Манай компани анх 2002 онд “Юниверсал Нэтворк” ХХК нэртэйгээр байгуулагдаж барилгын тусгай тоноглолын угсралт, худалдаагаар дагнасан үйл ажиллагаа явуулж байна. Үүнд:
• Галын болон хамгаалалтын дохиолол
• Видео хяналтын тоног төхөөрөмж
• Домофон болон видеофон систем
• Интернэт болон компьютерийн дотоод сүлжээ
• Хотын болон дотуур холбооны сүлжээ
• Зарлан нэвтрүүлэх систем
• Хэт богино долгионы станци зэрэг тоног төхөөрөмжүүдийн худалдаа, кабель утасны монтажийг мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэж байна.
Бид барилга угсралтын 2.2.4, 2.2.9 заалттай ¹БУII-00333/07 тоот тусгай зөвшөөрөлтэй ба 2007 онд НӨАТ төлөгчөөр бүртгэгдсэн болно. Манай компани БНСУ, ОХУ, Канад болон БНХАУ зэрэг орнуудаас барилгын тусгай тоноглолуудыг экспортлон оруулж ирж зах зээлд нийлүүлдэг бөгөөд манай бүтээгдэхүүний үнэ бусад ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг компаниудаас 5-40% хямд үнэтэй. Эдгээр тоног төхөөрөмжүүд нь олон улсын стандарт болох ISO 9001, ISO 9002 шаардлагыг бүрэн хангасан. Мэргэжлийн өндөр түвшний туршлагтай инженерүүд тоног төхөөрөмжүүдийг хамгийн түргэн шуурхай, цэвэр үзэмжтэй, баталгаатай суурилуулж өгнө.
Бидний түншүүд:
2008 оны байдлаар манай компани Монгол улсын бүтээн байгуулалтанд гар бие оролцон хэд хэдэн томоохон объект, орон сууц үйлчилгээний цогцолборууд болон хотхонуудад ажиллаж байна. Мөн барилгын салбартаа тэргүүлэгчид болох “Жигүүр Гранд Групп” ХХК–ий барьж буй 15 давхар “Гранд Плаза” цогцолборт галын болон хамгаалалтын дохиолол, домофон систем, зарлан нэвтрүүлэх систем зэрэг нийт 11 нэр төрлийн ажил, “Эко констракшн” ХХК-ий барьж буй 1600 айлын орон сууцны “МАРШАЛ” цогцолбор хотхонд гал хулгайн дохиолол, домофон болон видеофон систем, видеохяналтын систем зэрэг ажлуудыг гүйцэтгэн туслан гүйцэтгэгчээр ажиллаж байна. Мөн одоогоор дараах барилгууд дээр барилгын тусгай тоноглолын угсралтын ажлыг гүйцэтгэж байна:
• “Жаст Групп” ХХК 60 айлын орон сууцны барилга
• “Хас” банкны 40 айлын орон сууцны барилга
• “Жигүүр Гранд Групп” ХХК-н Гранд Плаза цогцолбор
• “Mongolian Properties” ХХК-н 16 давхар орон сууцны барилга
Алсын хараа
Эрхэм зорилго
Уриа
Үйл ажиллагааны чиглэл
Үнэт зүйлс
Байгуулагдсан он
2002
Ажилтны тоо