
Walmart корпораци Аркансас мужийн Бентонвилл хот дахь төв оффисынхоо 1,500 гаруй оффисын ажилтнаа цомхотгож байгаа тухай олон эх сурвалж мэдээлжээ.
5-р сарын 21-нд ажилчдадаа илгээсэн мэдэгдэлд Walmart-ийн удирдлагууд зарим багуудынхаа бүтцийг шинэчилж, бизнесээ орчин үеийн болгож, ажилтан, хэрэглэгч, гишүүдийн үйл ажиллагааг сайжруулахаар зорьж байгааг дурджээ.
“Бид зарим ажлын байрыг үгүй болгож , бизнесийн тэргүүлэх чиглэл, өсөлтийн стратегид нийцсэн шинэ ажлын байруудыг мөн нээж байна” хэмээн АНУ дахь Walmart-ийн гүйцэтгэх захирал, ерөнхийлөгч Жон Фурнер болон Walmart Global компанийн технологи хариуцсан захирал, хөгжлийн ахлах ажилтан Суреш Кумар нар USA TODAY-д өгсөн мэдээлэлдээ дурджээ.
Walmart компани хэрэглэгчдэдээ тарифын өсөлтөөс шалтгаалан дэлгүүрүүдийнхээ үнийг нэмэх болсон тухай мэдэгдсэнээс хэдхэн хоногийн дараа болж энэхүү цомхотгол нь харин тарифын өсөлттэй холбоогүй хэмээн мэдэгдсэн байна. Харин энэхүү цомхотгол нь “бизнесийн тэргүүлэх чиглэл болон өсөлтийн стратегид” төвлөрч буйг Walmart-ын гадаад харилцааны төлөөлөгч Ник ДеМосс мэдэгджээ.
Цомхотгол нь Walmart-ийн Аркансас дахь төв оффис болон цөөн тооны бусад байршлын ажилчдад нөлөөлөх юм байна.