Z үеийн тал нь ChatGPT-г ажлын хамтрагч гэж хардаг хэмээх судалгаа гаржээ.
6 сарын 3. 15:480

Хиймэл оюун ухаан ашиглан ажилчид ажлын үүргээ илүү үр дүнтэй гүйцэтгэх, хүнд шийдвэр гаргах, зөвлөгөө авах болон сэтгэцийн эрүүл мэндийн дэмжлэг авдаг байна. Ажлын байран дээр хиймэл оюун ухааны хэрэгслийг Z үеийн ажилчид нэвтрүүлэн ашиглахын хэрээр, тэдний талаас илүү хувь нь ChatGPT-г хамт ажиллагч эсвэл бүр найз нөхөр мэт хардаг гэж Resume.org-ийн тавдугаар сарын 21-ний cудалгаанд дурджээ.

Мөн Z үеийн ажилчдын тал гаруй нь даргатайгаа зөвлөлдөхөөс илүүтэй ChatGPT-ээс асуухыг илүүд үздэг гэж уг судалгаанд өгүүлсэн байна.

“Z үеийнхэн хөдөлмөрийн зах зээлд орж ирэх үед ChatGPT зэрэг хиймэл оюун ухааны хэрэгслүүд аль хэдийн түгээмэл болсон байлаа. Тэд хиймэл оюун ухааныг аюул занал гэж биш, харин бүтээмжийг дээшлүүлдэг, өдрийн турш бодит цагийн дэмжлэг үзүүлдэг хэрэгсэл гэж хардаг” хэмээн Resume.org-ийн карьерийн зөвлөх Ирина Пичура хэлжээ.

АНУ-ын 8600 гаруй үндсэн ажилтнуудын дунд явуулсан судалгаагаар 11% нь ChatGPT-г тогтмол ашигладаг гэжээ. Үүнд Z үеийн ажилчдын 21% багтсан байна. ChatGPT хэрэглэгчдийн 80%-иас илүү нь ажлын гүйцэтгэлдээ ашигладаг бөгөөд 66% нь бодлоо цэгцлэх, ярилцах, санал солилцох зорилгоор ашигладаг гэжээ.

Үүнээс гадна хүмүүс ChatGPT-г чөлөөт хэрэглээндээ ашигладаг ба үүнд хувийн яриа (37%), тоглоом тоглох (24%), хийх ажилгүй үед завгүй мэт харагдах (14%) зэрэг оржээ. Z үеийн хэрэглэгчдийн 5 хүн тутмын 1 нь ажлын өдрийн туршид ChatGPT-тэй ярилцаж эсвэл тоглоом тоглоход дор хаяж нэг цаг зарцуулдаг гэж хариулжээ.

ChatGPT-тэй хувийн яриа өрнүүлэхдээ ажилчид хамтран ажиллагсадтайгаа үүссэн хүндрэл, сэтгэл зүйн болон сэтгэл хөдлөлийн бэрхшээл, харилцааны асуудлууд зэрэг хүнд шийдвэрүүд дээр зөвлөгөө авахад ашигладаг гэжээ. Z үеийн хэрэглэгчдийн 86% нь ChatGPT-г ажлын хэрэгтэй хэрэгсэл гэж үздэг боловч бусад насны бүлгүүдээс ялгаатай нь тэд илүүтэйгээр зугаа цэнгэл (36%), хамтрагч (32%), эсвэл сэтгэл зүйн зөвлөгч (21%) мэтээр дүрсэлдэг байна.

Ажлын стресс, ганцаардах үзэгдэл нэмэгдэж буй өнөө үед, найз нөхөдтэй байх нь ядаргаанаас сэргийлэх нэг гарц байж болохыг KPMG-ийн нэгэн удирдагч онцолжээ. KPMG-ийн хэлснээр байгууллагууд төсөл дуусах үеийн баяр тэмдэглэлт үйл явдал, нийгмийн арга хэмжээ, ажилтай холбоогүй үйл ажиллагаагаар дамжуулан холбоо, нөхөрлөлийг дэмжиж болно. Хиймэл оюун ухааны хэрэгслүүд мөн энэ шийдлийн нэг хэсэг болж, менторшип, коучинг зэрэг харилцаа холбоог дэмжих үйл ажиллагаанд цаг гаргах боломжийг бий болгож чадна.

Нөгөө талаас, ажилчид ажлын байранд нөхөрлөж дотносохоос татгалзаж буй талаар Glassdoor-ийн санал асуулгад дурджээ. Зайны ажлын байр, ажлын хүчний эргэлт нэмэгдэх, халаа сэлгээ зэрэг нь ажил дээр нөхөрлөл үүсгэхэд хүндрэл учруулж байна гэж ажилчид хариулжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Ээж болсноор мэргэжлийн карьер саардаг гэх судалгаа гарчээ.
12025-5-12 23:28
Компаниуд ур чадвараас илүү “сэтгэгдэлд” үндэслэн ажилд авдаг нь тогтоогджээ
02025-5-1 23:07
Мэдээлэл технологийн салбарт AI-р орлуулах боломжтой ажилчдыг цомхотгоход ойрхон ирээд буйг онцоллоо  
02025-4-25 22:23
Ажлын гараагаа эхэлж буй ажилтнуудад тулгардаг ажлын байрны 5 сорилт
02025-4-24 21:39
Мичиган муж эрэгтэйчүүдэд их сургууль болон мэргэжлийн сургалтын хүртээмжийг нэмэгдүүлж байна
02025-4-23 15:10
100 мянган долларын цалин АНУ-ын том хотуудад өрхийн өргөн хэрэглээнд хүрэлцэхгүй байна
02025-4-21 20:33
Ажилчдаа урамшуулах нь сэтгэцийн эрүүл мэндэд тустай болохыг судалгаанууд харуулж байна
02025-4-16 16:01
АНУ-д таван ажилтан тутмын нэг нь карьераа өөрөө шийдэх боломжгүй гэжээ
02025-4-15 16:08
Орлого ихсэх тусам аз жаргал улам үнэтэй болдог
02025-4-4 11:56
Муу дарга шиг харагдуулах зангануудаас хэрхэн бултах вэ?
02025-4-1 11:35