ҮЙЛДВЭР ХАРИУЦСАН АЛБАНЫ ДАРГА /ТӨВ ОФФИС/
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Худалдан авалтын төлөвлөгөөний дагуу засвар болон сэлбэг техникийн гэрээг байгуулан үйлдвэр уурхайнуудын тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг ханган ажиллана. Хамгийн тохиромжтой сэлбэг, үйлдвэрийн түүхий эд материалыг худалдан авч нийлүүлэхдээ төсвийн хэмнэлттэй байх бодлогыг баримтлан худалдан авалтын үйл ажиллагааг зохион байгуулна. Компанид ашигтай гэрээ хэлцлийг хийн гүйцэтгэлд хяналт тавина.
Ажлын байранд тавигдах шаардлага
- Худалдаа, эдийн засаг, үйлдвэрлэл, үйлдвэрлэлийн менежмент болон холбогдох чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй;
- Үйлдвэрийн чиглэлийн инженерийн мэдлэг боловсролтой байх, худалдан авалтын чиглэлээр 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай;
- Мэргэжлийн англи хэлний суурь мэдлэгтэй;
- MS office болон ERP программ дээр ажиллах чадвартай;
- Стратеги төлөвлөлт хийх, төсөв санхүүгийн хяналт тавих чадвартай;
- Худалдан авалт, ханган нийлүүлэлтийн талаар мэдлэгтэй бол давуу тал болно;
Нэмэлт мэдээлэл
- Ажилтан бүрээ эрүүл мэндийн даатгалд хамруулдаг
- Жилд 6 өдрийн цалинтай чөлөө олгодог
- KPI гүйцэтгэлийн урамшуулал /20-35%/
- Удаан жилийн нэмэгдэл /5-30%/
- Сургалт, хөгжлийн дэмжлэг /5%/
- Тэтгэврийн хуримтлал /2%/
Бусад
БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
СалбарУул уурхай
ТүвшинНэгжийн дарга
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.