтгэж, сар бүр удирдлагад танилцуулах. Бизнесийн шийдвэр гаргалтад шаардлагатай тоон мэдээлэл, тайлан боловсруулж, зөвлөгөө өгөх. Төсөв, төлөвлөлт: Санхүүгийн жилийн төсөв, бизнес төлөвлөгөө боловсруулах, батлуулах. Төсвийн хэрэгжилт, зарцуулалтад хяналт тавих, үр ашигтай байдлыг үнэлэх. Хөрөнгө оруулалт: Хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалтад шаардлагатай судалгаа, мэдээлэл бэлтгэх. Хөрөнгө оруулалтын бүртгэл, тайлагналын үйл ажиллагааг хариуцах. Хууль, дүрэм журам мөрдөх: Монгол Улсын хууль тогтоомж, компанийн дотоод журам, олон улсын гэрээ, стандартуудыг мөрдөн ажиллах. Ёс зүй, сонирхлын зөрчлийг хянах, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллах. Бусад: Удирдлагын өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх.  

Нөхөн төлбөрийн мэргэжилтэн

Хохирлын дуудлагыг бүх сувгаар хүлээн авч, зохих зөвлөмжийг өгөх, үндсэн системд бүртгэх;

Хууль хянан нийцүүлэлтийн мэргэжилтэн

Гүйцэтгэх захирлын тушаал, компанийн үйл ажиллагаанд мөрдөгдөх бодлого, журам, зааврын төсөл, даатгалын бүтээгдэхүүний гэрээг  хууль тогтоомж, хууль зүйн техникт нийцэж буй эсэхийг хянах, эрх зүйн актын санг хөтлөх; Эрх зүйн мэдлэг шаардагдах асуудлаар хууль зүйн дүгнэлт гаргах. Шаардлагатай асуудлаар хууль зүйн зөвлөмж, тайлбар бэлдэх буюу бусад нэгжээс боловсруулсан хууль зүйн асуудал хамаарсан зөвлөмж тайлбарт санал өгөх. Компанийн үйл ажиллагаатай холбоотой болон бусад төрлийн гэрээ, хэлцлийн төслийг хянах; Олгогдсон итгэмжлэлийн хүрээнд шүүх, хуулийн бусад байгууллага, Даатгуулагчийн өмнө Компанийг төлөөлж ажиллах; Тухайлсан асуудлаар эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр ажилтнуудад хууль зүйн зөвлөгөө өгөх, шинээр гарч буй болон нэмэлт, өөрчлөлт орж буй хууль тогтоомжийг ажиллагсдад танилцуулах; Хариуцсан үйл ажиллагааны чиглэлд хамааралтай хууль тогтоомж, эрх зүйн акт, дотоод бодлого журмыг биелүүлэх, олон улсын гэрээний дагуу хүлээсэн үүргээ цаг хугацаанд нь биелүүлэх, сахилга бат, ёс зүй, сонирхлын зөрчлийн талаарх шаардлага, стандартыг чанд мөрдөх, харилцагчийн үйлчилгээний стандарт, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, стандартыг ажилдаа мөрдлөг болгож ажиллах, удирдлагаас өгсөн ажил үүрэгтэй холбоотой бусад үүрэг даалгаварыг биелүүлэх;

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Сити центр, 11 давхар, Б.Алтангэрэлийн гудамж -5

Фэйсбүүк хуудас

Жиргээ

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.