Их Британид шинэ ажлын байрны зар сүүлийн арван жилд байгаагүйгээр буурлаа.
7 сарын 17. 22:320

Ковид-19 цар тахлын нөлөөг эс тооцвол Их Британи улсад ажлын байрны зар сүүлийн арван жилд байгаагүй бага түвшинд хүрсэн талаар албан ёсны статистик мэдээлэл харуулж байна. Энэ нь хөдөлмөрийн зах зээл суларч байгаагийн илрэл гэж мэргэжилтнүүд дүгнэжээ. Үндэсний статистикийн хорооны (ONS) мэдээллэснээр 2025 оны зургаадугаар сар хүртэлх гурван сарын хугацаанд Их Британид нийт 727,000 ажлын байрны зар бүртгэгдсэн нь өмнөх сарын 738,000-тай харьцуулахад буурсан үзүүлэлт юм.

Цар тахлын дараа 2022 оны тавдугаар сард 1.3 сая ажлын байрны зар гарч оргилдоо хүрсэн ч, сүүлийн гурван жилийн турш ажил олгогчид сар бүр ажлын байрны саналын тоогоо бууруулсан байна. Энэ үзүүлэлт нь 2015 оны дөрөвдүгээр сараас хойших хамгийн доод түвшиндээ хүрээд буй нь юм. CIPD-ийн ахлах хөдөлмөрийн зах зээлийн эдийн засагч Жеймс Кокетт “Өнөөдрийн бүх тоон үзүүлэлт хөдөлмөрийн зах зээл суларч байгааг, улмаар ажил олгогчдын ажилтан тогтмол авах дарамт багасч буйг харуулж байна. Ажилгүйдэл болон ажлын байрны зарын харьцаа нь хөдөлмөрийн зах зээлийн сулралын нэг үзүүлэлт болдог. Энэ харьцаа 2025 оны тавдугаар сарын эцсийн байдлаар 2.3 болж өссөн нь цар тахлын үеийг эс тооцвол 2016 оны эхэн үеэс хойших хамгийн өндөр түвшин юм” хэмээн хэлжээ.

Дундаж цалингийн өсөлт 5.2 хувиас 5.0 хувь болж буурсан бол ажилгүйдлийн түвшин 4.6 хувиас 4.7 хувь болж нэмэгджээ. Харин ажил эрхлэлт 75.1 хувиас 75.2 хувь болж бага зэрэг өссөн байна. Хөдөлмөр эрхлэлтийн холбооны гүйцэтгэх захирал Нейл Карберри хэлэхдээ: “Ажил эрхлэлт, ажилгүйдлийн нийт түвшин харьцангуй тогтвортой байгаа ч ихэнх үзүүлэлтүүд сулрах хандлагатай хэвээр байна. Энэ нь зардал нэмэгдэж, бусад гадаад нөлөө тодорхойгүй байгаатай холбоотойгоор олон аж ахуйн нэгжүүд илүү хэмнэлттэй байдлаар үйл ажиллагаагаа явуулж буйг харуулж байна. Үүний нэг жишээ нь хувийн хэвшлийн түр ажил нь тогтмол ажлаасаа илүү эрэлттэй байгаа явдал юм буюу байгууллагууд илүү уян хатан байдлыг эрэлхийлж байна” гэжээ.

2025 оны зургаадугаар сарын урьдчилсан тооцоогоор цалингийн санхүүжилтэд бүртгэгдсэн ажилтны тоо 30.3 сая болж, өмнөх оны мөн үеэс 0.6 хувиар буюу 178,000-аар буурчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
ОХУ 2025 онд 1 сая Энэтхэг мэргэжилтнүүдийг ажилд авна.
02025-7-18 23:42
Ээж болсноор мэргэжлийн карьер саардаг гэх судалгаа гарчээ.
12025-5-12 23:28
Компаниуд ур чадвараас илүү “сэтгэгдэлд” үндэслэн ажилд авдаг нь тогтоогджээ
02025-5-1 23:07
Мэдээлэл технологийн салбарт AI-р орлуулах боломжтой ажилчдыг цомхотгоход ойрхон ирээд буйг онцоллоо  
02025-4-25 22:23
Ажлын гараагаа эхэлж буй ажилтнуудад тулгардаг ажлын байрны 5 сорилт
02025-4-24 21:39
Мичиган муж эрэгтэйчүүдэд их сургууль болон мэргэжлийн сургалтын хүртээмжийг нэмэгдүүлж байна
02025-4-23 15:10
100 мянган долларын цалин АНУ-ын том хотуудад өрхийн өргөн хэрэглээнд хүрэлцэхгүй байна
02025-4-21 20:33
Ажилчдаа урамшуулах нь сэтгэцийн эрүүл мэндэд тустай болохыг судалгаанууд харуулж байна
02025-4-16 16:01
АНУ-д таван ажилтан тутмын нэг нь карьераа өөрөө шийдэх боломжгүй гэжээ
02025-4-15 16:08
Орлого ихсэх тусам аз жаргал улам үнэтэй болдог
02025-4-4 11:56