Хууль ёс, шударга үнэнийг ямагт эрхэмлэн, хууль зүйн шинжлэх ухаан, практикт үлэмж хувь нэмэр оруулдаг хууль зүйн тэргүүлэгч компани байх нь манай эрхэм зорилго болно.
“Зөв зохицол” ХХК нь 2005 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр үүсгэн байгуулагдаж, тогтмол, чанартай, идэвхитэй үйл ажиллагаа явуулж буй, мэргэжлийн, чадварлаг, сайн хуульчдын багийг бүрдүүлсэн, харилцагч, үйлчлүүлэгч нартаа тогтвортой, чадварлаг, чанартай үйлчилгээг хүргэж, тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хууль зүйн хүрээнд бүрэн, тууштай хамгаалж, тэднийг “ЭРХ ЗҮЙН ЭРСДЭЛ”-ээс ангид байлгах зорилготой хууль зүйн компани юм.
“Зөв зохицол” ХХК-ны үйл ажиллагаандаа баримтлах үндсэн зарчим нь үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хууль тогтоомж, өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрэмд заасныг удирдлага болгон хамгаалж, үйлчлүүлэгчийн сэтгэлд хүрэхүйц хууль зүйн үйлчилгээ үзүүлж, үйлчлүүлэгчийн хүсэл сонирхлыг хүндэтгэж, нууцыг хамгаалж, үнэнч шударга, ил тод, нээлттэй, хүнлэг байж, үйлчлүүлэгчийн эрх ашгийн төлөө хуульд заасан бүхий л арга хэмжээг авч, хурдан шуурхай ажиллах явдал болно.
Алсын хараа
Эрхэм зорилго
Уриа
Үйл ажиллагааны чиглэл
Үнэт зүйлс
Байгуулагдсан он
2005
Ажилтны тоо