Glassdoor: Зуны улиралд ажилтнуудын тал хувь нь ажлаа сэмхэн удаашруулдаг.
6 сарын 25. 21:380

Зуны улиралд ажилчдын 49 хувь нь ажлын эрчээ бууруулж, хувийн цаг заваа илүү анхаарч эхэлдэг хэмээн Glassdoor компани 6-р сарын 18-нд нийтэлжээ. Ялангуяа залуу ажилчид дийлэнх нь ийм хандлагатай байгаа бөгөөд 21–25 насны ажилчдын 64 хувь нь зуны улиралд ажлаасаа бага зэрэг хөндийрч буй бол 26–29 насныхны 56 хувь, 45-аас дээш насныхны 39 хувь нь ийнхүү хандлагатай байна.

“Зуны улиралд ажлын ачааллаа багасгаж байгаа хүмүүсийн олонх нь гэр бүлийн хариуцлага нэмэгдэж буй хүмүүс байдаг” хэмээн Glassdoor компанийн ахлах мэргэжилтэн Адам Грант хэлжээ. Шинэ хайр дурлал, бага насны хүүхдүүд нь ажлаас гадуурх цагийг илүү чухал болгодог ба ажлаа хөнгөрүүлэх нь ажилдаа хайнга хандана гэсэн үг биш гэж Glassdoor онцолжээ. Зарим ажилтан зүгээр л ажлын хуваариа өөрчилж, хэт их ачааллаа зохицуулж байгаа аж. Тусдаа нэгэн судалгаагаар “зуны уур амьсгалыг тань сүйтгэж буй ажилтай холбоотой зүйл юу вэ?” гэж асуухад, ажилчдын гуравны нэгээс илүү нь “хэт олон хурал” гэж хариулжээ. Үүнийг шийдвэрлэхийн тулд уулзалтын зорилгыг урьдчилан тодорхойлж, шийдвэр гаргах, бүтээх, хамт олны уялдаа холбоо, үйл ажиллагаанд чиглүүлэх ёстой гэж Грант зөвлөсөн байна.

Дээрх зорилготой нийцэхгүй уулзалтуудыг цуцлах хэрэгтэй гэж үзжээ. "Эдийн засгийн хувьд тодорхойгүй байдал, ажил руу эргэн дуудах шаардлага зэргээс үүдэн ажилчид хувийн цаг заваа эргүүлэн авахыг хичээж байна. Олон хүн ажлынхаа хуваарьт амьдралаа баригдуулахыг хүсэхгүй байна. Тэд гэр бүл, найз нөхөд, эрүүл мэнд, хоббигоо ажлын хажуугаар шахах биш, харин амьдралдаа тохирсон ажил хийхийг хүсч байна” хэмээн Грант тэмдэглэжээ.

Мөн ажил хүнийг хэн болохыг тодорхойлох ёсгүй гэсэн хандлага нэмэгдэж байгаа талаар Glassdoor-ийн өөр нэг тайланд дурдсанаар, “ядаргаа” гэх үг тус платформ дээр сүүлийн арван жилд хамгийн өндөр хэмжээнд хүрээд байна. Ядаргааг дурдсан хэрэглэгчид ажлын орчноо “өндөр дарамттай,” “сүүлчийн мөчид өөрчлөлт ордог,” эсвэл “ажлын цагаас гадуурх ажиллахыг шаардах” гэж тодорхойлсон нь хүний нөөцийн мэргэжилтнүүд ажлын орчин, бодлогыг өөрчлөх шаардлагатайг харуулж байна гэж тус компани онцолжээ.

SideHustles.com сайтын нийтлэлд дурдсанаар, АНУ-ын ажилчдын 10 хүн тутмын 1 нь энэ жил жил дундын амралт (жишээ нь цалингүй завсарлага эсвэл удаан хугацааны цалинтай чөлөө) авахаар төлөвлөж байгаа аж. Ялангуяа Миллениал болон Z үеийнхэн ажил, амралтын тэнцвэрээ хадгалах, аялах, хувийн төслүүдэд төвлөрөх зорилгоор түр хугацаанд завсарлага авах бодолтой байгаагаа илэрхийлжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
2
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Ээж болсноор мэргэжлийн карьер саардаг гэх судалгаа гарчээ.
12025-5-12 23:28
Компаниуд ур чадвараас илүү “сэтгэгдэлд” үндэслэн ажилд авдаг нь тогтоогджээ
02025-5-1 23:07
Мэдээлэл технологийн салбарт AI-р орлуулах боломжтой ажилчдыг цомхотгоход ойрхон ирээд буйг онцоллоо  
02025-4-25 22:23
Ажлын гараагаа эхэлж буй ажилтнуудад тулгардаг ажлын байрны 5 сорилт
02025-4-24 21:39
Мичиган муж эрэгтэйчүүдэд их сургууль болон мэргэжлийн сургалтын хүртээмжийг нэмэгдүүлж байна
02025-4-23 15:10
100 мянган долларын цалин АНУ-ын том хотуудад өрхийн өргөн хэрэглээнд хүрэлцэхгүй байна
02025-4-21 20:33
Ажилчдаа урамшуулах нь сэтгэцийн эрүүл мэндэд тустай болохыг судалгаанууд харуулж байна
02025-4-16 16:01
АНУ-д таван ажилтан тутмын нэг нь карьераа өөрөө шийдэх боломжгүй гэжээ
02025-4-15 16:08
Орлого ихсэх тусам аз жаргал улам үнэтэй болдог
02025-4-4 11:56
Муу дарга шиг харагдуулах зангануудаас хэрхэн бултах вэ?
02025-4-1 11:35