АНУ-д 8 ажилтан тутмын 1 нь ажлаа технологид алдах эрсдэл үүсжээ.
5 сарын 13. 22:350

АНУ-ын одоогийн нийт ажлын байрны 12.6 хувь буюу 19 сая гаруй ажлын байрыг ойрын хугацаанд технологиор орлуулах боломжтой болжээ. Хамгийн өндөр эрсдэлтэй ангилалд цэнхэр захтангууд, үйлчилгээний салбар, мөн захиргааны туслах үүрэгтэй албан тушаалууд багтсан байна.

SHRM-с ихэнх ажлын байр бүр мөсөн алга болохгүй гэж мэдэгдсэн ч мөн одоо буй ажлын байрууд ихэнх нь тодорхой хэмжээнд аль хэдийн технологи нэвтрүүлсэн тул технологи, ялангуяа хиймэл оюун ухааны хөгжил цаашид хөдөлмөрийн зах зээлд томоохон өөрчлөлт авчрах нь гарцаагүй гэж дүгнэжээ.

Хөдөлмөр статистикийн мэдээллийн санд багтсан 800 гаруй мэргэжлийг шинжилж, нийт 152 сая ажлын байрны 39 орчим хувь нь технологиор орлуулах эрсдэлгүй мэргэжил гэж үзжээ. Харин нийт ажлын байрны талаас илүү хувь нь ойрын ирээдүйд автоматжих бага болон дунд эрсдэлтэй ангилалд багтаж байна.

SHRM-ийн зүгээс өндөр эрсдэлтэй бүлэгт хамаарах ажилчид шинэ ур чадвар эзэмших эсвэл мэргэжлээ дээшлүүлэх шаардлагатайг онцолжээ. Ялангуяа 3.2 сая орчим хүн маш өндөр эрсдэлтэй байгаа бөгөөд үүнд эрүүл мэндийн салбарын туслах ажилчид, тээврийн байгууллагын ажилчид, захиргааны туслахууд зэрэг багтаж байна.

Тайланд тэмдэглэснээр, эдгээр эрсдэл өндөр ажилчид нь давтамж бүхий тогтсон үйлдлүүд гүйцэтгэдэг ажил хийдэг хүмүүс бөгөөд эдгээрийг дэвшилтэт робот техник эсвэл програм хангамжаар орлуулах боломжтой болж байна. Нөгөө талаас, хамгийн бага эрсдэлтэй ажилчид нь бүтээлч сэтгэлгээтэй, шүүмжлэлт сэтгэлгээтэй, хүнтэй харилцах ур чадвар бүхий, санаачилга шаардсан ажил гүйцэтгэдэг хүмүүс аж.

SHRM-ийн өөр нэг тайланд дурдсанаар, хиймэл оюун ухаан нь санхүү, даатгал, мэргэжлийн үйлчилгээ, мэдээллийн систем зэрэг салбаруудад “хүний нөөцийн хувьд өндөр өртөгтэй” байж болзошгүй аж. Иймээс сургах, чадваржуулах үйл явц байгууллагуудын хувьд улам чухал болох тул хүний нөөцийн мэргэжилтнүүд энэ чиглэлд хөгжүүлэлт хийх хэрэгтэйг SHRM зөвлөжээ.

Ерөнхий Асамблэйн судалгаагаар технологийн салбарын хүний нөөцийн менежерүүдээс тал хувь нь ирэх жилдээ цомхотгол хийх төлөвтэй байгааг зарлажээ. Хиймэл оюун ухаанаар орлуулах боломжтой ажил хийдэг ажилчид халагдах магадлалтай ч тэднийг шинэ ур чадвараар дахин сургаж ажиллуулах боломж бас бий гэж судлаачид онцолжээ.

Харин хиймэл оюун ухааны улмаас ажилчдаа цомхотгосон байгууллагуудын удирдлагын тал хувь нь “буруу шийдвэр гаргасан” гэж Orgvue-ээс гаргасан судалгаанд дурдсан байна. Компаний удирдлагууд хиймэл оюуны хэрэгжилтийн талаар хангалттай ойлголтгүй байснаа хүлээн зөвшөөрсөн ч ихэнх нь хиймэл оюунд эерэг хандлагатай хэвээр байгаа бөгөөд 2025 онд энэ чиглэлд хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлнэ гэж мэдэгджээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Ээж болсноор мэргэжлийн карьер саардаг гэх судалгаа гарчээ.
12025-5-12 23:28
Компаниуд ур чадвараас илүү “сэтгэгдэлд” үндэслэн ажилд авдаг нь тогтоогджээ
02025-5-1 23:07
Мэдээлэл технологийн салбарт AI-р орлуулах боломжтой ажилчдыг цомхотгоход ойрхон ирээд буйг онцоллоо  
02025-4-25 22:23
Ажлын гараагаа эхэлж буй ажилтнуудад тулгардаг ажлын байрны 5 сорилт
02025-4-24 21:39
Мичиган муж эрэгтэйчүүдэд их сургууль болон мэргэжлийн сургалтын хүртээмжийг нэмэгдүүлж байна
02025-4-23 15:10
100 мянган долларын цалин АНУ-ын том хотуудад өрхийн өргөн хэрэглээнд хүрэлцэхгүй байна
02025-4-21 20:33
Ажилчдаа урамшуулах нь сэтгэцийн эрүүл мэндэд тустай болохыг судалгаанууд харуулж байна
02025-4-16 16:01
АНУ-д таван ажилтан тутмын нэг нь карьераа өөрөө шийдэх боломжгүй гэжээ
02025-4-15 16:08
Орлого ихсэх тусам аз жаргал улам үнэтэй болдог
02025-4-4 11:56
Муу дарга шиг харагдуулах зангануудаас хэрхэн бултах вэ?
02025-4-1 11:35