Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Тяньши Олон Улсын корпораци Монгол дахь салбар

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
Дэлхийн зах зээл дэх Олон Улсын ТЯНЬШИ корпораци Түүх “Тяньши” гэдэг үгийг хөрвүүлбэл “Нисч яваа арслан”, “Тэнгэрийн арслан” гэсэн утгатай. Анх 1993 онд БНХАУ-ын Тяньжин хотын үйлдвэрлэл технологийн хөгжлийн бүсэд компанийн хэмжээнд байгуулагдсан. Энэ компанийг үндэсэлэгч нь БНХАУ-ын иргэн Ли Жинь Юань компани байгуулсан үеэс эхлэн байнгын тогтвортой үйл ажиллагаа явуулж, хүмүүст эрүүл мэнд, эд баялагтай хангалуун амьдрах сайхан боломж олгох зорилго чиглэлтэй байлаа.Ли Жинь Юань нь микробиологич мэргэжилтэй.Тэрээр: - 1999 онд БНХАУ-ын ШУ-ны зууны шилдэг гавьяат - 2000 онд Ази номхон далайн бүс нутгийн орнуудын шилдэг үйлдвэрлэгч - 2000 онд НҮБ-аас эрхлэн гаргадаг “Дэлхийн алдартай хүмүүс” номонд намтар түүх нь бичигдсэн - 2001 онд ОХУ- аас эрхлэн гаргадаг “Золотая книга” номонд намтар түүх нь бичигдсэн - 2002 онд Олон улсын сансрын нисэгчдийн холбооны академийн хүндэт докторын өргөмжлөлт - 2003 онд Хятадын нийгэм эдийн засаг, соёлын холбооноос шилдэг үйлдвэрлэгч- 2003 онд АНУ-ын бизнесийн сэтгүүл “World tuvu”-д дэлхийн шилдэг 50 бизнесменээс 32-рт бичигдэж, хөрөнгө нь 800.000.000$-р үнэлэгдсэн- 2003 онд “Дэлхийн Кальцийн хаан” өрөмжлөл - 2005 оны 10 сард Лондон хотод болсон шууд худалдааны олон улсын ассоциацийн 12-р чуулганаас “Platinum sponsor” буюу “Цагаан алтан ивээн тэтгэгч” өргөмжлөл гэх мэт нийтдээ 21 удаа хүндэт цол өргөмжлөл авчээ. Тяньши корпораци нь 1995 оноос корпораци болон өргөжсөн, одоо 10 гаруй салбар компанитай, дэлхийн 197 оронд үйл ажиллагаагаа явуулдаг. Жилдээ 8-10 тэрбум гаруй долларын бараа эргэлт хийдэг, УЛС ҮНДЭСТЭН ДАМНАСАН Корпораци юм. Ли Жинь Юань компаниа улам эрч хүчтэй хөгжүүлэхийн тулд өөрийн маркетингийн бодлогодоо Олон үет сүлжээний маркетингийн шууд худалдааны аргыг тууштай хэрэгжүүлж эхэлсэн тэр цагаас “Тяньши” дэлхийд алдарших гайхамшигт үе эхэлсэн. 1998 оноосдэлхийн зах зээлд гарч, одоо 20 сая гаруй дистрибьютороор дамжуулан бараа бүтээгдэхүүнээ түгээн борлуулж байна. Одоо Тяньши корпораци үндсэн 4 чиглэлээр 1200 гаруй төрлийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Үүнд:1. Биологийн идэвхит хоолны нэмэлт бүтээгдэхүүн 2. Гэр ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн 3. Гоо сайхны бүтээгдэхүүн 4. Эмнэлэгийн багаж тоног төхөөрөмжТяньши корпораци нь 260 мян.м кв талбай эзэлсэн 50 гаруй барилга байгууламжтай. Эдгээрт орчин үеийн тоног төхөөрөмж бүхий лаборатори, судалгаа шинжилгээний төв, “Тяньши” ихсургууль, төв офис байрладаг. Одоогоор БНХАУ-ын Тяньжин хот, АНУ-ын Сиэтл хот, Австралийн Сидней хот, Малайзын Куала Лампур, Испанийн Мадрид зэрэг хотуудад үйлдвэрийн баазтай. Цаашид Япон, Франц, ОХУ, Энэтхэг, Өмнөд Солонгос, Англи, ӨАБНУ, Герман зэрэг оронд нэмж үйлдвэр барьж дуусгах зорилготой. НҮБ-с эрхлэн гаргадаг “Дэлхийн хүн амыг эрүүлжүүлэх” хөтөлбөрт Тяньшигийн БИХНБ-г хэрэглэх тусгай заалт байдаг. Олон улсын сүлжээний маркетингийн компаниудын холбоо (ОУСМКХ) болон ОУ-ын кредит банкнаас Тяньши корпорацид санхүүгийн хувьд “АА” зэрэглэлийн үнэлгээ өгсөн. Энэ нь санхүүгийн хувьдөндөр чадавхитай, төлбөр тооцооны хувьд найдвартай ямар ч өр зээлгүй компаниудад олгодог үзүүлэлт юм. Тяньши корпорацийн БИХНБ нь олон улсын 3 дээд стандартыг хангасан юм. Үүнд: 1. Биотехнологийн дээд стандарт GMP2. АНУ-ын чанарын дээд стандарт FDA3. Олон улсын чанарын дээд стандарт ISO9001-2002 Иймээс “Тяньши”-ийн БИХНБ-ийг ДЭМБ өндөр үнэлж, өөхлөг бууруулах цай (Анти липидний чай), хитозан, кальцийн төрлийн бүтээгдэхүүнүүд, икан зэрэгт 13 алтан медаль олгосон, олон улсын үзэсгэлэн яармаг худалдаанаас 43 удаа медаль, цом диплом авсан юм. “Тяньши”их сургууль нь англи хэл, худалдаа, эдийн засаг, удирдлагын менежмент, хүмүүнлэг, мэдээлэл зүй үэрэг олон мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэдэг бөгөөд Германы “Механгаген” их сургуультай хамтарч ажилладаг. Монголд 2002 оны05 сарын 22 нд 82 дахь орон болж “Тяньши”корпорацийн албан ёсны төлөөлөгчийн газрыг нээжээ. Тэр цагаас ЭМЯ, ХХААЯ-ныдэргэдэх биологийн идэвхт хоолны нэмэлт бүтээгдэхүүн хариуцсан алба, УМХГ хамтарсан шийдвэрээр “Тяньши”-ийн 13 нэртөрлийн бүтээгдэхүүнийг Монголд хэрэглэж болно гэсэн зөвшөөрөл олгосон. “Тяньши”корпораци хөгжлийнхөө үе шатанд улам эрч хүчтэй орж байгаа бөгөөд Нью Йоркийн “NAZDO” хөрөнгийн бирж дээр өөрийн үнэт цаасны арилжаа хийх эрх аваад байна.
  • Алсын хараа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Эрхэм зорилго

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Уриа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Үйл ажиллагааны чиглэл

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Үнэт зүйлс

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Байгуулагдсан он

    1993

  • Ажилтны тоо

    Мэдээлэл оруулаагүй байна.

Холбоо барих

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.