Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Тээвэр хөгжлийн банк

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
Мэргэжилтэн/ Харилцагчийн бүртгэлийн газар/

Харилцагчийн хүсэлтийг баримт бичигт үндэслэн холбогдох системүүдэд үнэн зөв оруулсан эсэх, харилцагчийн мэдээллийг шинэчлүүлэх, алдаатай харилцагчийн мэдээлэл засварлуулах, хамтран эзэмшигч болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нэмсэн, хассан байдал, дансны бүтээгдэхүүнийг зөв сонгон данс нээсэн болон бусад бүтээгдэхүүн үйлчилгээнд бүртгэсэн эсэхэд хяналт тавьж ажиллах, өөрийн ажил үүрэгтэй холбоотой мэдээ, мэдээлэл, заавар журам, тушаал, шийдвэртэй цаг тухайд нь танилцах, мэдлэгээ дээшлүүлэх, үндсэн үүрэгтэй холбоотой мэдээ тайлан гаргах автоматжуулах санал санаачлага гаргах,

Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн менежер /Цахим банк/

• Банкны зах зээлд эзлэх байр суурийг нэмэгдүүлэх зорилттой уялдуулан шаардлагатай судалгаа шинжилгээг бэлтгэж, шинээр төлбөрийн картын бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэх, үнийн бодлогыг тодорхойлж холбогдох албан тушаалтнаар батлуулах, холбогдох нэгжүүдтэй хамтран ажиллах;• Төлбөрийн картын бүтээгдэхүүн үйлчилгээний үйл ажиллагааны процессыг тодорхойлж тэдгээрийн хоорондын уялдааг сайжруулах замаар үйл ажиллагааны өртөг, эрсдлийг бууруулах арга хэмжээг авч борлуулалтыг дэмжих зорилгоор банкны орлого, ашигт ажиллагааг нэмэгдүүлэх ажиллах;• Төлбөрийн картын бүтээгдэхүүн, үйлчилгээний зах зээл, хэрэглэгч, өрсөлдөгч, хөгжлийн чиг хандлагыг судлах, дүн шинжилгээ хийх, төсөл, санал боловсруулан танилцуулах, төлөвлөгөө гаргах;

Судалдаа хөгжүүлэлтийн мэргэжилтэн-/Хувийн банк/

Хувийн банкны харилцагчдын мэдээллийн дата баазыг хөгжүүлэн баяжуулах; Хувийн банкны харилцагчдад чиглэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээний санал боловсруулах, гадаад, дотоодын банкны бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбоотой мэдээ, мэдээллийг холбогдох эх үүсвэрээс тогтмол цуглуулах, түүнд тулгуурлан харилцагч татах стратеги боловсруулах, санал гаргах. Дотоодын хувийн банкны боломжит харилцагчдын мэдээллийн сан үүсгэх, түүнд тулгуурлан харилцагч татах стратеги боловсруулах; Банкны холбогдох газар, нэгж болон хамтын ажиллагаатай бусад байгууллага, дотооддоо ашиглах програм хангамжаас цаг тухай бүр бүрэн дүүрэн, үнэн зөв дата мэдээлэл авч байх тогтолцоо бүрдүүлэх; Хувийн банкны харилцагчдын хөрөнгийн үр ашигтай байдалд хяналт тавих, тайлагнах, үр ашгийг сайжруулах чиглэлээр стратеги, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний санал боловсруулах; Банк, санхүү, хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн, үйлчилгээ, хувьцаа, бонд, үүсмэл үнэт цаас, бүтэцлэгдсэн бүтээгдэхүүн болон бусад хэрэгслийн талаар харилцагчид зориулсан мэдлэг, мэдээлэл олгох материал бэлтгэх, харилцагчид танилцуулах; Хувийн банкны газар болон Судалгаа хөгжүүлэлтийн хэлтсийн стратеги, авч хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлын гүйцэтгэлд туслалцаа үзүүлэх зорилгоор мэдээллийн сан бүрдүүлэх, тайлан бэлтгэхтэй холбоотой судалгаа, дүн шинжилгээ хийх; Хамтран ажиллаж буй гадаадын хувийн банкны бүтээгдэхүүн, үйлчилгээний онцлог шинж чанар, үнэ өртгийн талаар нэгдсэн мэдээллийн бааз бүрдүүлэх, харилцагчдад энэ талаар мэдээлэл өгөх; Хувийн банкны газар болон бусад хэлтсийн стратеги, авч хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлын гүйцэтгэлд туслалцаа үзүүлэх зорилгоор мэдээллийн сан, зохих тайлан бэлтгэхтэй холбоотой судалгаа, дүн шинжилгээ хийх; Шаардлагатай нөхцөлд банкны бусад газар, хэлтэс болон гадаад, дотоодын хамтран ажиллагч байгууллагтай ажиллах; Харилцагчийн хүсэлтийн дагуу харилцагчийн хадгаламж, хөрөнгө оруулалтын өгөөжийн тооцоолол, тайланг тухай бүр үнэн зөв гаргаж өгөх; Судалгаа хөгжүүлэлтийн хэлтсийн ажилтнууд болон Хувийн банкны бусад газар, нэгжүүдийн ажиллагсдад мэргэжлийн зөвлөгөө өгөх, тайлан гаргах, дэмжлэг үзүүлэх; Судалгаа хөгжүүлэлтийн хэлтсийн үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх, түүний хяналтанд дэмжлэг үзүүлэх.

Харилцагчийн зөвлөх /Төв оффис/

Банкны Бизнес уулзалтын танхимаар үйлчлүүлж буй харилцагчдад ая тухтай үйлчилгээ авах нөхцөлийг бүрдүүлж, өндөр зэрэглэлийн үйлчилгээ үзүүлэх; Өөрийн хариуцсан ажлын байрны бүрэн бүтэн, цэвэр цэмцгэр байдал хяналт тавих

Зах зээлийн эрсдэлийн шинжээч

Зах зээлийн эрсдэлийг тодорхойлох, илрүүлэх, үнэлэх, хэмжих, хянах, тайлагнах. Удирдлагын шийдвэр гаргах процесст шаардлагатай мэдээ мэдээлэл, судалгаа шинжилгээгээр хангах; Эрсдэлээс урьдчилан сэргийлэх, учирсан эрсдэлээс хүлээж болзошгүй хохирлыг бууруулах талаар эрсдэлийн үнэлгээ, дүгнэлт гаргах, холбогдох нэгжүүдэд анхааруулга, зөвлөмж өгөх, хэрэгжилтэд хяналт тавих; Зах зээлийн эрсдэлийн бодлого, журам, арга аргачлалуудыг олон улсын шилдэг туршлага болон стандартад нийцүүлэн хөгжүүлж сайжруулах; Зах зээлийн эрсдэлийн шинжээчийн үйл ажиллагаанд хяналт тавьж, шат дараалсан хяналт, зохистой удирдлагаар хангах;

Санхүүгийн шинжээч

Санхүүгийн өдөр тутмын тайлан мэдээ бэлтгэх, нэгтгэх, тайлагнах Санхүүгийн шинжилгээ, тооцоолол хийх Санхүүгийн төлөвлөгөө боловсруулах, гүйцэтгэлийг хянах Шинэ төслийн үр ашгийн тооцоолол хийх

НЯГТЛАН БОДОГЧ

Харилцагчийн болон дотоод төлбөр тооцоотой холбоотой гүйлгээг өдөр тутам хийж гүйцэтгэх; Тайлан мэдээг цаг хугацаанд нь бэлтгэн холбогдох байгууллага болон банкны нэгжүүдэд хүргүүлэх; Өдөр тутмын үйл ажиллагааг хялбаршуулах, автоматжуулах санал боловсруулж ажиллах; Нягтлан бодох бүртгэлийн журам заавруудыг шинээр боловсруулах болон шинэчлэн сайжруулах.

ХАРИЛЦАГЧИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТАН /яармаг салбар/

Харилцагчийн бүх төрлийн бэлэн ба бэлэн бус гүйлгээг үйлчилгээний стандартын хүрээнд чанартай гүйцэтгэх, харилцагчдад бүтээгдэхүүн үйлчилгээ, түүний хүү, шимтгэлийн ерөнхий нөхцөл, тавигдах шаардлагын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх, сурталчлах, борлуулалт хийх зэргээр харилцагчдын сэтгэл ханамжид нийцсэн харилцагчийн үйлчилгээг үзүүлэх;  

Төслийн менежер /Төслийн удирдлагын газар/

Банкны газар, нэгжүүдтэй хамтран аливаа бизнес кэйсийн бичиг баримтыг бодит ажил хэрэг болгон төслүүдийг олон улсын төслийн удирдлагын стандарт, арга аргачлалын дагуу удирдан зохион байгуулж гүйцэтгэх; Төслийг зорилгодоо хүрч амжилттай хэрэгжүүлэхэд шаардагдах бичиг баримтуудыг боловсруулах, явцад хяналт тавих, төслийн багийн гишүүдийг удирдах, чиглүүлэх, зохион байгуулах, төслийн явцыг холбогдох хороо, газар нэгжид тайлагнах; Зах зээлийн болон дотоод орчны судалгааг хийх, дата мэдээлэл, баримт бичиг боловсруулах, үндэслэл судалгаатайгаар шинэ төслийн санал санаачлага гаргах;

ОПЕРАТОР /call center/

Банкны үйл ажиллагаа болон бүтээгдэхүүн үйлчилгээний талаар мэдээллийг харилцагчдад хүргэх, харилцагчдаас ирсэн асуулт лавлагаанд хариу өгөх, санал хүсэлтийг хүлээн авч дамжуулах, шийдвэрлүүлэх байдлаар харилцагчдын сэтгэл ханамжийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллах.

Администратор /МАБ/

• Банкны мэдээллийн аюулгүй байдлыг хангах, хяналт тавих;• Мэдээллийн аюулгүй байдлын бодлого, дүрэм, журмын хэрэгжилтийг хангах;• МАБ-ын системүүдийг суурилуулж, үйл ажиллагаанд нэвтрүүлэх;• МАБ-ын системүүдийн тасралтгүй үйл ажиллагааг хангах, урьдчилан сэргийлэх үзлэг, үйлчилгээг тогтмол хийх• Кибер халдлагыг зогсоох, хяналтын лог дээр шинжилгээ хийж урьдчилан сэргийлэх зөвлөмж гаргах

ХАРИЛЦААНЫ МЕНЕЖЕР /Салбарт/

Банкны бүтээгдэхүүн үйлчилгээний талаар харилцагчдад мэдээлэл, зөвлөгөө өгөх; Шинэ харилцагч татах, хамтран ажиллах, зөвшилцөх, тогтвортой харилцаа үүсгэх; Төлөвлөгөөг биелүүлэх, чанар бүтээмжийг нэмэгдүүлэх; Зээлийн чанартай багц бүрдүүлэх, материал судлах, олгох, зээлийн эрсдэлийг хамгийн бага түвшинд барьж ажиллах; Бусад ажлын байрны тодорхойлолтын дагуух ажил үүргүүд.

ХАРИЛЦАГЧИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТАН /ТЕЛЛЕР/

Харилцагчийн бүх төрлийн бэлэн ба бэлэн бус гүйлгээг үйлчилгээний стандартын хүрээнд чанартай гүйцэтгэх, харилцагчдад бүтээгдэхүүн үйлчилгээ, түүний хүү, шимтгэлийн ерөнхий нөхцөл, тавигдах шаардлагын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх, сурталчлах, борлуулалт хийх зэргээр харилцагчдын сэтгэл ханамжид нийцсэн харилцагчийн үйлчилгээг үзүүлэх;  

ХАРИЛЦААНЫ МЕНЕЖЕР /Бизнесийн зээлийн газар/

Банкны бүтээгдэхүүн үйлчилгээний талаар харилцагчдад мэдээлэл, зөвлөгөө өгөх; Шинэ харилцагч татах, хамтран ажиллах, зөвшилцөх, тогтвортой харилцаа үүсгэх; Төлөвлөгөөг биелүүлэх, чанар бүтээмжийг нэмэгдүүлэх; Зээлийн чанартай багц бүрдүүлэх, материал судлах, олгох, зээлийн эрсдэлийг хамгийн бага түвшинд барьж ажиллах; Бусад ажлын байрны тодорхойлолтын дагуух ажил үүргүүд.

Аудитор

Банкны дотоод үйл ажиллагаанд аудит хийх, тайлан, дүгнэлт боловсруулах, зөвлөмж өгөх

САЛБАРЫН ЗАХИРАЛ

 Салбар нэгжийн бизнес, бүртгэл, дотоод үйл ажиллагааг өдөр тутам удирдан зохион байгуулж, харилцагч, зээл, эх үүсвэр, хөрөнгийг байнга нэмэгдүүлэх, үйл ажиллагааны цар хүрээг өргөжүүлэх, үйлчилгээний чанар бүтээмжийг дээшлүүлэх замаар үйл ажиллагааны үр ашиг, ашигт ажиллагааг нэмэгдүүлэх, төлөвлөгөөг биелүүлэн ажиллахад оршино.

Байгууллагын банкны орлогч захирал

Зорилтот зах зээлийг тодорхойлох, түүнд нийцсэн бүтээгдэхүүн, маркетингийг хэрэгжүүлэх, харилцагчдын тоо, эх үүсвэрийг нэмэгдүүлэх; Банкны зорилтот харилцагч нартай уулзалт зохион байгуулах, тэдний эрэлт хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгох, найдвартай харилцагчдыг банканд татах; Банкны бусад бүтээгдэхүүн, үйлчилгээг борлуулах замаар эргэх холбоог сайжруулах, тогтвортой, үр ашигтай хамтын ажиллагааг бий болгох;

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Шангри-Ла төв, 15 давхар

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.