Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

"Терра Энержи" ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
Барилгын ахлах инженер

Компанийн барилга байгууламж, тэдгээрт суурилуулсан тоног төхөөрөмжийн арчилгаа, хамгаалалт, ажиллагааг хариуцаж, боловсон хүчний хуваарь, ажлын хяналт, чанарын хяналт зэрэг ажлын шаардлагыг хангах барилгын зураг төсөв гаргах Бодлого, журмыг сахиж, дэд бүтцийн засвар үйлчилгээний гүйцэтгэлийг хянаж, үнэлэх. Барилга байгууламж, тоног төхөөрөмж, талбайн ашиглалт, засвар, үйлчилгээ, барилга угсралтын ажилтай холбоотой ажилчдыг төлөвлөх, удирдан чиглүүлэх, зохицуулах, тасалдлыг багасгах, үр ашгийг дээшлүүлэх. Үйлчилгээнд уурхайн талбайн цэвэрлэгээ багтана. Байгууламжийн үйл ажиллагааг 24/7/365 цагийн турш тасралтгүй байх үйлчилгээг үзүүлнэ. Барилгын цэвэр байдлын стандарт, байгаль хамгаалах практикийг дагаж мөрдөх, бүх ажлын байр, талбайд тоос шороо, эмх замбараагүй байдал, хог хаягдлаас ангид, аюулгүй, цэвэр, ариун цэврийн шаардлага хангасан, эрүүл, үзэмжтэй, мэргэжлийн уур амьсгалыг бий болгохын тулд урьдчилан сэргийлэх / залруулах арга хэмжээ авах үүрэгтэй. Байгууламжийн аюулгүй байдал, хамгаалалт, засвар үйлчилгээний асуудлыг шалгадаг; Тэдгээрийн тоног төхөөрөмж, хангамжийг засварлах, шинэчлэлтийн хэрэгцээ, өртөг, солих талаар зөвлөмж гаргах; аюулгүй байдлын аюулыг тодорхойлох, арилгах; эмнэлгийн хог хаягдал, аюултай материалыг устгах зохицуулалтад туслах. Бүх ажлын захиалга, төрийн байгууллагын хяналт шалгалтын бүртгэл хөтлөх. Түнш байгууллагуудтай харилцаа холбоотой байж, шаардлага гарвал хамтран ажиллах. Үл хөдлөх хөрөнгийн тооллогод оролцох бөгөөд гэрээлэгчийн ашиглалтад олгосон төрийн болон гэрээлэгчийн бүх өмчийг (жишээлбэл, барилга байгууламж, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг оролцуулан) зөв зохистой ашиглах, хамгаалах үүрэгтэй.  

ТУСЛАХ АЖИЛТАН

Ажлын талбай, тоног төхөөрөмжийг цэвэрлэх Материал, хэрэгслийг зориулалтын газар руу зөөвөрлөнө Энгийн угсралтын ажлыг гүйцэтгэх Бараа материалын менежментэд туслах, /буулгах ачих гэх мэт/ Хог хаягдлыг машинд ачих, буулгах, Газар шорооны ажилд туслах. Кабель шугамын нүх ухах, булах гэх мэт. Удирдлагаас өгсөн бусад үүрэг даалгаварууд

ЗАСВАРЫН МЕХАНИК /ХММ/

Машин механизмын хөдөлгүүр, механик болон бусад эд ангийн эвдрэл гэмтлийг оношлох, засварлах Тоног төхөөрөмжийн эвдрэл гэмтлийг засварлах буюу эвдэрсэн эд ангийг сольж машин механизмын найдвартай ажиллагааг хангах Шинэ болон өөрчилсөн төхөөрөмж, эд ангийг угсрах, суурилуулах, турших Шаардлагатай сэлбэг хэрэгслийг захиалах 

ЦАХИЛГААНЧИН

Ажилчдын хотхон болон уурхайн объектуудын цахилгаан хангамж хариуцан ажиллах. Дэд бүтцийн хэлтсийн бусад ажлуудад оролцож туслах  

СЭЛБЭГИЙН НЯРАВ

Ажлын байрны тодорхойлолтын дагуу дараах ажил үүргийг гүйцэтгэнэ: Шаардлагатай сэлбэг хэрэгсэл, бараа материалын захиалга хийх, хүлээж авах, түгээх Сэлбэг материалын хадгалалтын горимд анхаарах Ажлын байрны эмх цэгц, бичиг баримтын эмх цэгцэд анхаарах  Цоож түлхүүр, лац, хадгалах савны найдвартай бүрэн бүтэн байдлыг хариуцан, ээлж хүлээлцэх үед дараагийн няравт хүлээлгэн өгөх Тооллого болон бусад холбогдох бүртгэл, тайлан тооцооны ажлыг хийж гүйцэтгэх

ЗАСВАРЫН МЕХАНИК - /MT86, Tonly, HD/

Машин механизмын /MT86, Tonly, HD/ хөдөлгүүр, механик болон бусад эд ангийн эвдрэл гэмтлийг оношлох, засварлах Тоног төхөөрөмжийн /MT86, Tonly, HD/ эвдрэл гэмтлийг засварлах буюу эвдэрсэн эд ангийг сольж машин механизмын найдвартай ажиллагааг хангах Шинэ болон өөрчилсөн төхөөрөмж, эд ангийг угсрах, суурилуулах, турших Шаардлагатай сэлбэг хэрэгслийг захиалах 

АВТОГРЕЙДЕРИЙН ОПЕРАТОР

Хариуцуулсан тоног төхөөрөмжийн аюул осолгүй, бүрэн бүтэн байдлыг хариуцах, технологи горимын дагуу ажиллуулж, техник ашиглалтыг нэмэгдүүлэх дээр анхаарах Техникийн хурд, хүчийг ажлын нөхцөлд тохируулан уурхайн замын хөдөлгөөний дүрмийн дагуу жолоодох ХАБЭА-н дүрэм журмуудыг мөрдөх, ажлыг аюулгүй ажиллагааны дүрэм горимыг ханган ажиллах Ээлж хүлээлцэхдээ биечлэн байж тойрох үзлэгийг тогтмол хийж, үзлэгийн дэвтэрт тэмдэглэл хөтөлнө. Машин техникээ арчиж, цэвэрлэж  дараагийн ээлжинд хүлээлгэж өгөх Удирдлагаас өгсөн бусад үүрэг даалгаврыг цаг тухайд чанартай хийж гүйцэтгэх

АГУУЛАХЫН ЗОХИЦУУЛАГЧ

Ажлын байрны тодорхойлолтын дагуу дараах ажил үүргийг гүйцэтгэнэ: Агуулахын бүртгэлийн системийг үнэн зөв хөтлөн явуулах  Сэлбэг, бараа материалын бэлэн байдал болон 4-н долоо хоногийн нөөцийг хангаж ажиллах Шаардлагатай сэлбэг хэрэгсэл, бараа материалын захиалга хийх, хүлээж авах, бүртгэх, түгээх Агуулахын болон засварын цехийн тоног төхөөрөмжийг шалгах, бүртгэх Эд хөрөнгө болон бараа материалын хадгалалт, бүрэн бүтэн байдлыг хариуцах Ажлын байрны эмх цэгц, бичиг баримтын эмх цэгцэд анхаарах  Сар, улирлын тооллого болон бусад холбогдох бүртгэл, тайлан тооцоо, судалгааг хийх Удирдлагаас өгсөн бусад холбогдох ажил үүргийг хийж гүйцэтгэнэ

ЭКСКАВАТОРЫН ОПЕРАТОР

Ажлын байрны тодорхойлолтын дагуу, уурхайн хөрс хуулалт болон нүүрс ачилтын ажлыг хийж гүйцэтгэнэ Уурхайн аюулгүй ажиллагааны дүрэм журмыг мөрдөж ажиллана. Техникийн тойрох үзлэгийг тогтмол хийнэ. Уурхайн болон кемпийн дотоод дүрэм журмыг дагаж мөрдөнө.

БУЛЬДОЗЕРЫН ОПЕРАТОР 14/14

* Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйг хангаж, аваар осолгүй, өндөр бүтээлтэй ажиллах, * Өдөр тутмын ээлжинд уурхайн хөрс хуулалт, нүүрсний овоолго нээх, зам талбай засах, экскаваторын ул түрэх зэрэг ажлыг технологийн пасторын дагуу хийж гүйцэтгэх

ӨРМИЙН МЕХАНИК

Өрмийн машин Sunward -165B-д засвар үйлчилгээг хийх Техникийн бэлэн байдлыг хангах, өөрийн мэдлэг чадварыг тасралтгүй хөгжүүлж байх Ажлын байрны тодорхойлолтонд заасан бусад чиг үүргүүд

ДАМПЫН ОПЕРАТОР 14/14

Ажлын байрны тодорхойлолтын дагуу, уурхайн нүүрс ачилтын ажлыг хийж гүйцэтгэнэ Уурхайн аюулгүй ажиллагааны дүрэм журмыг мөрдөж ажиллана. Техникийн тойрох үзлэгийг тогтмол хийнэ. Уурхайн болон кемпийн дотоод дүрэм журмыг дагаж мөрдөнө.

УУЛЫН МАСТЕРЫН ТУСЛАХ

Teрра Энержи ХХК Баруун Ноён Уул (“БНУ”) нүүрсний уурхайд Уулын мастерын туслах ажлын байранд ажилтан шалгаруулж авна. Уулын ээлжийн мастерт тайлагнах бөгөөд ажлын байрны тодорхойлолтод заагдсны дагуу дараах үүрэгтэй ажиллана: Уулын үйл ажиллагааг төлөвлөгөөний дагуу үр ашигтай явуулах   Уулын ээлжийн мастерт дэмжлэг үзүүлэх  Бусад хэлтсийн ажилтнууд болон гэрээлэгч нартай хамтран ажиллах

Геотехникийн инжененр

Төслийн талбайд байх литологи геологийн тогтоцыг тодорхойлох, зураглах, загвар модел биет боловсруулах Уулын ажлын төлөвлөгөөт дезайны параметр үзүүлэлтийг тогтвортой хэмжээнд байлгах Уурхайн геологийн зураглал, уурхайн чулуулгын төрөл, геологийн болон үүсмэл хагаралын хяналт зэрэг ажлын төлөвлөлт болон гүйцэтгэлд хяналт тавих, алдаа дутагдлыг засаж сайжруулах Хэлтсийн баг хамт олныг сургах, ажлын бүтээмжийг сайжруулах, манлайлах Хэлтсийн удирдах албан тушаалтныг мэдээллээр хангах, удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг товлосон хугацаанд чанартай гүйцэтгэх

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Нарны зам, Замын цагдаагийн газрын зүүн талд, Санроуд оффисын 6 давхарт

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.