“Туушин” ХХК-ийн түүх
Улс
хоорондын Тээврийн зуучийн “Туушин” ХХК нь 1990 оны 6-р сард байгуулагдан
Монгол Улсад тээвэр зуучийн үйл ажиллагааг үүсгэн бий болгосон бөгөөд өнгөрсөн
21 жилийн хугацаанд Монгол Улсын гадаад худалдаа, гадаад эдийн засгийн харилцааны
тээврийн эрэлт, шаардлагыг хангах, дэлхийн улс орнуудтай холбогдох тээврийн
замналуудыг хөгжүүлэх үйл ажиллагааг идэвхитэй явуулж ирсэн. “Туушин” компани
өнөөдөр дэлхийн бүх улс орныг хамарсан тээврийн өргөн сүлжээг бий болгоод
байна.
Авто,
агаар, далай болон төмөр замаар холимог, уул уурхай төслийн болон хэт овортой
ачааны, үзэсгэлэн, үнэт ачааны тээврийг зуучлан, агуулах, түгээлтийн үйлчилгээ,
баглаа боодол, буухиа шуудан, гаалийн зуучийн үйлчилгээ гэх мэт тээвэр
логистикийн олон төрлийн үйлчилгээг үзүүлдэг Монгол Улсад төдийгүй олон улсад
нэр хүнд бүхий байгууллага юм.
Улс хоорондын тээврийн зууч “Туушин” компани нь 21 жил
хуримтлуулсан туршлага, материал техникийн бааз, чадварлаг боловсон хүчин,
гадаад харилцааны өргөн сүлжээндээ түшиглэн олонулсын тээврийн зуучийн үйл
ажиллагааг мэргэжлийн түвшинд амжилттай хийж гүйцэтгэсээр байна.
Шагналууд:
•
2000, 2002 онд Монгол Улсын найдвартай татвар төлөгч компани
•
1998 онд Хэрэглэгчийн эрх ашиг хамгаалах нийгэмлэгийн “Хэрэглэгчдийн
найдвартай түнш”
•
2003 - 2010 онуудад Үндэсний ТОП-100 Аж ахуйн нэгжээр шалгарсан
•
2001 онд Ази, Номхон Далайн орнуудын Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимын алтан
цом
•
2001 онд МҮХАҮТ-ын Гран-При дээд шагнал
•
2001 онд Гаалийн шилдэг харилцагч
•
2003 онд “Европын Арк” алтан цом
•
2006 онд Тээвэр зуучийн салбарын шилдэг брэнд
•
2009 онд УБТЗамын “Эрхэм түнш” өргөмжлөл
Гишүүнчлэл:
v Дэлхийн Тээвэр Зуучлагчдын Ассоциацуудын Холбооны бие
даасан гишүүн
v
Ази,
Номхон Далайн Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын насан туршын гишүүн
v Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимын
Тэргүүлэгч гишүүн
Алсын хараа
Эрхэм зорилго
Уриа
Үйл ажиллагааны чиглэл
Үнэт зүйлс
Байгуулагдсан он
1990
Ажилтны тоо