
Их Британид ажилтай иргэд урт хугацаанд өвдөж буйгаас шалтгаалан эдийн засгийн саарсан байдал нэмэгдэж буй энэ үед төр засаг халамжийн системд үзүүлэх дарамтыг бууруулах зорилготой шинэчлэлүүдийг хэрэгжүүлж эхэлжээ. Эдийн засгийн идэвхгүй байдал нэмэгдэж байсан ч ковид цар тахлын дараагаар улам эрчимжснээр, олон сая хүн эрүүл мэндийн шалтгаанаар ажилдаа эргэн орох боломжгүй болжээ. Төр засгийн зүгээс тэтгэмжид найдах хандлагыг багасгах, ажиллах боломжтой иргэдийг хөдөлмөр эрхлэхэд уриалах шинэчлэлүүдийг хэрэгжүүлж байгаа ч эдгээр арга хэмжээ нь орон нутгийн захиргаа, Үндэсний Эрүүл Мэндийн Алба (NHS) болон олон нийтэд учрах дарамт, хөгжлийн бэрхшээл болон урт хугацааны өвчлөлийн тэтгэмжтэй холбоотой зардал улам өсөн нэмэгдэж буйг харуулж байна.
Мөн ажлын байрны тогтворгүй байдал, халамжийн тогтолцооны өөрчлөлт зэргийн улмаас олон ажилтан сэтгэл зүйн болон биеийн хүнд дарамтад өртөж, туйлдаж байна. Ажил эрхлэлтийг дэмжих ба халамжийн тэнцвэрийг зөв удирдах нь ажлын байрны таатай байдлыг хангахад чухал үүрэгтэй. Гэвч үүнийг үр дүнтэй хэрэгжүүлэх нь томоохон сорилт хэвээр байна.
Ажлын байрны стресс бидэнд хэрхэн нөлөөлдөг вэ?
Стресс бол ажлын байрны нэгэн хэсэг гэхэд хилсдэхгүй бөгөөд стресс нь тэр чигтээ муу зүйл биш юм. Тодорхой хэмжээний стресс нь эрүүл мэндэд тустай ба бүтээмжийг дээшлүүлдэг.
Харин хэтийдсэн их стресс нь бүтээмж, ажлын тасалдал, багийн уур амьсгал, шийдвэр гаргалт зэрэг байгууллагын бүхий л үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг. Хүн дунджаар жилд нийт 123 хоногийн турш стресстэй байдаг гэх тоо баримт байгаа нь энэ асуудлыг үл ойшоож болохгүйг харуулж байна.
“Буцалж буй мэлхий”-н зүйрл стресс хэрхэн ажилтнуудад бага багаар нөлөөлдгийг тод харуулдаг. Ажилтнууд ихэнхдээ ачаалал бага багаар нэмэгдэж байгааг анзаардаггүй бөгөөд нэг мэдэхэд л дуусаж баршгүй олон ажил зэрэг хийх шаардлагатай болох нөхцөл бүрддэг. Ундаалж буй мэлхий аажмаар халах усыг мэдрэхгүй байх адил бид ч мөн стресс нэмэгдэхэд дасан зохицож, үүнийг хэвийн гэж ойлгох хандлагатай байдаг. Харин дарамт дээд цэгтээ хүрэх үед л үүний хор уршиг ил болдог.
Эрсдэлээ ойлгох нь
Стрессийг анзааралгүй орхих нь хамгийн том эрсдэл. Жишээ нь ханиад хүрэхэд эхлээд нус гоожих, найтаах зэрэг шинж тэмдэг илэрдэг бол стрессийн хувьд анхны шинж тэмдгүүд ихэвчлэн мэдэгдэхүйц биш байдаг. Шинж тэмдгүүд тодорхой болох үед стресс аль хэдийн хүчтэй нөлөөлж эхэлсэн байдаг бөгөөд энэ нь бүтээмжид ихээхэн сөрөг нөлөө үзүүлдэг.
Өөр нэг далд эрсдэл бол стрессийн түвшин ба осол, гэмтэл гарах давтамжийн хамаарал юм. Өндөр стресс нь буруу шийдвэр гаргах, анхарал төвлөрөл сулрах, мэдээллийг хурдан боловсруулж чадахгүй зэргээс шалтгаалан осол, гэмтэл нэмэгдэхэд нөлөөлдөг нь нотлогдсон. Ажлын байрандаа тоног төхөөрөмж ашигладаг байгууллагуудын хувьд ослын эрсдэл анхнаасаа өндөр байдаг ба стресс нэмэгдсэн нөхцөлд энэ эрсдэл улам даамжирдаг. Машин механизм ажиллуулдаг хүмүүс стрессийн үед осолд өртөх магадлал илүү байдаг бол спортын болон биеийн хүчний ажлын орчинд стресс нь биеийн гэмтэл авах эрсдэлийг өсгөдөг байна.
Байгууллагууд юуг анхаарах вэ?
Гэнэтийн ослын эрсдэл байхгүй байсан ч хуримтлагдсан стресс бизнесийн үр ашигт шууд нөлөөлдөг. Өндөр стрессийн улмаас бүтээмж 10 хувиар буурсан ч ажилтан өөрөө үүнийг анзаардаггүй байж болох ба энэ байдал урт хугацаанд үргэлжлэх эрсдэлтэй. Байгууллагат томоохон өөрчлөлт гарах, зах зээл тодорхойгүй болох зэрэг үед нийт ажилтнуудын стресс зэрэг нэмэгддэг тул хувь хүн өөрийн стрессийн түвшинг нэмэгдэж байгааг анзаарах нь ч ховор байдаг.
Байгууллагын хэрэгжүүлэх бодит алхам
Юуны өмнө байгууллага стрессийн талаарх мэдлэг, ойлголтоо дээшлүүлэх шаардлагатай. Үүнд сэтгэцийн эрүүл мэндийн ерөнхий сургалт, стрессийг зохицуулах, өөрчлөлтөд дасан зохицох зэрэг байгууллагадаа чухал сэдвүүдээр сургалт зохион байгуулах нь чухал.
Ингэснээр ажилтнууд багийн гишүүдийнхээ стрессийн шинж тэмдгийг анзаарч, хэнд стресс нь бүтээлч байх боломжтой, хэнд нь сөрөг үр дагавартай болохыг ялгаж, хамт олондоо дэмжлэг үзүүлэх арга замыг мэдэх нөхцлийг бүрдүүлдэг.
Сэтгэцийн эрүүл мэндийн сургалт нь ядрах, уур уцаартай болох, нийгмээс тусгаарлагдах зэрэг анхны шинж тэмдгийг илрүүлэхэд тусалдаг. Харин сургалтгүй бол эдгээр шинж тэмдгүүд ихэвчлэн анзаарагдахгүй өнгөрдөг Мөн удирдах албан тушаалтнууд, багийн ахлагчид зохих сургалтад хамрагдсанаар байгууллагад стрессийн талаарх зөв хандлага, соёлыг төлөвшүүлж, стресс асуудал болох эрсдэлийг бууруулдаг.