Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Ти Ай Би

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Ти Ай Би” ХХК нь 2007 оны гуравдугаар сард үүсгэн байгуулагдсан. Тус компанид үндсэн 14 ажилтан, төслөөс хамааран нэмж ажилладаг дотоодын хэд хэдэн зөвлөхүүд хамтран ажиллаж байна. • Зорилго Бидний нэн тэргүүний зорилго бол дэд бүтцийн төслүүдэд урьдчилсан болон нарийвчилсан зураг төсөл боловсруулалт хийх, барилгын хяналт зэрэг ажлуудад олон талын мэргэжлийн зөвлөхийн үйлчилгээг хангаж ажиллах явдал юм. Манай компани нь дор дурьдсан салбаруудад төлөвлөлтөөс эхлээд ТЭЗҮ боловсруулах судалгаа, Замын хөдөлгөөний эрчмийн судалгаа, урьдчилсан болон нарийвчилсан зураг төсөл боловсруулалт, компьютерийн тусламжтайгаар зураг төсөл боловсруулах цаашид барилгын хяналтын ажил зэрэг олон төрлийн ажлуудыг хийж гүйцэтгэж байна. Үүнд: • Техник, эдийн засгийн үндэслэлийн барилгын төсөл зохиох • Бүх төрлийн авто замууд (Хурдны зам, одоо ашиглагдаж байгаа замуудыг өргөсгөх болон сайжруулах) болон барилгын хяналтын ажил • Замын хөдөлгөөний аюулгүй байдлын аудит • Хотын дэд бүтэц • Хучилтын тооцоо, усны зарцуулалтын тооцоо, замын эдийн засгийн дүн шинжилгээ хийх • Үйл ажиллагаа Манай компани нь байгуулагдсан цагаасаа эхлэн олон төрлийн төслүүд, техник, эдийн засгийн үндэслэл, барилгын төсөв зохиох зэрэг ажлуудыг амжилттай хэрэгжүүлсээр ирсэн. Зарим нэг төслийг дурьдвал: • Сайншанд-Баруун урт чиглэлийн 348 км замын ТЭЗҮ зөвлөмж болон барилгын ажлын нарийвчилсан зураг төсөл , зөвлөх үйлчилгээ • Нарны замын баруун зүүн хэсгийн 3км авто замын ажлын зураг төсөл • Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын 0,7 км авто замын ажлын зураг төсөл, зөвлөх үйлчилгээ • Улаанбаатар хотын Ботаникийн хүрээлэнгээс Залуучуудын төв хүртэлх 2,2 км авто замын ажлын зураг төсөл • Улаанбаатар хотын Багахангайн дүүрэг доторх 2 км хатуу хучилттай авто замын ажлын зураг төсөл • Улаанбаатар хотын Хасбаатарын гудамжны 2.2 км хатуу хучилттай авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын зураг • Улаанбаатар хотын 10-р хорооллын 1,5 км хатуу хучилттай авто замын ажлын зураг • Улаанбаатар хотын Төмөрчний гудамжний 0,6 км хатуу хучилттай замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын зураг • Өмнөговь аймгийн Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн 177 км нүүрс тээвэрлэлтийн авто замын ажлын зураг • Чойр – Сайншанд - ЗамынҮүд, Алтанбулаг - Дархан - Улаанбаатар чиглэлийн 900,8 км авто замын аюулгүй байдлын аудит • Ховд аймгийн Үенч-Олон булгийн нүүрс тээврийн 65 км авто замын ажлын зураг • Улаанбаатар хот болон хот орчмын зам барилга, засварын ажлын техникийн шаардлага, ажлын тоо хэмжээ, тайлбар бичиг боловсруулах “Цонжин болдог”-Чингис хааны хөшөөт цогцолборын Улаанбаатар-Хэнтий чиглэлийн авто замд холбогдох авто зам , гадна талбайн авто зогсоол, хөшөөг тойрсон болон гадна тойрог авто зам, явган хүний зам талбай, түүний ус зайлуулах байгууламжийн ажлын зураг • Ханх-улсын хил чиглэлийн хатуу хучилттай 24 км авто замын нарийвчилсан хайгуул , зураг төсөл боловсруулах • Өмнөговь аймгийн Цогтцэций-Ханбогд чиглэлийн нүүрс тээврийн 177 км ажлын зураг • Төв аймгийн Алтанбулаг сумын Мөнх-Өлзийт ууланд 2,5 км, Хөвсгөл аймгийн Түнэл сумын ууланд 5 км авто замын зураг төсөл боловсруулах • Таван толгой Гашуун Сухайт чиглэлийн хайрган хучилттай замын барилгын ажлын хяналт • Таван толгой нисэх онгоцны буудлын аэродромын барилга угсралтын ажилд зөвлөх үйлчилгээ • “Тайгер” Үйлдвэрийн өргөтгөлийн барилгын хатуу хучилттай зам,талбайн зураг төсөл Үйлдвэрийн зориулалттай 6,9км хайрган замын зураг төсөл • АХБ-ны зээлээр “Хот байгуулалтын салбарын МОН-2301 төсөл” Хайлаастын 1,1 км замын иж бүрэн зураг боловсруулах,Баруун Салааны 3,6 км зам,Орбит тахилтын 5,6км зам гүүрийн зургийг хянана. • Таван толгой нисэх буудлаас Цогтцэций сумын төвөөр дайрч Ухаа худаг уурхайн кемп хүртэлх 12,5 км замын зураг төсөл зэрэг олон арван ажлыг захиалагчдын сэтгэлд 100% нийцүүлэн чанартай, шуурхай гүйцэтгэн ажиллаж байна. Манай хамт олон нь 2007 онд “Хөдөлмөрч хамт олон” шагналаар Монголын Санхүүч Эмэгтэйчүүдийн Оюуны Чадавхи холбооноос шагнагдсан.

  • Алсын хараа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Эрхэм зорилго

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Уриа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Барилга, Үл хөдлөх хөрөнгө

  • Үнэт зүйлс

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Байгуулагдсан он

    2007

  • Ажилтны тоо

    10

Холбоо барих

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.